| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00375/И |
| Дугаар | 378 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 378
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот //РД:2055856/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 080 тоотод оршин суух Г.Уранчимэгт холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 221.821 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирал Э.Эрдэнэбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүхбаатар сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 080 тоотод оршин суух Г.Уранчимэгт нь хувийн орон сууцныхаа 2017-2018 оны дулааны төлбөр 138.638 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн Г.Уранчимэгээс дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөхгүй өдийг хүрлээ. Иймд дулааны төлбөр 138.638 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 83.183 төгрөг, нийт 221821 төгрөгийг тэмдэгийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтдээ:
“Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зүгээс иргэн Г.Уранчимэгт холбогдуулан дулааны төлбөр 138.638, хугацаа хэтрүүлсэн алданги 83.183 төгрөг нийт 221.821 төгрөг нэхэмжилсэнээс үндсэн төлбөр 138.638 төгрөгийг хариуцагч биелүүлж, нэхэмжлэгч алданги 83.183 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Г.Уранчимэгт холбогдуулан “Дулааны төлбөр, алданги нийт 221.821 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7304 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот //РД:2055856/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 080 тоотод оршин суух Г.Уранчимэгт холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 221.821 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7304 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА