Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001740255 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: ******* *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэр хохирогч гийн итгэмжлэн хариуцуулсан 1 тооны даагыг завшиж, бусдад 5,000,000 /таван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэр хохирогч итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 1 тооны даагыг завшиж, бусдад 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү нь ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт гэх хүний адууг харж маллаж байсан. Тэгээд манай дүү “Та миний харж байгаа адуунд нэг гүү тавьж төлийг нь авахгүй юу” гэхээр нь би 2020 оны хавраар өөрийн адуунаас 1 тооны гүүг аваачиж дүүгийн харж байсан адуунд тавьсан. Уг гүүнээс маань 2021 оны хавар сартай хонгор зүсмийн эр унага гарахаар нь би 2021 оны намар өөрийн “ширээтэй чойндон” тамгаар дарж орхисон. Ингээд би 2021 оны 11 дүгээр сард ээжийн дүү даагыг маань *******аас очоод авчих гээд явуулсан чинь ах над руу залгаад “чиний даага байна лээ, энэ удаагийн явалтаар машин дээр даага чинь багтаагүй, ах нь удахгүй очоод авна” гэж яриад 3 хоногийн дараа ах *******ын гэрт даагыг минь авах гээд очиход ******* “даага нь алга болсон” гэж хэлээд өгөлгүй явуулсан байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр *******ын гэрт нь очоод “ах нь даагаа авъя” гэж хэлсэн чинь ******* “таны даага сахуудаад үхсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* хандаж “гуравхан хоногийн өмнө манай ах харахад зүгээр байсан 3 хоногийн дотор үхнэ гэж юу байх вэ, хэрэв үхсэн бол сэг зэмийг харъя” гэж хэлээд уурласан чинь ******* “Ахаа би тэр даагыг мөнгөний хэрэг гараад Сүхбаатар аймгаас ирсэн хүнд 2 сая төгрөгөөр зарсан. Би зарсан хүнээ мэдэхгүй байна. Би танд утсыг нь олж өгье, та явж бай” гэж хэлсэн. Ингээд би аймаг руу ороод 2 хонож байхад ******* над руу залгаад миний даагыг зарсан гэх хүний дугаарыг өгсөн боловч тэр дугаар нь холбогдохгүй байсан. Би өөрөө Сүхбаатар аймаг руу даагаа сураглаж явахад Сүхбаатар аймгаас урагш 60 км зайд айлд байсан. Тэр айл нь илүү гэртээ хийчихсэн тэжээж байсан...” гэжээ. /хх-ийн 11-12/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт оршин суух ******* 2018 оны 08 дугаар сараас эхлэн өдийг хүртэл цалин хөлсийг нь өгч адуу малаа харуулж байгаа. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 01-ний орчимд уяач , туслах уяач нарыг *******ын гэр рүү очуулж адуу малаа бүртгэж үзэхэд хүрэн зүсмийн “ширээтэй хас” тамгатай охин даага дутсан талаар мэдсэн. Тухайн үед би *******тай утсаар холбогдож асуухад “алга болсон, хайж олно” гэж хэлсэн. Би шалгааж асуухад “аймгийн алдарт уяач гэх хүнд 2 сая төгрөгөөр зарсан” гэж хэлдэг. Харин би хүмүүсийн ярианаас сонсоход 1 үхэр, 500,000 төгрөгөөр зарсан сураг гарсан...” гэжээ. /хх-ийн 55-58/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *******ыг нутгийн хүүхэд гэдгээр мэднэ, аав ээж нь нутгийн саахалт айл байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхэн үеэр шиг санаж байна ******* дүү над руу залгаад мэнд усаа мэдэлцээд байж байтал “би нэг даага зармаар байна, хурдан хүрэнгийн охин төл байгаа юм, надаар адуугаа харуулдаг хүн надад цалингаа өгөхгүй байгаа, би танаас өөр хүнд зарахгүй, танд яах вэ заръя гэж бодоод залгалаа” гэж хэлсэн. Тэгээд би “хурдан хүрэнгийн төл гараагүй гэсэн биз дээ” гэхэд ******* “ахаа гарсан ш дээ эр, охин хоёр төл гарсан байгаа, охин төл нь энэ юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******аас “чи ямар үнэ ханштай зарах гээд байгаа юм бэ” гэж асуухад ******* “би хүнд шүдлэн үхэр өгөх өртэй юм, та тэрийг бүтээгээд дээр нь надад 500,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Ингээд би авахаар болж Буйр нуурт байдаг Сайнбаяр гэх ахад өөрийн үхрээс нэг шүдлэн үхэр өгч тэр өдрөө *******ыг худаг дээр малаа усалж байхад нь очиж адуунаас нь хүрэн зүсмийн охин даагыг авч өөрийн машин дээрээ ачаад зүүн тийш явж Алтан-Од гэх найз дээрээ орхиж тэжээлд оруулсан...” гэжээ. /хх-ийн 65-66/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “” гэх газарт эхнэр, хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг бөгөөд гэх хүний адууг нь хөлсөөр хардаг юм. ...Түүнээс хойш 20 гаруй хоногийн дараа 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр манай хөдөө гэрт цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ тээврийн хэрэгсэлтэй хоёр залуу ирээд “ яриад байсан, даага зарна гэсэн залуу чи мөн үү” гэж хэлэхээр нь би “тийм ээ, мөн байна” гэж хэлээд Хүрэлтулгын адуун сүрэгт байсан одоо хохирогч гийн эзэмшлийн “Гурван нүдний чандмань” тамгатай, хар голтой хул зүсмийн эр даагыг 2,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надаас даага авсан хоёр залуу ирсэн машиндаа даагаа ачаад аваад явсан. ...Ингээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг хөдөө гэртээ байхад аймгийн алдарт уяач гэх ах миний гар утас руу залгаад “хүрэн азарганы төл байна уу, ах нь авъя” гээд гуйсан бөгөөд миний хувьд хариуд нь “хүрэн азарганы төл байгаа, надад мөнгөний хэрэгцээ байна, зарна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа 2021 оны 12 дугаар сарын 07, 08-ны орчимд ах нутгийн Тавгаа гэх ахын хамтаар манай гэрт ирээд адуугаар хамт явж байгаад бүдэг “хас” тамгатай хүрэн зүсмийн охин даагыг аваад явсан. Тухайн үед би нутгийн залуу бярууны өртэй байсан учраас тэр өрөө даруулаад дээрээс нь нэмээд 500,000 төгрөг авахаар тохиролцсон. Мөнгийг нь бол дараа өгнө гэж хэлсэн. ...2021 оны 12 дугаар сарын сүүлээр аймгийн төвд ирээд ахтай уулзаж бэлнээр 500,000 төгрөг авсан...” гэжээ. /хх-ийн 34-35, 84-85/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Гэрч Ж.******* мэдүүлэг /хх-ийн 17-18/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тайлан /хх-ийн 21-27, 71-77/

*******ын иргэний үнэмлэхийн болон эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 86-87/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн “Хохирогч гийн хохирол төлбөрийг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт” /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хохирогч гийн 1 тооны даагыг, хохирогч 1 тооны даагыг тус тус завшиж, бусдад 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр манай хөдөө гэрт цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй хоёр залуу ирээд “ яриад байсан, даага зарна гэсэн залуу чи мөн үү” гэж хэлэхээр нь би “тийм ээ, мөн байна” гэж хэлээд Хүрэлтулгын адуу сүрэгт байсан одоо хохирогч гийн эзэмшлийн “Гурван нүдний чандмань” тамгатай, хар голтой хул зүсмийн эр даагыг 2,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надаас даага авсан хоёр залуу ирсэн машиндаа даагаа ачаад аваад явсан. ...хэд хоногийн дараа 2021 оны 12 дугаар сарын 07, 08-ны орчимд ах нутгийн Тавгаа гэх ахын хамтаар манай гэрт ирээд адуугаар хамт явж байгаад бүдэг “хас” тамгатай хүрэн зүсмийн охин даагыг аваад явсан. Тухайн үед би нутгийн залуу бярууны өртэй байсан учраас тэр өрөө даруулаад дээрээс нь нэмээд 500,000 төгрөг авахаар тохиролцсон. Мөнгийг нь бол дараа өгнө гэж хэлсэн. ...2021 оны 12 дугаар сарын сүүлээр аймгийн төвд ирээд ахтай уулзаж бэлнээр 500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч гийн “...би ******* хандаж “гуравхан хоногийн өмнө манай ах харахад зүгээр байсан 3 хоногийн дотор үхнэ гэж юу байх вэ, хэрэв үхсэн бол сэг зэмийг харъя” гэж хэлээд уурласан чинь ******* “Ахаа би тэр даагыг мөнгөний хэрэг гараад Сүхбаатар аймгаас ирсэн хүнд 2 сая төгрөгөөр зарсан” гэж хэлсэн. Би өөрөө Сүхбаатар аймаг руу даагаа сураглаж явахад Сүхбаатар аймгаас урагш 60 км зайд айлд байсан. Тэр айл нь илүү гэртээ хийчихсэн тэжээж байсан...” гэх, хохирогч “...2021 оны 12 дугаар сарын 01-ний орчимд уяач , туслах уяач нарыг *******ын гэр рүү очуулж адуу малаа бүртгэж үзэхэд хүрэн зүсмийн “ширээтэй хас” тамгатай охин даага дутсан талаар мэдсэн. Би асууж шалгаахад “аймгийн алдарт уяач гэх хүнд 2 сая төгрөгөөр зарсан” гэж хэлдэг...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...******* дүү над руу залгаад “би нэг даага зармаар байна, хурдан хүрэнгийн охин төл байгаа юм, надаар адуугаа харуулдаг хүн надад цалингаа өгөхгүй байгаа, би танаас өөр хүнд зарахгүй, танд яах вэ заръя гэж бодоод залгалаа” гэж хэлсэн. ...Ингээд би авахаар болж Буйр нуурт байдаг Сайнбаяр гэх ахад өөрийн үхрээс нэг шүдлэн үхэр өгч тэр өдрөө *******ыг худаг дээр малаа усалж байхад нь очиж адуунаас нь хүрэн зүсмийн охин даагыг авч өөрийн машин дээрээ ачаад зүүн тийш явж Алтан-Од гэх найз дээрээ орхиж тэжээлд оруулсан...” гэх  мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Мөн түүнчлэн Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдох хохирогч гийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 1 тооны даагыг завшсан эрүүгийн 2221001740255 дугаартай хэрэгт хохирогч итгэмжлэн хариуцуулсан 1 тооны даагыг завшсан эрүүгийн 2221001750256 дугаартай хэргийг нэгтгэн шүүгдэгч *******ын хоёр удаагийн үйлдлээр хөрөнгө завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, завшсан малыг буцааж өгсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, хөдөө суманд бусдын малыг маллаж амьдардаг зэрэг хувийн байдал, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх санал хүсэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч ******* нь хохирогч гийн 5,000,000 төгрөгөөр, хохирогч 2,000,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн 2 тооны адууг завшсан байх бөгөөд тэрээр хохирогч нараас завшсан хоёр даагыг буцааж өгсөн байхаас гадна хохирогч д хоёр тооны унагатай гүүг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нөхөн төлж, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, хохирогч , нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА