| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2018/00352/И |
| Дугаар | 351 |
| Огноо | 2018-07-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 351
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Мобиком корпораци” ХХК-ийн /РД: 2072572, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Хонгорморьт 3 дугаар хэсэг, 45 тоотод оршин суух Н.Отгонбаяр /ТЛ-66082567/-т холбогдох “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 314.609 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22379323 тоот гэрээ байгуулан 99497932 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас , төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Huawei Y5-2 /black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 - р зүйлийн 26.2.2 - т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 314609 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү Улсын тэмдэгтийн хураамжинд 10088 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч Н.Отгонбаяр 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“Мобиком корпораци” ХХК-иас нэхэмжилсэн зээлээр анх худалдан авсан төхөөрөмжний төлбөр нийт 314.609 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 314.609 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 314.609 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...314.609 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.088 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 10.088 төгрөгийн тал хувь болох 5044 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5044 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Мобиком корпораци” ХХК-ийн Н.Отгонбаярт холбогдуулан гаргасан “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 314.609 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.088 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5044 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5044 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА