| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0198/э |
| Дугаар | 2022/ШЦТ/260 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000214 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 ны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт нутаглах ******* малчнаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан иргэн ******* итгэмжлэн хариуцуулж өгсөн мал сүргээс 1 тооны шүдлэн үхрийг завшиж 1,300,000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт нөхөр, хүүхэд, малчин ******* нарын хамт амьдардаг. Манай гэр бүл “ нуур”-т энэ жил амралтын газар нээж байгаа болохоор амралтын газар руу байнга явах ажилтай болсон. Манай хөдөө гэрээс амралтын газар нь 12 орчим километр зайтай байдаг болохоор амралтын газартаа ажил хийхээр явахдаа малчин ******* малаа даатгаж үлдээдэг. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр билэгт сайн өдөр байсан болохоор бид нар малчин *******ын хамт хурга, ишгээ хөнгөлж байхад манай малчин ******* нь аймаг явах талаар ярьж байсан. Би *******аас ямар ажлаар хэдэн цагаас явах талаар асуухад “эхнэр эмнэлэгт хэвтсэн болохоор эхнэрээ эргэж ирнэ. Миний машин ус нь халаад байгаа болохоор үүрээр 04 цагийн орчим гарна” гэж байсан. Тэгээд би нөхөр хамт амралтын газарт засварын ажил хийхээр гэрээсээ 21 цагийн орчим явсан. ...Би малчиндаа аймаг руу юм дайж явуулах байсан болохоор 05 цагийн орчим малчин *******ын утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би хөдөө гэртээ ирээд малчин *******ын аав гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хүнээс *******ыг асуухад “эгчийнх нь бие муудаад шөнө дуудаад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би малчин *******ын эхнэр болох “нөхөр нь очсон уу, эгчийнх нь бие нь муудаад явсан гэж сонслоо” гээд санаа зовоод асуухад эхнэр нь надад “******* эгчтэйгээ утсаар яриагүй юм шиг байна лээ” гэж хэлэхээр нь би малчнаа хардаад болсон зүйлийн талаар цагдаад мэдэгдсэн. Ялалт багийн цагдаа аймаг руу хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдээд сумын хэсгийн төлөөлөгч *******ыг аймаг руу 1 үхэр ачаад явж байхад замаас ньтосож аваад саатуулсан гэж надад мэдэгдсэн. Миний алдагдсан 1 тооны үхэр нь хүрэн халзан /духандаа цагаантай/ зүстэй, зүүн чих цуулбар имтэй, зүүн ташаан толгой /гуяны дээд хэсэг/-доо нар саран тамгатай, гэдсэн доогуураа цагаантай, 3 настай /шүдлэн/ эр үхэр байсан. Миний үхрийг малчин ******* манай хөдөө гэрт малладаг. Үхэр алдагдсан орой буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 03-нд шилжих шөнө би нөхрийнхөө хамтаар Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нуурын эрэг дээр амралтын газар барьж байгаа болохоор гэр болон малаа малчин ******* үлдээсэн. Тэгээд би удалгүй малаа тоолоход үхэр дутахаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. ...******* бог, бод гэлтгүй бүх малыг харах ёстой. ...Надад учирсан хохирол байхгүй. Манай малчин ******* нь цагдаад баригдаад авсан үхрээ буцаагаад ачиж ирээд манай үхэр сүрэгт нийлүүлсэн. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 17-20/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь улаан халзан зүсмийн шүдлэн эр үхэр завшсан байсан. Тухайн үед би эхнэрийн хамт ын амралт руугаа очоод юм хийж байсан юм. Тэгэхэд ******* шөнө байхгүй хооронд өөрийнхөө эзэмшлийн Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад явсан байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Ялалт багийн малчдын дунд хургатай хонины сугалаа явуулсан. Тэгтэл ******* хамгийн том шагнал болох Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хожсон. Би Гурванзагал суманд байдаг учир бичиг баримтаа явуулаад нэр дээрээ болгож аваарай гэтэл над руу холбогдоогүйн улмаас нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан. ******* бид хоёрын дунд ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн болон өөр ямар нэгэн өр авлага байхгүй. ...Би 2022 оны 05 дугаар сард *******ай уулзаад Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлэх гээд итгэмжлэл хийж өгсөн...” гэжээ. /хх-ийн 29-30, 115-116/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед би мал дээрээ аавын хамт үлдсэн бөгөөд гийн 300 гаруй тооны үхрийг хардаг юм. Тэгээд , хоёр байхгүй байсан болохоор би мөнгөний хэрэг байсан тул үхэрнээс нь авъя гэж бодсон. Өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед гэрээс урагш 2 км орчимд бэлчээрт байсан үхэрнээс нь улаан халзан зүсмийн шүдлэн эр үхрийг /нар саран тамгатай/ машинаа тулгаж зогсоож байгаад эвэрнээс нь хоншоордож урагш уяж байгаад хойноос нь үхэрнийхээ сүүлийг мушгиж байгаад машин дээр ганцаараа гаргаад шууд хөдлөөд аймгийн төв явсан. Дорнод аймаг руу ороход 30 орчим км дутуу байхад өөдөөс сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 52-53, 121-122/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/
Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 7-8/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 31-32/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 119-120/
“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-47, 124-127/
ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 66/
*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 54, 56/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь хохирогч ******* малчнаар ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт бэлчээрт байсан мал сүргээс хохирогч ******* 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй нэг тооны шүдлэн үхрийг ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан завших гэмт хэргийг үйлдэхийг завдсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед гэрээс урагш 2 км орчимд бэлчээрт байсан үхэрнээс нь улаан халзан зүсмийн шүдлэн эр үхрийг /нар саран тамгатай/ машинаа тулгаж зогсоож байгаад эвэрнээс нь хоншоордож урагш уяад хойноос нь үхэрнийхээ сүүлийг мушгиж байгаад машин дээр ганцаараа гаргаад шууд хөдлөөд аймгийн төв явсан. Дорнод аймаг руу ороход 30 орчим км дутуу байхад өөдөөс сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...Үхэр алдагдсан орой буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би нөхрийнхөө хамтаар Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нуурын эрэг дээр амралтын газар барьж байгаа болохоор гэр болон малаа малчин ******* үлдээсэн. Тэгээд би удалгүй малаа тоолоход үхэр дутахаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. ...Ялалт багийн цагдаа аймаг руу хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдээд аймгаас сумын хэсгийн төлөөлөгч *******ыг замаас тосож аваад 1 үхэр ачаад явж байхаар нь саатуулсан гэж надад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Б. “...******* нь улаан халзан зүсмийн шүдлэн эр үхэр завшсан байсан. Тухайн үед би эхнэрийн хамт ын амралт руугаа яваад юм хийж байсан юм. Тэгэхэд ******* шөнө байхгүй хооронд өөрийнхөө эзэмшлийн Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулахаар завдсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч *******ын “хохирогч ******* итгэмжлэн хариуцуулсан мал сүргийг Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт бэлчээрт байхад нь нэг тооны шүдлэн үхрийг зарж борлуулах зорилгоор тээврийн хэрэгсэлд ачиж Дорнод аймгийн ******* сумаас Хэрлэн сум орохоор 300 гаруй километр тээвэрлэж явсан” үйлдэл нь Дорнод аймгийн Хэрлэн сумаас 30 орчим км зайд зам дээр цагдаа зогсоож шалгаснаар туйлдаа хүрэлгүй түүний хүсэл зоригоос хамааралгүйгээр таслан зогсоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгч *******ын энэхүү үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Урансувд нь “...*******ын үйлдэл үхрийг өөртөө захиран зарцуулах эрхийг олж авснаар буюу тээврийн хэрэгсэлд ачсанаар бүрэн төгсөж байгаа учир энэ бол төгссөн гэмт хэрэг...” гэж гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацаанд мэтгэлцэж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зааснаар шүүгдэгч *******ын завших үйлдлийг Дорнод аймгийн төв буюу Хэрлэн сумаас 30 орчим километрт зам дээр цагдаа зогсоож шалгаснаар төгссөн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшихыг завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, завшихыг завдсан малыг буцааж өгсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6,134,050 төгрөгийн үнэлгээтэй, ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжлэх үед *******ын эзэмшил, гийн өмчлөлд байсан байна. нь өмчлөлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх итгэмжлэлийг *******т 2022 оны 05 дугаар сард өгсөн гэх мэдүүлгийг өгсөн байх боловч ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр прокурорын тогтоолоор битүүмжилж хадгалах хамгаалах үүргийг *******т хүлээлгэж, тухайн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, хүлээлгэх хариуцлагыг сануулсан байжээ. Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байгаа болох нь гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6,134,050 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* 1,300,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 тооны үхрийг завшихыг завдсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...би нэг тооны үхрээ буцааж авсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6,134,050 /зургаан сая нэг зуун гучин дөрвөн мянга тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА