Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. Батцэнгэл даргалж,

Улсын яллагч:,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******гийн *******, / Регистрийн дугаар: ******* /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа иргэн *******ын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан түүнийг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох түүний нүцгэн зураг болон бичлэгийг тараахаар сүрдүүлэн түүнээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 6 удаагийн үйлдлээр “Хаан банк”-ны *******, ******* дугаартай данснуудаар нийт 11.450.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... гэдэг хүнтэй анх том хүүхдээ Налайх дүүргийн хийдэд суулгах зорилгоор уулзаж танилцсан юм. Анх гуай бид хоёр фейсбүүкээр холбогдсон. Тэгээд хааяа л бид хоёр хоорондоо чат бичдэг байсан. Тэгээд нэг хэсэг холбогдохгүй байж байгаад 2021 оны 04, 05 дугаар сарын үед би яг өдрийг нь санахгүй байна над руу архи уучихсан согтуу видео колл хийгээд шалдан нүцгэн, бэлэг эрхтнээ гаргаад ярихаар нь би цочирдоод салгачихсан. Тэгсэн чинь дахин дахин залгаад “чи хувцсаа тайлчих, чамайг харж таашаал авъя” гэж хэлэхээр нь би “тийм юм байхгүй. Юу ярьж байгаа юм бэ, Би дотуур байранд байрлаж байгаа” гэсэн. Тэгээд би тэр үед нь тэр ярьж байгаа, үзүүлж байгаа бичлэгийг нь утсан дээрээ бичээд авчихсан.

Тэгээд тэрнээс хойш бид хоёр холбоо бариагүй байж байгаад 2021 оны намар 8 дугаар сард орон сууцанд захиалга өгчихсөн мөнгөний хэрэг гараад байхаар нь мөнгө яаж олох вэ гэж бодож байгаад би эхлээд гэдэг хүнээс “хэдэн сарын хугацаатай мөнгө зээлээч” гэсэн чинь "мөнгө байхгүй ээ, тийм боломж байхгүй" гэсэн. Тэгэхээр нь би гэдэг хүнд “надад энэ бичлэг чинь байгаа шүү” гэсэн чинь тэр дариудаа 1.650.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь намар ажилдаа ороод аас ахиад “мөнгө зээлэх боломж байна уу" гэж асуугаад 7.000.000 төгрөг авсан. Тэгээд сүүлийнх нь мөнгийг нь би санахгүй байна. аас 11.450.000 төгрөг авсан. Тэр мөнгөнүүдийг би дандаа өөрийнхөө *******, ******* гэсэн данснуудаар авсан. "Постоо орууллаа шүү” гэдэг нь нөгөө бичлэгийг нь фейсбүүкт орууллаа шүү гэж хэлсэн юм. Би одоо гэх хүнтэй ямар ч холбоогүй байгаа. Би цагдаа шалгаж эхэлж байх үед туслахтай нь ярьж уучлалт гуйж, мөнгийг нь төлнө гэдгээ хэлсэн байгаа. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 146-147 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  

Миний бие анх ******* гэх хүнтэй Фейсбүүкээр холбогдож танилцаж байсан. Хохирогч нь хүүхдийн боловсролд их анхаарал хандуулдаг гэж хүнээс сонссон тул энэ хүнтэй холбогдсон. Миний бие хүүгээ Налайх дүүргийн хийдэд шавилан суулгах зорилготой байсан. Яагаад гэвэл Налайх дүүргийн хийд нь төвд багштай, дотуур байртай гэдгээр давуу талтай байсан тул хүүхдээ дагуулаад Улаанбаатар хот явж ******* гэх хүнтэй очиж уулзсан. Тухайн үед хүү бид хоёрыг ******* найрсгаар хүлээн авч  хийдийн хамба ламтай уулзуулж буцаад Баянхонгор явах гэтэл хүү бид хоёрын замын зардлын мөнгө болон гарын бэлэг өгөөд явуулж байсан. Түүнээс хойш холбоо барихгүй байж байгаад хөл хорио тогтоосон үед буюу 2020 оны 04 дүгээр сарын үед ******* ямар ч хувцасгүй нүцгэлсэн, өөрийн бэлэг эрхтнээ барьсан байдалтай  над руу фейсбүүкийн видео колоор согтуу залгаад намайг “Чи хувцсаа тайлчих би чамайг хүсээд байна” гэж надад хэлэхэд нь “Би сургуулийн дотуур байранд байрлаж байгаа тул таны хэлж байгаа шиг үйлдэл гаргамааргүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахиад ******* нар руу залгасан тул “энэ хүн ийм үйлдэл гаргасан шүү гэх байдлаар дараа нь өөрт нь үзүүлэх зорилгоор дэлгэцийн бичлэг хийж аваад үлдсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа ******* надтай утсаар холбогдохоор нь тухайн үед ямар нөхцөл байдал бий болсон талаар хэлтэл надад “Намайг уучлаарай би ёс бус үйлдэл гаргасан байна. Архи уусан байсан тул тухайн үед ямар ч ухаан мэдрэлгүй байсан байна” гээд надаас уучлалт гуйсан. Энэ үйл явдлын дараа надад мөнгөний хэрэг гараад мөнгө ханаас олох билээ гэж бодож байтал фейсбүүк дээр хүний нүцгэн зургийг олон нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлж мөнгө авч байсан хүний талаарх мэдээлэл тавигдсан байсан тул гэнэт “*******ын нэг бичлэг байдаг шүү дээ гэж бодогдоод” түүнд  “таны ёс бус үйлдэл гаргасан бичлэг надад байгаа шүү, та надад мөнгө зээл үгүй бол би энэ бичлэгийг олон нийтэд дэлгэх болно” гэсэн утга бүхий зүйлийг *******ын фейсбүүкийн чатаар бичсэн. Тэгээд ******* надад эхний удаа 1,650,000 төгрөг өгсөн. Дараа нь бас мөнгөний хэрэг гараад цалингийн зээл хөөцөлдсөн боловч зээл бага гарахаар нь дахин бичлэгээр сүрдүүлж 7000,000 төгрөгийг авч нийт 11,450,000 төгрөгийг ******* гэх хүнээс авсан. Миний бие цаашид энэ хүнээс авсан бүх мөнгөө буцааж төлнө гэдгээ хэлсэн бөгөөд анхнаасаа авахдаа буцааж өгөх бодолтойгоор мөнгө зээлж байсан. Миний бие тухайн үед буруу үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан бөгөөд хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж, харамсаж байна. *******т хандаж хэлэхэд “Та намайг уучлаарай би танаас авсан мөнгөө буцааж заавал төлөх болно, Миний бие хохирогчоос авсан бүх мөнгөө байранд зарцуулсан, Бид хоёр өмнө нь ******* гэх хаягаас нэгээс хоёр удаа чат бичиж байсан. Тухайн бичлэг хийх үед “ ” гэх фейсбүүк хаягаас миний фейсбүүкийн хаяг руу видео колоор залгасан, Тухайн үед хохирогч над руу “ ” гэх фейсбүүк хаягаас залгахдаа ******* нь ямар ч хувцасгүй, нүцгэн байсан бөгөөд өөрийн бэлэг эрхтнээ босгоод барьсан байсан. Тэгээд надад хэлэхдээ “Би чамайг хараад таашаал авмаар байна чи хувцсаа тайлчих” гэж хэлсэн, 2020 оны 04 дүгээр сарын үед энэ бичлэг хийгдсэн, Миний бие хохирогчид 2022 оны 2-3 сарын үед төлж барагдуулах бодолтой байсан боловч аав маань 2 сард харвалт өгөөд мөнгөний хэрэг гарсан тул буцааж төлж амжаагүй байгаа, Миний хувьд 2022 оны 06 дугаар сард ээлжийн амралтын мөнгө бууж, цалигийн зээл дарагдаад явж байгаа. Банкны эдийн засагчтай уулзахад 2022 оны 08 дугаар сард өндөр зээл гарах боломжтой байна гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сард цалингийн зээл аваад *******аас авсан 11450.000 төгрөгийг 100 хувийн гүйцэтгэлээр төлөх боломжтой гэв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 05 дугаар сарын үед цахим фейсбүүд орчинд “ ” гэх фейсбүүк хаягтай хүнээс над руу найзын хүсэлт илгээсэн байсан. Тэгээд удаагүй тухайн хаягаас чат ирээд “Би таны дэмжигч байна. Таны хийж байгаа ажил чинь үнэхээр зөв ажил болж байгаа” гэх утга бүхий чат бичсэн байсан. Тэгээд тэрнээс хойш хааяа надтай холбогдож байгаад нэг удаа “манай хүүхэд Баянхонгор аймагт хийдэд шавилан суудаг юм. Танай Налайх дүүрэгт байдаг хийдийг сонирхож байгаа” гэсэн утга бүхий зүйл ярьж байсан. Гэтэл нэг өдөр манай “Налайх дүүрэгт ирсэн байна” гэж над руу чат бичээд манай өрөөнд орж ирсэн. Тэгээд надаас “би энэ хотод өөрийн хүүхэдтэйгээ ирсэн. Буцах зардалд тусалж дэмжлэг үзүүлээч гэсэн.

Тэгээд би тэр үед нь 200.000 гаруй төгрөгийг зардалдаа хэрэглээрэй гээд өгсөн. Тэгээд тэрнээс хойш энэ хүнтэй харьцаагүй. Тэгтэл 2020 оноос дахин над руу холбогдоод “надад мөнгө хэрэгтэй байна. Надад мөнгө өг тэгэхгүй бол таны надтай видео call /видео колл/ хийсэн бичлэг болон зургийг байршуулна” гэж хэлээд надаас нийт 10 гаруй удаагийн үйлдлээр хаан банкны *******, ******* тоот данс руу мөнгө шилжүүлж авсан. Одоо дахин надаас мөнгө нэхээд “5 сая төгрөг өг” гэж хэлсэн.

Тухайн хүнийг ямар мэдээлэл байршуулах гээд байгаа талаар нь бол би мэдэхгүй байна. Би нэг удаа мессежээр холбогдсон. Тэр үедээ согтуу байсан. Тэр согтуу байсан үеийн зургийг дэлгэнэ гээд намайг дарамтлан мөнгө авч байгаа. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн хүнтэй 1 удаа уулзаж байсан. Тухайн хүнийг яг хэн болох талаар нь мэдэхгүй байна. Өөрийнх нь хэлж байгаагаар гэдэг Баянхонгор аймагт багш мэргэжилтэй гэж хэлсэн.

Би хүүхэд болон боловсролын тал дээр ихэд анхаардаг учир тухайн хүнд хэд хэдэн удаа тусалж байсан нь буруугаар ойлгогдож байх шиг байна. Би өөрөө улс төрийн ажил эрхэлдэг тухайн хүнд байгаа гэх мэдээллийг устгуулмаар байна. Тухайн мэдээлэл нь миний нэр төр, алдар хүндэд буруугаар нөлөөлж магадгүй болж байна. Би тухайн мөнгөнүүдийг ойр орчмын таньж мэддэг хүмүүсээс зээлж шилжүүлсэн. Надад бэлнээр тийм их хэмжээний мөнгө байхгүй. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ гэх хүний дарамт шахалтад орж шилжүүлсэн. Бид хоёрын дунд ямар нэгэн эр, эмийн дотно харилцаа байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 108-109 /,

2019 оны 4 дүгээр сарын үеэр надтай фэйсбүүкээр миний фэйсбүүкт коммент бичээд би таны дэмжигч байна, би боловсролын чиглэлээр ажилладаг, таны ийм ийм ажил амжилттай явагддаг гэж бичиж байсан. Тэгээд бид хоёр бие биенээ мэдэлцэж эхэлсэн. Тэгээд тэр хүн өөрөө би Баянхонгор аймагт багшилдаг, бага ангийн багшаар ажилладаг, ер нь танай дүүрэгт яг энэ чиглэлээр холбогдож болох, мэргэжлийн чиглэлээр хамтарч ажиллах боломж бололцоо байгаа юу гэж асуухаар нь өө болно баярлалаа, намайг дэмжиж байгаад баярлалаа, бид нар мэргэжил дээшлүүлэхэд дэмжиж хамтарч ажиллахад болохгүй юм байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд удаагүй 2019 оны 06 дугаар сарын үед тэр хүн Улаанбаатар хотод хүүхэдтэйгээ ирсэн гэж байсан.

Тэгээд тэр хүн надад бид нар ирчихсэн байна гэж хэлээд тэр хүн хүүхэдтэйгээ хамт Налайх дүүрэгт ирсэн. Тэгээд манай хүүхэд бурхан шашны хийдэд сурдаг, тэгээд Налайхын хийдийг сонирхож байна, тэгээд хүүхдийн баяр болж байсан учраас хүүхдийн бэлэг, буцах зардал хэрэгтэй байна гэхээр нь би өрөөндөө замын зардал гээд 100,000 гаран мянган төгрөг өгсөн, тэгээд явахдаа хийдээр гэдэг газарт бага ангийн байсан. Тэгээд байгаа гэж байсан. Сонирхолтой оръё гэж хэлсэн. Тэгээд хамт яваад дүүргийнхээ хийдээр оруулж танилцуулсан, тэгээд тэр хүнийг явуулсан. Тэгээд үе үед фейсбүүкээр хааяа орж ирдэг, сонин юу байна, орон нутгаар сонин юутай байна гэж бичиж харьцаж байсан.

Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын үед тэр хүн надтай холбогдоод би ажилгүй болчихсон ажлаасаа гарчихсан, хүүхдүүд хичээл номдоо явах гээд дэмжлэг туслалцаа үзүүлээч, хүүхдэд хичээлийн хэрэглэлийн дэмжлэг үзүүлээч гэхээр нь би тэр ******* гэдэг хүнд 100,000 мянган төгрөг өгсөн. Тэгээд ажилд орох талаар хөөцөлдөж өгөх боломж байна уу гэхээр нь би хүнээс асууж сураглааж өгье гэж хэлсэн. Ер нь бага ангийн багшийн орон тоо бол хаа ч гэсэн ховор орон тоо шдээ ажлын байр олдох байхаа гэж хэлсэн. Тэгээд үүний дараа удаагүй би эндээ байсанд баярлалаа гэж бичиж байсан. Тэгээд тэр үедээ covid гээд ажил ихтэй ажилд орчихлоо, бас яг энэ үед ажилгүй үед сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан тул ажил ихтэй байсан тул нэг их холбогдохгүй байсан, тэгээд хаая холбогдож байсан.

Тэр хүн надад би Өлзийт сум сонин юутай байна, нутаг орноор чинь юутай байна гэж фэйсбүүкийн чаатаар багшаар очсон,сургуулийн дотуур байранд байгаа гэж байраа тохижуулах, хүүхдүүдээ эндээ байлгах Тэгээд нэг удаа над руу миний унтаж байгаа зургийг над руу явуулсан. Тэгээд нэг хэсэг чимээгүй байж байгаад 2020 онд сонгуулийн өмнө нэлээд эрчтэй гарч бие өвдсөн гэж над руу мессеж бичээд мөнгө өгөөч, дэмжлэг өгөөч гэсэн, тэгэхээр нь би одоо тийм боломж алгаа гэсэн. Тэгсэн чинь тэр ******* гэдэг хүн надад өөртэй чинь холбоотой мэдээллүүд байгаа, Налайх дүүргийн нээлттэй группт пост орууллаа шүү гээд бичиж байсан. Тэгэхээр нь би чи яагаад ингээд байдаг юм бэ би чамд гэм хийгээгүй ээ, өөрөө надад зовлон бэрхшээлээ хэлэхээр чинь чадлаараа тусалж байсан, одоо яагаад ингээд байгаа юм бэ гэсэн чинь тэр ******* гэдэг хүн би маш хүнд өвчтэй, Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх хэрэгтэй, машин, унааны зардал өг гэдэг дарамталсан үгнүүд байнга бичдэг, би нэг ч хариу өгдөггүй байсан.

Тэгэхээр за одоо чи фейсбүүкээ хараарай гэдэг, тэгээд харахаар Налайх дүүргийн Засаг даргын талаар хэлэх юм байна гэж бичсэн постыг над руу явуулсан байсан. Тэгээд за одоо энийг фейсбүүкээ тавилаа шүү гэхээр нь би яагаад ингээд байгаа юм бэ гэхээр тэр ******* гэдэг хүн эхлээд би байранд орсон, түрээсийн төлбөрийг төлөх хэрэгтэй байна гэж хэлсэн, тэгэхээр нь би мөнгө өгөхгүй байсан чинь тэр хүн би нэг жижиг үйлдвэрлэлийн цех худалдаж авах гэж байгаа юм одоо мөнгийг нь өгөхгүй бол хүн нь одоо мөнгөө өгөхгүй бол өөр хүнд зарлаа гээд байна гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би наадах чинь надад хамаатай асуудал бишээ надад тийм их мөнгө ч байхгүй гэж хэлсэн чинь би чамд ямар гэм хийсэн юм бэ гэсэн чинь тэр хүн гэм хийгээгүй л дээ чи л надад туслахаар хун, би чамайг тусалчих хүн гэж бодоод дэмжлэг хүсэж байгаа юм, би бизнесээ хийгээд энэ мөнгийг чинь өгнө гэж хэлсэн.

Tyxaйн үeд coнгууль дөхчихсөн байсан учраас би 3,500,000 төгрөг өгсөн, тэгж өгөхдөө одоо боломж нь энэ байна би хүнээс зээлээд олоод өглөө гэсэн чинь баярлалаа би удаахгүй өгнөө гэж хэлсэн. Би хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаа удаахгүй өгнөө гэсэн. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад гарч ирээд одоо дахиад мөнгө өгөхгүй бол би фэйсбүүкт мэдээллийг чинь тавьлаа шүү гэсэн, тэгээд би фейсбүүк рүү ороод харсан чинь Налайх дүүргийн нээлттэй группэд Налайх дүүргийн Засаг дарга ын талаар хэлэх үг байна гэсэн постыг оруулсан байсан, тэгээд доор нь иргэдээс яг юу ярих гээд байгаа бэ, хэлээч гэсэн комментуудыг иргэдээс бичсэн байсан, тэгээд тэр ******* гэдэг хүн нь танайхан ямар их хэрэгт дуртай юм бэ гэж мессеж бичсэн байсан.

Тэгээд би чи яахаараа ингээд байдаг юм бэ би чамд чадлаараа тусалж байхад гэсэн чинь тэр ******* гэдэг хүн надад чамаас өөр туслах хүн алга байна. аргагүйн эрхэнд би ингэж байгаа, уучлаарай, ингэхээс өөр арга алга гэж бичсэн байсан. Тэгээд үүнээс хойш дарамталсан мессежнүүдээ бичээд байсан толих би хоёр хүүхдээ хоосон хонуулах гэж байна, энд өөрийн гэсэн бизнестэй болчих юм бол хөл дээрээ босчих хэрэгтэй байна гэхээр нь би 8,000,000 орчим төгрөг өгсөн. Тэгээд надад энэнээс өөр боломж алгаа, би чамайг өрх толгойлсон эмэгтэй гэж бодоод тусалж байгаа юм шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь үүний дараа тэр ******* гэдэг хүн би хүнээс зээл авсан, 1,600,000 төгрөг өгчих гэхээр нь би өгөөгүй тэгсэн чинь дахиад фейсбүүкт мэдээлэл тавилаа гээд дандаа сошиал дээр мэдээлэл тавина гээд, үргэлжлүүлээд юм бий гээд байсан. 1,650,000 төгрөгөөр 3 удаа би өгсөн байдаг.

Тэгээд үүнээс хойш байнга дарамтлаад мөнгө нэхээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаад мэдэгдчихээд байхад хүртэл над руу мессеж бичсээр байгаад би хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод ирчихсэн байна, манай хүүхэд гудамжинд өлсөөд явж байна, буудлын мөнгө байхгүй гэхээр нь би буудлын мөнгө нь хэд юм бэ гэсэн чинь 5,000,000 гэснээр бууруулаад 3,000,000, 2,000,000, 1,500,000 төгрөг, 500,000 төгрөг гэж бууруулж хэлсэн, тэгэхээр нь 200,000, 300,000 төгрөгөөр өгсөөр байгаад 1,500,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 192-193 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: / онлайнаар /: ******* над руу анх фейсбүүкээр холбогдохдоо “Та боловсролын чиглэлд сайн анхаарал хандуулдаг. Та зөв шийдэлтэй, зарчимч хүн байна. Би танай сургуулийн нөхцөл байдлын талаар судалгаа хийдэг. Би таны дагагч фэн байна” гэх байдлаар надтай анх удаа холбогдож байсан. ******* баг хүн тул орон нутагт сургуулийн нөхцөл байдал болон цаг агаар ямар байгаа талаар энгийн ярилцдаг байсан. Тэгээд нэг удаа ******* “Улаанбаатар хотод хүүтэйгээ хамт ороод ирсэн байна тантай уулзах гэсэн юм хаана очих вэ” гэхээр нь би “манай ажлын газар хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд ******* нь хүүтэйгээ хамт манай ажил дээр ирээд хүүхдээс нь “чи ямар зорилготой вэ?” асуутал би “Баянхонгор аймгийн хийдэд шавилан суудаг. Цаашдаа шашныхаа чиглэлээр амьдрах зорилготой байгаа бөгөөд эхлээд танай хийдийг сонирхоод ирсэн юм аа” гэж хэлсэн. Тэгээд манай сургууль шашинтай хосолдог тул аль алинд нь хэрэг болох байх гэж бодоод хийдийн хамба ламтай албан ёсоор уулзуулж холбож өгсөн. Тэгээд ******* хүүгийн хамт Баянхонгор буцах болоод замын зардалгүй гэсэн тул замын зардлын мөнгийг өгөөд 2 хүүхдэд нь гарын бэлэг өгөөд автобусны буудал дээр нь хүргэж өгөөд явуулсан. Түүний дараа 9 сард ******* надад хэлэхдээ “би ажилгүй болсон тул та намайг дэмжээрэй” гэж хэлсэн. Бага ангийн багш маш их хэрэгцээтэй мэргэжил байдаг тул ******* Улаанбаатар хотод ажиллах хүсэлтэй байгаагаа надад хэлж байсан бөгөөд шүүгдэгчтэй энгийн харилцаатай байсан. Бичлэг хийгдэх үед би шинэ байранд орсон байсан тул ******* руу шинэ байраа үзүүлэх зорилгоор 11-12 цагийн үед залгасан. Тухайн үед миний бие согтуу байсан тул өөрийн гаргасан үйлдлээ мэдээгүй. Маргааш нь *******тай холбогдож өмнөх өдөр нь юу болсон талаар асуугаад уучлалт гуйтал “зүгээрээ юу ч болоогүй” гэж надад хэлсэн. Тэгээд миний бие янз бүрийн асуудал гаргаагүй юм байна гэж бодсон. Дараа нь холбоо барихгүй байсан чинь ******* намайг “чи яагаад холбоо барихгүй таг алга болчхов” гэх байдлаар хандаж “Надад мөнгө зээлэхгүй бол би чиний бичлэгийг олон нийтэд дэлгэх болно” гэж хэлсэн. Энэ хэрэг гарахаас өмнө нь *******д өөрийн чадах зүйлээрээ дэмжиж тусалж л байсан. Тэгээд мөнгө зээлээч гэсэн тул түүнд миний бие мөнгө өгсөн. Түүнээс хойш “тэдэн төгрөг өгөхгүй бол би чиний бичлэгийг олон нийтэд дэлгэх болно” гэж сүрдүүлж эхэлсэн тул би өөрийн боломжоороо зээл авч байгаад мөнгө өгдөг болсон. ******* надаас мөнгө авахдаа дандаа “надад хүүтэй мөнгө зээлээч би хүүг нь төлөх болно” гэж надаас мөнгө зээлж авдаг байсан.  Тэгээд 12 дугаар сард үнэхээр боломжгүй байсан бөгөөд сэтгэл зүйн дарамтад орж эхэлсэн тул Цагдаагийн байгууллагад хандсан, Яагаад ийм үйлдэл гаргасан юм бол гэх байдлаар би өөртөө дүгнэлт хийж байгаа. Миний хувьд энэ үйл явдал болохоос өмнө согтуу байсан ч эрүүл байсан ч ийм асуудал гаргаж байгаагүй. Тухайн үед яагаад тийм үйлдэл гаргасан болохоо ойлгохгүй байгаа. Цаашдаа анхаарах ёстой юм байна гэж бодож байна.

Миний бие *******г өрөвдөж мөнгө өгснөөр энэ хүнийг ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. Цаашид энэ байдлыг нь хязгаарлах зорилгоор Цагдаагийн байгууллагад хандсан, одоо 11,450,000 төгрөгөө нэхэмжилж байна, Шинэ байранд орсон байсан тул байрны тохижилт зэргийг *******д үзүүлээд видео колоор залгасан бусад зүйлийг нь сайн санахгүй байна, над руу явуулсан тухайн зураг дээр дүрслэгдсэнээр миний зөвхөн тогойн хэсгийг авсан тал зураг байсан, Би “ ” гэх фейсбүүк хаягтай, Өөрийн гэртээ ганцаараа байх үедээ *******гийн Фейсбүүк хаяг руу видео колоор залгасан, тухайн үед миний бие тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, Би ёс зүйн зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч байна гэв.

5. Баянхонгор аймгийн үнэлгээний  “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаартай шинжээчийн:

1. ******* нь хаан банкны *******, ******* дугаартай дансуудыг ашиглан хохирогч *******аас 2021 оны 07  дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 6 удаа бүгд 11.450.000 /Арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга / төгрөг шилжүүлж авсан байна.

2. Хаан банкны *******, ******* дугаартай дансуудыг ашиглан хохирогч *******аас 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд авсан 6 удаагийн үйлдлээр 11.450.000 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шилжүүлэн авч 2021 оны 09 дүгээр сарын 09-нд тоот дансанд 6.000.000 төгрөг, тоот дансанд 1.500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-нд тоот дансанд 320.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-нд тоот дансанд 1.650.000 төгрөг төлөөд үлдэгдэл 1.980.000 төгрөгийг ахуйн хэрэгцээнд зарцуулан байна...гэх дүгнэлт /хх-ийн 127-128 /

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн хаан банкны *******, ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд / хх-ийн 14-52 /, хэрэгт эд мөрийн баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тооцсон зурвасуудын гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 54-100 /, мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол, гэрэл зургууд / хх-ийн 101 /, гэрэл зургууд /хх-ийн 3-10/,  эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 101-104 /, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 105-107/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 161-162 /, урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168 /, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 172-173/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Хохирогч ******* нь 2020 оны 04 дүгээр сард өөрийн “ ” гэх фейсбук хаягаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тай видео колл хийх явцдаа өөрийн нүцгэн биеийг харуулж улмаар хувцсаа тайлчих чамайг хүсээд байна гэж ёс бус үг хэрэглэснийг шүүгдэгч С. бичиж авч хадгалж улмаар шүүгдэгч  нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 6 удаагийн үйлдлээр “Хаан банк”-ны *******, ******* дугаартай данснуудаар нийт 11.450.000 төгрөгийг Налайх дүүргийн фесбуук бүлгэм дээр тавина гэж заналхийлж авсан үйл баримтууд  болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бичлэг хийгдэх үед би шинэ байранд орсон байсан тул ******* руу шинэ байраа үзүүлэх зорилгоор 11-12 цагийн үед залгасан. Тухайн үед миний бие согтуу байсан тул өөрийн гаргасан үйлдлээ мэдээгүй. Маргааш нь *******тай холбогдож өмнөх өдөр нь юу болсон талаар асуугаад уучлалт гуйтал “зүгээрээ юу ч болоогүй” гэж надад хэлсэн. Тэгээд миний бие янз бүрийн асуудал гаргаагүй юм байна гэж бодсон. Дараа нь холбоо барихгүй байсан чинь ******* намайг “чи яагаад холбоо барихгүй таг алга болчхов” гэх байдлаар хандаж “Надад мөнгө зээлэхгүй бол би чиний бичлэгийг олон нийтэд дэлгэх болно” гэж хэлсэн. Энэ хэрэг гарахаас өмнө нь *******д өөрийн чадах зүйлээрээ дэмжиж тусалж л байсан. Тэгээд мөнгө зээлээч гэсэн тул түүнд миний бие мөнгө өгсөн. Түүнээс хойш “тэдэн төгрөг өгөхгүй бол би чиний бичлэгийг олон нийтэд дэлгэх болно” гэж сүрдүүлж эхэлсэн тул би өөрийн боломжоороо зээл авч байгаад мөнгө өгдөг болсон.

******* надаас мөнгө авахдаа дандаа “надад хүүтэй мөнгө зээлээч би хүүг нь төлөх болно” гэж надаас мөнгө зээлж авдаг байсан.  Тэгээд 12 дугаар сард үнэхээр боломжгүй байсан бөгөөд сэтгэл зүйн дарамтад орж эхэлсэн тул Цагдаагийн байгууллагад хандсан, Яагаад ийм үйлдэл гаргасан юм бол гэх байдлаар би өөртөө дүгнэлт хийж байгаа. Миний хувьд энэ үйл явдал болохоос өмнө согтуу байсан ч эрүүл байсан ч ийм асуудал гаргаж байгаагүй. Тухайн үед яагаад тийм үйлдэл гаргасан болохоо ойлгохгүй байгаа. Цаашдаа анхаарах ёстой юм байна гэж бодож байна.

Миний бие *******г өрөвдөж мөнгө өгснөөр энэ хүнийг ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. Цаашид энэ байдлыг нь хязгаарлах зорилгоор Цагдаагийн байгууллагад хандсан, одоо 11,450,000 төгрөгөө нэхэмжилж байна, Шинэ байранд орсон байсан тул байрны тохижилт зэргийг *******д үзүүлээд видео колоор залгасан бусад зүйлийг нь сайн санахгүй байна, над руу явуулсан тухайн зураг дээр дүрслэгдсэнээр миний зөвхөн тогойн хэсгийг авсан тал зураг байсан, Би“ ” гэх фейсбүүк хаягтай, Өөрийн гэртээ ганцаараа байх үедээ *******гийн Фейсбүүк хаяг руу  видео колоор залгасан, тухайн үед миний бие тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, Би ёс зүйн зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...хөл хорио тогтоосон үед буюу 2020 оны 04 дүгээр сарын үед ******* ямар ч хувцасгүй нүцгэлсэн, өөрийн бэлэг эрхтнээ барьсан байдалтай  над руу фейсбүүкийн видео колоор согтуу залгаад намайг “Чи хувцсаа тайлчих би чамайг хүсээд байна” гэж надад хэлэхэд нь “Би сургуулийн дотуур байранд байрлаж байгаа тул таны хэлж байгаа шиг үйлдэл гаргамааргүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахиад ******* нар руу залгасан тул “энэ хүн ийм үйлдэл гаргасан шүү гэх байдлаар дараа нь өөрт нь үзүүлэх зорилгоор дэлгэцийн бичлэг хийж аваад үлдсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа ******* надтай утсаар холбогдохоор нь тухайн үед ямар нөхцөл байдал бий болсон талаар хэлтэл надад “Намайг уучлаарай би ёс бус үйлдэл гаргасан байна. Архи уусан байсан тул тухайн үед ямар ч ухаан мэдрэлгүй байсан байна” гээд надаас уучлалт гуйсан. Энэ үйл явдлын дараа надад мөнгөний хэрэг гараад мөнгө ханаас олох билээ гэж бодож байтал фейсбүүк дээр хүний нүцгэн зургийг олон нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлж мөнгө авч байсан хүний талаарх мэдээлэл тавигдсан байсан тул гэнэт “*******ын нэг бичлэг байдаг шүү дээ гэж бодогдоод” түүнд  “таны ёс бус үйлдэл гаргасан бичлэг надад байгаа шүү, та надад мөнгө зээл үгүй бол би энэ бичлэгийг олон нийтэд дэлгэх болно” гэсэн утга бүхий зүйлийг *******ын фейсбүүкийн чатаар бичсэн. Тэгээд ******* надад эхний удаа 1,650,000 төгрөг өгсөн.

Дараа нь бас мөнгөний хэрэг гараад цалингийн зээл хөөцөлдсөн боловч зээл бага гарахаар нь дахин бичлэгээр сүрдүүлж 7000,000 төгрөгийг авч нийт 11,450,000 төгрөгийг ******* гэх хүнээс авсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч аас хохирогч ******* луу бичиж байсан мессежүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан бичгийн нотлох баримт, үнэлгээний 55 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь 11.450.000 төгрөг төлөгдөөгүй байгаа, нэхэмжлэх талаар илэрхийлсэн тул шүүгдэгч аас 11.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Нийслэлийн Налайх дүүргийн засаг дарга *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж” гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох шийтгэлийг оногдуулж, түүний хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Харин уг үйл баримт болоход хохирогч *******ын зүй бус үйлдэл шалтгаалсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд хохирогч нь согтуу үедээ утсаар шүүгдэгч тай видео колл хийх явцдаа хувцасгүй нүцгэн биеэ харуулж мөн түүнийг хуцсаа тайлахыг хүсэх зэргээр бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл гаргасан байна гэж шүүх дүгнэсэн.

Хохирогч *******ын уг үйлдэл нь Жендерийн эрх тэгш байдлын  тухай хуулийн 4.1.7-д заасан “бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн,... зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг...” хэлнэ гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 62.1.9-д заасан “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх...” гэсэн эрхийг хэтрүүлж бусдыг бэлгийн шинжтэй үйлдэлд уриалсан, мөн төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “..Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэнэ...” гэсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогчийн дээрх хууль, тогтоомжийг зөрчсөний улмаас уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэж хохирогчид нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцэнэ гэж шүүх үзлээ.

Энэ хэргийн учир шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч банкны дансны хуулга 39 хуудас материалыг тооцсон тогтоолыг хэвээр үлдээж уг материалуудыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн шүүгдэгч эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг зурагтыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн г бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд   тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* овогтой *******гийн г  арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч аас арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянган / 11.450.000 / төгрөг гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч банкны дансны хуулга 39 хуудас материалыг тооцсон тогтоолыг хэвээр үлдээж уг материалуудыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг зурагтыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ