Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2018/00549

                               Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, дунд дарь эх 15 дугаар гудамж 1187 тоотод оршин суух, Ж.Б

Хариуцагч: Төв аймгийн Угтаалцайдам сумын 02 дугаар баг, Асгат 01 дүгээр гудамж 09 тоотод оршин суух, Г.А-д  холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... “Миний бие нь Г.Атэй 2001 онд танилцаж, 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид 2002 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүү А.Тг төрүүлсэн бөгөөд хамтран амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2003 оны 03 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байна. Бид хэн аль нь гэр бүлтэй болж би 4 дэх хүүхдээ төрүүлэх гэж байна. Г.А нь мөн гэр бүлтэй болж  хүүхдэтэй болсон байгаа. Бид цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү А.Т нь миний асрамжид байдаг, одоо 10 дугаар ангид суралцаж байгаа, цаашид ч суралцах хүсэл тэмүүлэлтэй хүүхэд юм. Хүү А.Тд эцгээс тэтгэлэг тогтоолгохгүй, харин их дээд сургуулийн төлбөр 3000 000 төгрөгийг 2020 оны 05 сард багтаан төлөхөөр тохиролцож байгаа тул шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хариуцагч Г.А нь хөдөө ажиллаж байгаа, шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон юм. Ж.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг танилцуулсан.  Г.А, Ж.Б нар гэрлэлтээ бүртгүүлж 2002 онд А.Тг төрүүлж, 2003 оноос тусдаа амьдарсан. Хүү А.Т нь энэ хугацаанд эхийн асрамжид байсан. Г.А, Ж.Б нар нь хэн хэн гэр бүлтэй болж олон үр хүүхэдтэй болсон, цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү А.Тг эхийн асрамжид үлдээж, түүнд их сургуулийн нэг жилийн төлбөр 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Г.Ад холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Жаргалсүрэнгийн Буянхишиг, Гантөмөрийн Алтангэрэл нар нь 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийн 04 дүгээрт бүртгэж, 2002 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүү Алтангэрэлийн Тэмүүлэнг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн 2001 оноос 2003 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь гэрлэлтийн ПА №04  тоот, хүүхдийн төрсний Г №25 тоот гэрчилгээ болон зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан төлөвийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, тэдгээрийг эвлэрүүлэн арга хэмжээ амжилтгүй болсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсоныг үндэслэн гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Насанд хүрээгүй А.Т эхийн асрамжид байгаа мөн түүний саналыг харгалзан эх Ж.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн болвч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоохоор заасан байна.

Нэхэмжлэгч нь А.Тг Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа гэж эцгээс тэтгэлэг нэхэмжилсэн боловч А.Т 16 насанд хүрсэн байх бөгөөд сургуульд суралцаж байгаа талаар бичмэл нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хариуцагч Г.Аээс тэтгэлэг тогтоох боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байна.

Хэдийгээр А.Тг сургуульд суралцаж байгаа талаар баримт хэрэгт байхгүй боловч хариуцагч Г.А нь тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд харин түүний сургалтын төлбөрт зориулж 2020 оны 05 сард багтаан 3000 000 төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн, зохигч талууд энэ талаар  шийдвэрт тусгаж өгөхөөр хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овгийн Жаргалсүрэнгийн Буянхишиг /НТ82060201/, Боржигон овгийн Гантөмөрийн Алтангэрэл /НТ84071719/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2002 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн А.Тг эх Ж.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хариуцагч Г.А хүү А.Тд сургалтын төлбөр 3000 000 төгрөгийг 2020 оны 05 сард багтаан төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Аээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, төрийн сангийн орлогоос 48 665 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

6. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН