Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/695

 

 

 

 

 

 

 

     2022          06          30                                      2022/ШЦТ/695

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга И.Номин,

          улсын яллагч Г.Цогтмагнай,

          шүүгдэгч С.Тнарыг оролцуулан эрүүгийн 2109000000899 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С.Т, /регистрийн дугаар /, 1963 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /тэтгэвэрт/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот тоотод оршин суудаг,

          урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

          С.Тнь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15.30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Б ном, бэлэн 100.000 төгрөг, 1 шил виски өгч шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Түйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Тшүүхийн хэлэлцүүлэгт “…Би энэ номыг шинжээч эмчид өгсөн. Гялгар ууттай хавтастайгаа байна. /Өгсөн гэх номыг биет байдлаар харуулав/ Би шинжээч эмчид гялгар ууттай шинэ ном өгсөн. Яагаад энэхүү номыг эмчид өгсөн бэ гэвэл өөрийгөө ямар хүн бэ гэдгийг харуулах, таниулах гэж дурсгасан. Энэ хэргийн гол утга учир нь 100.000 төгрөг, 1 шил архи согтууруулах ундааны зүйл. Дээрх мөнгө, мөн архи согтууруулах ундааны зүйлийн шил нь дээрээс миний гарын хурууны хээ илрээгүй. Болороо эмч намайг өөрт нь ном өгөхөд “номын завсар нь мөнгө байгаагүй, үүнийг би хараагүй” хэмээн хэлсэн. Тухайн хүн “намайг өөрөөс нь ямар нэгэн зүйл хүсээгүй, яагаад ном нь завсар мөнгө байгааг би мэдээгүй” хэмээн хэлдэг. Дээрх номыг дадлагын оюутан, эмч нар дамжуулж авч явцгаасан байдаг. Тэд миний номыг олон удаа эргүүлж, тойруулж үзсэн байдаг бөгөөд тухайн үед дотор нь мөнгө байгаагүй. Намайг ном өгснөөс хойш 1 цаг гаруй хугацааны дараа А эмчийн өрөөнд миний өгсөн гэх номын завсраас 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт гарч ирсэн. Хэзээ хаанаас ямар учиртай мөнгө гарч ирснийг би мэдэхгүй. Хэрэг учрал болсон гэх газар нь улсын тусгай объект алхам тус бүр нь бичлэгээр баталгаажсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харуулын цагдаа намайг гүтгэсэн. Учир нь тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч хамааралтай. Ч даргын ажилчид нь буюу цагдаагийн албан хаагч нар Сүхбаатарын талбайд миний эрүүл мэндэд халдаж, хавиргыг минь хугалсан. Үүний дагуу би цагдаа, прокурорын газар гомдол гаргасан. Харуулын цагдаа намайг гүтгэж худал мэдүүлэг өгсөн. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримт, бичиг байхгүй байгаа бөгөөд шүүх, шүүгчийн зүгээс эрхэм прокурор таныг дутуу хийсэн ажиллагаагаа гүйцээ хэмээн шүүгчийн захирамж гаргаж хэргийг прокурорт буцааж байхад та захирамжид дурдсан ажиллагааг одоог хүртэл хийж гүйцэтгээгүй. Миний бие ном өгснөө хүлээн зөвшөөрч байна, үүнийгээ гэмт хэрэг гэж бодохгүй байна. Ном гэдэг зүйл өөрөө соён гэгээрүүлэх зорилготой. Үүнийг хүнд бэлэглэх нь гэмт хэрэг биш. Прокурор та өмнөх хуралдаанаар намайг өөрт нь яагаад ном бэлэглэхгүй байгаа талаар асуусан, би танд өнөөдөр ном өгөх гээд хурлын танхимд шинэ ном авч ирлээ. Та өнөөдөр энэхүү номыг хүлээн авахгүй гэж хэллээ. Би хүнд ном бэлэглэхийг гэмт хэрэг хэмээн үзэхгүй байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор очиж О.Б гэдэг эмчид үзүүлсэн. Тэр үед О.Б намайг “Толгой, цээжний томографын зураг авхуул” гэж хэлсэн. Тэгээд би зураг авхуулах гээд эмчийн өрөөнөөс гарсан. Би эмчийн өрөөнөөс гарахдаа эмчид танилцуулсан номоо ширээн дээр нь тавьчихсан байсан. ...над руу “Шүүх эмнэлгийн дэд дарга байна" гээд нэг хүн залгаад “Та номоо мартчихсан байна. Номоо ирж ав...” гэсэн мэдүүлэг /хх-62/,

 

Гэрч Г.А “2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1330 минутын орчимд үзлэгийн 1 дүгээр өрөөнд шинжээч О.Б эмч нэг хөгшин хүнийг үзэж байхад нь би гаднаас орж ирээд О.Б эмчийн баруун талд зогсож байсан. О.Болороо эмч үзүүлэгч хоёр “Гэмтлийн зэрэг гарах юм бол цаад хүн нь шүүх рүү явна” гээд ярьж байсан. Удалгүй үзлэг дуусаж тухайн үзүүлэгч “Миний гаргаж байгаа номын дээж шүү” гээд О.Б эмчийн ширээн дээр тавиад “Ганцхан танд өгч байгаа юм шүү” гээд гараад явсан. Ширээн дээр байсан номын доод тал нь доод талын уут нь задарсан байсан учраас би тэрийг хараад ширээн доор тавьсан. Тэгтэл О.Б эмч аваад “Энийг даргад оруулаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд би тухайн номыг аваад дарга А.А оруулж өгөөд номыг харсан чинь дотор нь 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тэгж хараагүй /дэлгэж хараагүй/ завсраар нь харагдаж байсан. Тухайн хүн “Хүнд зодуулчихсан” гээд үзүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Гэрч А.А “2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би ажлын байран дээр өөрийн өрөөндөө сууж байтал гаднаас 14.00 цагийн орчимд дадлагажигч эмч Г.А нь миний өрөөнд орж ирээд “Шинжээч эмч О.Б энийг танд өгүүлж байна. Хүн дурсгасан ном” гэж хэлсэн. Хүрэн өнгийн гялгар уутаар бүрхсэн ном, номын ёроол хэсэг нь задарсан байсныг надад харуулсан. Би өөрөө номын дунд хэсгийг хартал хуудсан дунд мөнгөн дэвсгэрт харагдаж байсан. Би хүрээлэнгийн дотоод хяналтын хэлтсийн дарга руу залгатал утас нь яриад болохгүй байсан учраас чиглэлийн ахлах руу залгаж болсон асуудлын талаар хэлсэн. “Тухайн хүнтэй яриад буцаагаад номыг өг. Ирэхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгд” гэж хэлсэн. Би бүртгэлээс С.Тгэх ном өгсөн хүний дугаарыг аваад өөрийн өрөөний утаснаас .... гэсэн дугаар луу залгаж би өөрийгөө танилцуулан “Өгсөн номоо ирж ав. Хэрэв ирж авахгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдлээ” гэж хэлтэл С.Тгэх хүн “Би наад номыг чинь орхисон байна. Зураг авхуулаад буцаж очоод авна” гэж хэлсэн. Би даргад энэ байдлыг танилцуулсан. Тухайн ном гадуураа гялгар уутаар бүрхсэн номын доод хэсэгт задарсан номын гол хэсгээр 20.000 төгрөгүүд харагдаж байсан. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Дэлгэж үзээгүй. Огт танихгүй. Шинжээч эмч үзлэг хийж байсан учраас түүнийг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-24/,

Гэрч О.Б “Би 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хуваарийн дагуу өдрийн үзлэг хийсэн. Өдрийн үзлэг хийх явцад 13.48 минутын орчимд Сүхбаатар овогтой Төмөр гэх хүн ирж үзүүлсэн. Үзлэг дуусах үед гарахдаа С.Тнь “Орчуулагч н.Аким гуай бид хоёр нэг аятайхан ном орчуулсан юм. Үүнийг танд дурсгал болгож өгье” гээд барьж явсан цүнхнээсээ гадуураа гялгар ууттай бор өнгийн хавтастай ном байсан. Уг номыг надад өгсөн. Тэгээд би номыг аваад ширээн дээр тавьсан. Тухайн үед үзлэг хийхэд хамт дадлагажигч Г.А “Уг номыг н.Д даргад оруулаад өг” гэж өгч явуулсан. Тэгсэн Г.А “н.Д дарга байхгүй байна” гээд буцаад орж ирэхээр нь “А.А эмчид оруулаад өг” гэж явуулсан. Гэтэл А.А эмч номыг авч орж ирээд “Энэ номыг өгсөн хүний утасны дугаар байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “Надад байхгүй дүн бүртгэлд бүртгэлтэй байгаа байх” гэж хэлсэн. Удалгүй А.А эмч дахин орж ирээд “Тэр хүнтэй холбогдоод ярьчихлаа. Эргэж ирээд номоо авна гэсэн. Номыг нь өгөөрэй” гээд хажуугийн ширээн дээр тавьчхаад гарсан. Үүний дараа үдийн цайны цаг болоод номыг уг ширээн дээр орхиод цайндаа орох гээд гарсан. Цайны цагийн дараа үзлэг хийж байх явцад номоо авахаар ирнэ гэсэн хүн ирээгүй болохоор нь уг номыг буцаагаад А.А эмчид өгсөн. Тэгээд цагдаа нар ирсэн ба энэ үед номын завсарт мөнгө байсныг мэдсэн. Надад ном өгсөн хүнийг танихгүй. Өнөөдөр над дээр ирж гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирж үзүүлсэн хүн...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

Гэрч Б.Г... жижүүрийн текний араар ороод зогсчихсон байхаар нь би “Та яах гээд байгаа юм. Наад газар луу чинь гаднын хүн ордоггүй юм" гэж хэлэхэд улам цаашаагаа ортой амралтын өрөө рүү ороод орон дээр нэг ууттай хар юм тавиад “Орой энийг эмчдээ өгөөрэй” гэж хэлээд тавихад нь би “Та эндээс гараа” гэж хэлэхэд тухайн хүн камер, амралтын өрөөнөөс гарч явах үедээ “Ахдаа туслаарай. Чи миний шавь юм байна” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед орон дээр тавьсан хар ууттай зүйлийг эмчид өгөх юм байна гэж бодоод хүмүүсийн дараалал их байсан учир буцаад ажил руугаа орсон... Анх орж ирэхдээ багшилж байсан гэхлээр нь цагдаад ажиллаж байсан, тэтгэвэртээ гарсан өвгөн бусдад зодуулчхаад явж байгаа юм байлгүй гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-31/ зэрэг болно.

 

Гэм буруугийн дүгнэлт

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлгүүд зэргийг харьцуулан үзэхэд шүүгдэгч С.Тнь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15.30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Б ном, бэлэн 100.000 төгрөг, 1 шил виски өгч, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, ...зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон ба өөрөөр хэлбэл зориуд шинжээчээр худал дүгнэлт гаргуулахын тулд гэм буруутай этгээд шинжээчид ямар нэгэн идэвхтэй үйлдлээр түүнд хууль бусаар нөлөөлсөн байхыг ойлгох юм.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Тзүгээс зориуд шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар, өөрөөр хэлбэл шинжээч эмч О.Б яг ямар худал дүгнэлт гаргуулахаар хууль бусаар нөлөөлснийг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүйгээс гадна энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд огт дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ...ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

 

Дээрх хууль зүйн үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар хууль бусаар нөлөөлөх”  гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Тхолбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Варлам Шаламон Кольм өгүүллэгийг хэрэгт хавсарган үлдээж,

Kings Roberts вискиг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан АК9743516, AI1068853, AL2710288, AL6807869, AK5640120 серийн дугаартай хорьтын мөнгөн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 36.1, 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч С.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000899 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.М цагаатгасугай.

  

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Варлам Шаламон Кольм өгүүллэгийг хэрэгт хавсарган үлдээж,

Kings Roberts вискиг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан АК9743516, AI1068853, AL2710288, AL6807869, AK5640120 серийн дугаартай хорьтын мөнгөн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлсүгэй.

 

3.Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

5.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР