Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 318

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

              Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Оюун-Отгонд холбогдох “Дулааны төлбөр 1.039.898 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын  захирал Э.Эрдэнэбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбаатар сумын  2 дугаар баг, Цэнхэрийн  17 дугаар байр,  20 тоотын иргэн  н.Оюу-Отгон нь  хувийн орон сууцныхаа 2015-2018 оны дулааны  төлбөр 649936 төгрөгийг  төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс  иргэн Оюу-Отгоноос дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч  төлөхгүй өдийг хүрлээ. Иймд дулааны төлбөр 649936 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 389962 төгрөг, нийт  1.039.898 төгрөгийг тэмдэгийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Наранханд нь  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-аас иргэн Оюц-Отгонд холбогдуулан 1.039.898 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                      

              Нэхэмжлэгч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр батлагдаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

              Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгдийн хураамжид урьдчилан төлсөн 29506 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

              Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай   хуулийн  75-р зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74–р зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Оюун-Отгонд холбогдох “Дулааны төлбөр 1.039.898 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгдийн хураамжид урьдчилан төлсөн 29506 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН