| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0058/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/073 |
| Огноо | 2022-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: *******,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, / Регистрийн дугаар: ******* /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоотод байрлах иргэн гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэр болон тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмрөөр цоожийг нь эвдэж, хурган дотортой дээл 2 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн хэргийг үйлдээгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон тэгээд 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр эрхээ хасуулж машинаа авах гээд Замын цагдаа дээр орсон ороод гарах гэхэд байцаагч чи байж байгаарай чамайг эрэн сурвалжилж байгаа юм байна гэж хэлсэн тэгээд байцаагчтай уулзчихаад яв гээд удаачгүй мөрдөгч орж ирсэн тэгээд 3 давхарын 307 тоот өрөөнд орж ирээд чи юу хийснээ мэдэж байгаа юу гэж хэлчихээд гараад яваад өгсөн тэгсний дараагаар удаачгүй шар царайтай мөрдөгч орж ирээд учир зүггүй 2 дээл яах гэж хулгай хийсэн, хаанаас хулгай хийсэн, орж хэргээ хүлээгээч гээд элэг руу гараараа тохойлдсон тэгээд өрөөнд орж ирэхээрээ сууж бай гээд болохоор бос гээд болохоор өөр хэрэг байгаа юу тэрийгээ хэлээд нэг мөсөн шийдүүл мэдүүлгээ аятайхан өгвөл өөрт чинь хэрэгтэй. Мөн уг нь хохирол нь гайгүй 380.000 төгрөгийн хохиролтой юм байна лээ хохирлоо төлчих юм бол тэр хүмүүс нь гомдол санал байхгүй юм байна лээ машин тэргээ эртхэн гаргаж авахгүй юу мөрдөнруу шилжсэний дараа машинаа ав гээд тэгээд тухайн үед би хүний машин унаж явсан болохоор эзэн нь машинаа гаргаж өг гээд намайг яаруулаад байсан. Тэр өдөр надаас мэдүүлэг авахаас өмнө би гээс хаанаас хулгай хийснээ санахгүй байна. Гэтэл би чамд зургийг нь харуулъя чи санаж магадгүй гээд надад тухайн хулгай орсон айлын гэр доторх болон гэрийн гадаах зураг хашааны зургийг харуулсан тэгээд тэр үед бие муу залхаад, тэр өрөөгөөр орсон нь хэргээ хүлээхгүй бол хорчих гээд
хоорондоо ярьцгаагаад байсан. Мөн мэдүүлэг өгөхөөс өмнө 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байсан чи Үдшийн зах дээр н тай таараад хар уутанд дээлээ хийгээд зарах гээд оёдолчингуудаас асуугаад тэд нар авахгүй гэхээр зах ороод зараад хөх толгойд гэх найзындаа очиж архи уусан байна лээ гэж хэлсэн. Тэгээд би гийн ярьсан юмийг мэдүүлэг дээрээ ярьсан надаас тэр өдөр 18 цагийн үед мөрдөгч мэдүүлэг авсан тэгээд 20 цагийн үед ариутгал хийх гээд байна гээд намайг гэрт хоёр хүргэж өгсөн. Тэрнээс бол тухайн гэмт хэргийг үйлдээгүй. Мөн мэдүүлэг өгсний маргааш миний зүүн гаран дээрх шивээсийг хараад энэнээс өөр шивээс байгаа юм уу гээд миний цээжээр өмссөн байсан хувцасыг өөрөөр минь тайлуулсан гадна талын өмдийг доош шувтлуулаад буцаалгаад татуулсан өөр зүйл бол болоогүй. 2021 оны 08 дугаар сары 16-ны өдөр мотоцикль худалдаж аваад өдөржингөө ойр зуурын юм хийгээд янзлаад 17-ны орой эхнэр хүүхэд, хадам ээжийн хамт гол дээр хоносон 18-ны орой Дунд захын хойно байрлах Хишиг Монгол караоке дээр тай таарсан тэндээс сагс том хуванцар савтай пиво аваад тай каракены хажуу талд хувааж уугаад салчихаад явж байгаад дахиад хөхтолгойд таараад түүнийг гэрт нь хүргэж өгсөн тэгээд өглөө хүрээд ирээрэй гэхээр нь2021оны 08 дугаар сарын 19-ны өглөө гэрт нь очоод хамт архи ууж байгаад миний мотоциклийг унаад би араар нь сууж яваад Огтонотой булгийн хажуу талд цагдаад баригдаад тэгээд мотоциклоо хураалгасан тэрнээс хойш тай таараагүй нэг гэрт нь очиход нүүгээд явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байна мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 9-16-69 тоотод байрлах гэртээ очиж цэвэрлэгээ хийгээд, хаалга үүдээ түгжсэн. Тэгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах байр луугаа явсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Хөх толгойд байрлах гэртээ ирэх үед манай Монгол гэрийн хаалганы цүүг хөшиж онгойлгосон байсан. Тэгээд гэрт ороод гэрийн хоймор байрлах жижиг модон авдрыг онгойлгон дотор талд нь байсан манай нөхөр ын шинэ эрэгтэй хурган дээл, миний өөрийн шинэ эмэгтэй хурган дээл, 2 нүдний дуран, гадаа байсан амбаараас гагнуурын улаан өнгийн аппарат зэрэг хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай нөхрийн дээл том дугуй хээтэй цэнхэр торго, миний өмсөж байсан дээл бол цэнхэр цэцэгтэй хар өнгийн торгоор хийсэн. Дуран нь германы хар өнгөтэй 2 нүдний дуран байгаа юм... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /,
...Би гэрийнхээ даруулга, цүүг үнэлүүлэхгүй. Угаасаа хуучин даруулга нь зүгээр жижиг нүхтэй төмрөөр хийсэн байсан. Одоо хэрэглэж байгаа. Буцаагаад эгцлээд хэвэндээ орсон. Тийм учраас би гэрийн даруулга, цүүгээ үнэлүүлэхгүй. Мөн амбаарын цоожны түлхүүр гэрт ил байсан. Түүгээр амбаарыг онгойлгож аппарат авсан байна лээ. Надад хохирол төлөгдсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 32-33/,
4. Гэрч Н.ын мөрдөн байцаалтанд өгсөн:“...Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Есөн- захын ард явж байгаад ******* гэх залуутай таарсан. ******* нь хар өнгийн гялгар тортой зүйл барьчихсан байсан. Тэгээд ******* нь 2 ширхэг хурган дээл зарах гэж байна гэсэн. Тэгээд “намайг цуг явъя” гэж хэлээд бид 2 зах руу ороод биллиард тоглуулдаг газрын хажууд байх 2 давхар байр луу ороод “дээл авах уу” гэж хүмүүсээс асуусан боловч тэнд байсан хүмүүс “дээл авахгүй” гээд тэр байрнаас гараад явсан. Тэгээд ******* 2 ширхэг хурган дээлээ аваад зах руу орсон. Би наана нь биллиард дээр үлдсэн. Тэгээд байж байтал нэг их удаагүй ******* нь “2 ширхэг дээлээ нийлүүлээд 380.000 төгрөгөөр зарчихлаа” гээд ирсэн. Тэгээд бид 2 захаас гараад гэдэг Хөх толгойд байдаг найзынд нь очоод нэг шил “Ерөөл” нэртэй 0.75 граммтай архи хувааж уугаад салсан. Тэрнээс хойших үйл явдлыг мэдэхгүй. Би тухайн хүнтэй Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих 423 дугаар ангид хамт ял эдэлж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 38-39 /,
“...2021 оны 08 дугаар сарын 10-д гарсан байсан байх яг өдрийг нь бол санахгүй байна. Би ******* руу утсаар залгаад Баянхонгор сумын 3 дугаар “Халуун ус”-ны арын гудамд хүрээд ир гэж дуудсан. Учир нь би тэнд найзындаа архи уугаад нэлэн согтсон байсан. Тэгээд ******* ирж аваад гэрт хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 /,
6. Гэрч О.гийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...******* гэх залуу эдийн засгийн мөрдөгч Э.гийн өрөөнд орсон байж магадгүй. Гэхдээ би хэн нэгнийг хулгай хийсэн байна. Хэргээ хүлээ гэж хэлж биед нь халдсан зүйл байхгүй. Миний шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргүүдэд хурган дээл алдагдсан гэх хэрэг байхгүй. Би хэн дээр ямар хэрэг шалгагдаж байгаа, хэн гэж хүнийг холбогдуулан шалгаж байгааг мэдэхгүй. Бид нар хэрэгтээ хүнийг холбогдуулан шалгаж байгаа, хэн гэж хүнийг сэжиглэж байгаагаа нэгэндээ хэлдэггүй юм. Би ямар нэг айлын гэрэл зургийг үзүүлсэн зүйл байхгүй. Ямар хэргийг яриад, ямар зургийг харуулсан гээд байгааг мэдэхгүй байна. Би өмнө нь ******* гэх залууг харж байгаагүй, уулзаж байгаагүй. Гэтэл мэдүүлэгтээ намайг өөрийг нь цохиж зодсон болон хулгайн хэргийг үйлдсэн, хэргээ хүлээ гэж тулгасан мэтээр мэдүүлж худал ярьж байна. Би ******* гэх залуутай ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. Түүнийг таних ч үгүй. Ямар учраас миний нэрийг оруулан худал мэдүүлж байгааг би ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг / хх 57-58 /,
“...Би ахлах дэслэгч О.д *******т холбогдох хэргийн материалыг өгсөн зүйл байхгүй. Миний зүгээс *******оос ямар нэг байдлаар хэргээ хүлээхийг шахаж шаардсан зүйл байхгүй. Мөн гар хүрч цохиж, зодсон зүйл байхгүй. ******* ер нь бол хэргээ удаашруулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх зорилгоор худал мэдүүлж байна гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 61-62 /,
“...гийн эзэмшлийн алдагдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 2.680.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх 74 /, болон шүүгдэгч *******ын ял шийтгэл эдэлж байсан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 95-106 /, “...Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой би ******* дугаартай хэрэгт гээс мэдүүлэг авахаар *******той холбогдоход “ нь нас барсан. Ажил явдал дээр нь байна” гэснийг тэмдэглэл болгон үйлдэв...” гэсэн тэмдэглэл /хх 111 /,"... Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой би ******* дугаартай хэрэгт яллагдагч *******оос эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч гийн мэдүүлэг авсан гэх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн уулзалт, мэдүүлгийн 210 дугаартай өрөөний камерын бичлэгийг хуулбарлан авах гэсэн болов ч уг өрөөний хяналтын камерын бичлэг 1 сар хадгалах бөгөөд автоматаар устгагдсан байсныг тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл / хх-ийн 122 /
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоотод байрлах иргэн гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэр болон тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмрөөр цоожийг нь эвдэж, хурган дотортой дээл 2 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.680.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч гийн мэдүүлэг, гэрч Н., , О., Э. нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 244 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогч д учруулсан хохирол болох 2.680.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар төлбөрийн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэлээ.
Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ