Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
Хэргийн индекс | 186/2022/0606/Э |
Дугаар | 2022/ШЦТ/638 |
Огноо | 2022-07-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/638
2022 7 27 2022/ШЦТ/638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Бд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2211 00000 1298 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Чиглэл” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-152 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Б, регистрын дугаар.........гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3-3 тоотод иргэн Л.Цтэй “агсарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хуванцар аягаар толгой руу нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “...зулайн хуйханд шарх...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэг Ч.Б нь “...гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ажлын хамт олноороо Авирмэдийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3-3 тоотод очсон. Авирмэд, Б болон эхнэр Үржин, Баттулга бид нар нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад гэрт нь ууж байгаад би Баттулгатай эхэлж маргалдаж байтал Баттулга Авирмэдийн гэрээс гараад харихаар яваад өгсөн. Үргэлжлүүлээд би Бтай маргалдсан ба Б ундаа ууж байсан хуванцар материалтай аягаар миний толгойны зулай хэсгийг цохиж түүнээс болж миний толгойноос цус гарч миний биед гэмтэл учруулсан. Би эмнэлгийн тусламж үйлчилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан ба эмчилгээний зардалд нийт 88,000 төгрөг зарцуулсан. Тухайн эмчилгээний төлбөрийг Баас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8876 дугаартай: “...Л.Цийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,
- Яллагдагч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хамт ажилладаг Ц, Баттулга бид гурав Баттулгын гэрт ирсэн. Тухайн үед Ц архи уучихсан ирсэн ба хэнтэй, хаана уусан талаар нь би мэдэхгүй. Тэгээд уугаад сууж байтал Ц агсам тавих гээд “...пизда минь, гөлөг минь...” гээд байхаар нь ундаа хийгээд сууж байсан конус хэлбэртэй хуванцар аягаар “...чи дандаа ингэж байх юм...” гээд цохих үед толгойноос нь цус гараад эхэлсэн. Би урьд өмнө нь Л.Ц гэх хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй. Би Ц гэх хүнд эмчилгээний зардал болгож 100,000 төгрөг төлж барагдуулсан ба өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би “Чиглэл” ХХК-нд жолооч ажилтай ба сарын 1,000,000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ч.Быг согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3-3 тоотод иргэн Л.Цтэй “агсарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хуванцар аягаар толгой руу нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “...зулайн хуйханд шарх...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3-3 тоотод иргэн Л.Цтай “агсарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хуванцар аягаар толгой руу нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “...зулайн хуйханд шарх...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ажлын хамт олноороо Авирмэдийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3-3 тоотод очсон. Авирмэд, Б болон эхнэр Үржин, Баттулга бид нар нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад гэрт нь ууж байгаад би Баттулгатай эхэлж маргалдаж байтал Баттулга Авирмэдийн гэрээс гараад харихаар яваад өгсөн. Үргэлжлүүлээд би Бтай маргалдсан ба Б ундаа ууж байсан хуванцар материалтай аягаар миний толгойны зулай хэсгийг цохиж түүнээс болж миний толгойноос цус гарч миний биед гэмтэл учруулсан. Би эмнэлгийн тусламж үйлчилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан ба эмчилгээний зардалд нийт 88,000 төгрөг зарцуулсан... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 44 дэх тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8876 дугаартай: “...Л.Цийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- Яллагдагч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хамт ажилладаг Ц, Баттулга бид гурав Баттулгын гэрт ирсэн. Тухайн үед Ц архи уучихсан ирсэн ба хэнтэй, хаана уусан талаар нь би мэдэхгүй. Тэгээд уугаад сууж байтал Ц агсам тавих гээд “...пизда минь, гөлөг минь...” гээд байхаар нь ундаа хийгээд сууж байсан конус хэлбэртэй хуванцар аягаар “...чи дандаа ингэж байх юм...” гээд цохих үед толгойноос нь цус гараад эхэлсэн. Би урьд өмнө нь Л.Ц гэх хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй. Би Ц гэх хүнд эмчилгээний зардал болгож 100,000 төгрөг төлж барагдуулсан ба өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би “Чиглэл” ХХК-нд жолооч ажилтай ба сарын 1,000,000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б нь “агсарлаа” гэх шалтгаанаар хохирогчтой муудалцаж, хохирогчийн толгой хэсэгт хуванцар аягаар нэг удаа цохиж “...зулайн хуйханд шарх...” бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Л.Цийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ч.Бы итэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Л.Ц “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хавтаст хэргийн 42 дахь тал/, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг баримтаар шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Дүүргийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц нь 2022 оны 6 дугаар сард Гэмтлийн яаралтай туслалмжийн төвөөс 161,000 төгрөгийн зардал гарсан нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 04/3058 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул уг зардлыг Ч.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/-ийг гаргасан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.
Хохирогч Л.Цэд бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ч.Баас уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хохирогчид эмчилгээний зардалд 100,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Баас Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд 161,000 төгрөг төлөх төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас 161,000 /нэг зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирол төлж барагдуулахаар тотгоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ