| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2018/00604/и |
| Дугаар | 604 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 604
| 2018 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2018/00604 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 04 дүгээр баг, Зүүндэлгэр, а10 гудамж 03 тоотод оршин суух, Б.Б/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, 03 дугаар байр 12 тоотод оршин суух,Ч.Ө холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Миний бие нь Ч.Өтай 2010 оны 07 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд бид 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Ө.Чг төрүүлсэн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2014 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна. Иймд Ч.Өаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Миний бие 2010 онд сургуулиас төгсөөд Төв аймгийн Заамар суманд томилогдож Б.Бтэй танилцаж сүй тавьж хамтран амьдрах болсон. Б.Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, 2011 оны 07 дугаар сард хүү Ө.Ч төрж, өөрийн нэрээр овоглосон. 2013 онд Б.Б нь өөр газар ажиллах болсон бөгөөд зан харьцааны таарамжгүй байдлаас болж түүний эцэг, эхэд хэлж албан ёсоор салсан. Б.Бээс салсанаас хойш би хүүтэйгээ ганц хоёр удаа уулзаж хичээлийн хэрэгсэл, хувцас, унадаг дугуй зэрэг хэрэгцээтэй зүйлийг нь авч өгдөг байсан. Сүүлийн нэг жилд хүүхдийг уулзуулахгүй байгаа. Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ч.Өт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Б, Ч.Б нар нь 2010 оноос гэрлэлтийн бүртгэлгүйгээр гэр бүлийн харьцаатай байснаар 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Ө.Чг төрүүлэн эцэг Ч.Өаар овоглон 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, хүү Ө.Ч нь эрүүл бойжиж байгаа болох нь төрсний 0000485430 тоот гэрчилгээ, Төв аймгийн Зуунмод сумын өрхийн эмчийн тодорхойлолт, Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн тодорхойлолт, зохигч талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Ч.Ө хүү Ө.Чгийн төрсөн эцэг мөн болохыг зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцгээс тэтгэлэг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 175400 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 29836 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 29836 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар зааснаар 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ө.Чг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.Өаар тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 29836 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Өаас 29836 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН