Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2018/00614

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг Номт соёмбо 08 дугаар байр 03 тоотод оршин суух, Э.Б

Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 09 дүгээр хороо алтайн 09 дүгээр гудамж 273 тоотод оршин суух, Г.С холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь 2015 оноос Г.Стай хамтран амьдарч эхэлсэн. Бид 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Уыг төрүүлсэн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Б.Ут төрсөн эцэг Г.Саас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь Э.Бтэй 2015 онд танилцаж үерхэж нөхөрлөж байсан. 2016 онд охин Б.У төрсөн, миний төрсөн охин мөн. Миний хувьд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Г.Ст холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ж.Б, Г.С нар нь 2015 оноос гэрлэлтийн бүртгэлгүйгээр гэр бүлийн харьцаатай байснаар 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Уыг төрүүлэн эх Э.Бээр овоглон 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, охин Б.У нь эрүүл бойжиж байгаа болох нь төрсний 0000241776 тоот гэрчилгээ, Төв аймгийн Зуунмод сумын өрхийн эмчийн тодорхойлолт, Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Г.С нь охин Б.Уын төрсөн эцэг мөн болохыг зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцгээс тэтгэлэг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 175400 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 29836 төгрөг гаргуулан төрийн санд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар зааснаар 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Уыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Саар тэтгүүлсүгэй.

2. Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШЗ2018/01154 тоот захирамжаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Саас тэмдэгтийн хураамж 29 836 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН