Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/647

 

 

 

 

 

 

 

    2022         8           01                                       2022/ШЦТ/647

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Барга дархад овогт Г.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2211 00000 1303 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буяйнт-Ухаа 15-559а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г.Э, регистрын дугаар ...... гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Сангимсал Гарден” нэртэй солонгос хоолны газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Утай маргалдаж пивоны шилэн аягаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн чих, хөхлөг сэртэнт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд бид хоёр Sangamsal Garden гэх нэртэй солонгос хоолны газар ороод хүний нэг шил пиво захиалж аваад уусан. Би 3, 4 дүгээр лангуун дээр суудаг, Э 5, 6 дугаар лангуун дээр эхнэртэйгээ суудаг, 1, 2 дугаар лангуунд Эын дүү бас суудаг. Миний лангууны урд эд зүйл тавьж зарж болохоор хэсэг байдаг тэр газар Э цэцэг тавьж зардаг. Тэгээд би захирал Жүгдэрнамжил гэх хүнтэй уулзаад тэр эд зүйл тавьж зарж болох хэсэгт би түрээсийг нь төлөөд бараагаа зарж болох уу гэсэн захирал тэгье болно гэж хэлсэн. Энэ талаар Эт хэлсэн чинь “...манайх хэдэн цэцэг тавьж зардаг газар чи мөнгө төлж авах гээд байгаа юм уу, би тэгвэл захиралтай дахиж яриад чиний төлөх түрээснээс илүү мөнгө өгөөд тавих болно...” гэж хэлэхээр нь “...чи бид хоёр юу мэдэх билээ, захирлууд яриад болсон зүйл...” гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ бид хоёр бага зэрэг маргаан хийсэн. Тэгсэн Э намайг ууж байсан шилэн пивоны бакалаараа толгой хэсэгт буюу зүүн чих хэсэгт цохисон. Э яг цохиж манай эхнэр Мөнхтуул гаднаас орж ирж таарсан. Тэгээд бид хоёрыг маргалдахаа боль гээд болиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Гэрч З.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд 19 цагийн орчимд ажлаа тараад нөхрийн ажил руу ороход нөхөр байхгүй байсан. Утсаар залгаад хаана байгаа талаар асуухад хажуу талын Сангимсал Гарден нэртэй хоолны газарт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн хоолны газар шууд яваад орсон чинь нөхөр У нь Э гэх хажуу лангууны залуутай хүний нэг нэг бакал пиво уусан сууж байсан. Пиво талдаа орж байсан. Тэгсэн чинь манай нөхрийг Э гэх залуу ууж байсан пивоны бакалаараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гүйж очоод болиоч гээд тэр хоёрыг салгасан. Манай нөхрийн толгойноос цус гарсан байсан болохоор 00 өрөө орж цусыг нь угаасан. Тэгээд тэр газраас шууд Гэмтэл согог судлалын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 8200 дугаартай: “...Г.Уын биед зүүн чих, хөхлөг сэртэнт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Яллагдагч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд 18 цагийн орчимд манай хажуу лангууны залуу Утай уулзаад солонгос хоолны газар ороод хүний нэг шил пиво захиалж уусан. Манай ажил дээр хүн ашигладаггүй эд зүйл тавьж болох газар байдаг. Би тэнд зараалын цэцгээ тавьдаг. Тэгсэн манай 3, 4 дүгээр лангууны залуу У “...би захирал Жүгдэрнамжилтэй уулзаад манай мөнгөн аяга сефэнд багтахгүй байна. Би энэ газрыг түрээслэхээр болсон. Чи цэцгээ аваарай...” гэхээр нь чи сул байгаа газарт ямар муухай сэтгэл гаргаж байна Хэрвээ чи ингэж хандаж байгаа бол би бас захиралтай уулзаад түрээсийн мөнгө төлөөд авна гэж хэлсэн. Тэгсэн У хэн нь түрээслэхээ үзье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Уыг ууж байсан пивоны шилэн бакалаараа цохисон. Тэгсэн Уын эхнэр гаднаас орж ирж таараад бид хоёрыг салгасан. Би У гэх залууд эмчилгээний төлбөр гэх 640,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2018 оноос нийгмийн даатгал төлөөгүй. Одоогоор ажилгүй байгаа болохоор нийгмийн даатгал төлөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Э нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Сангимсал Гарден” нэртэй солонгос хоолны газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Утай маргалдаж пивоны шилэн аягаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн чих, хөхлөг сэртэнт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Сангимсал Гарден” нэртэй солонгос хоолны газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Утай маргалдаж пивоны шилэн аягаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн чих, хөхлөг сэртэнт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд бид хоёр Sangamsal Garden гэх нэртэй солонгос хоолны газар ороод хүний нэг шил пиво захиалж аваад уусан. Би 3, 4 дүгээр лангуун дээр суудаг, Э 5, 6 дугаар лангуун дээр эхнэртэйгээ суудаг, 1, 2 дугаар лангуунд Эын дүү бас суудаг. Миний лангууны урд эд зүйл тавьж зарж болохоор хэсэг байдаг тэр газар Э цэцэг тавьж зардаг. Тэгээд би захирал Жүгдэрнамжил гэх хүнтэй уулзаад тэр эд зүйл тавьж зарж болох хэсэгт би түрээсийг нь төлөөд бараагаа зарж болох уу гэсэн захирал тэгье болно гэж хэлсэн. Энэ талаар Эт хэлсэн чинь “...манайх хэдэн цэцэг тавьж зардаг газар чи мөнгө төлж авах гээд байгаа юм уу, би тэгвэл захиралтай дахиж яриад чиний төлөх түрээснээс илүү мөнгө өгөөд тавих болно...” гэж хэлэхээр нь “...чи бид хоёр юу мэдэх билээ, захирлууд яриад болсон зүйл...” гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ бид хоёр бага зэрэг маргаан хийсэн. Тэгсэн Э намайг ууж байсан шилэн пивоны бакалаараа толгой хэсэгт буюу зүүн чих хэсэгт цохисон. Э яг цохиж манай эхнэр Мөнхтуул гаднаас орж ирж таарсан. Тэгээд бид хоёрыг маргалдахаа боль гээд болиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Гэрч З.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд 19 цагийн орчимд ажлаа тараад нөхрийн ажил руу ороход нөхөр байхгүй байсан. Утсаар залгаад хаана байгаа талаар асуухад хажуу талын Сангимсал Гарден нэртэй хоолны газарт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн хоолны газар шууд яваад орсон чинь нөхөр У нь Э гэх хажуу лангууны залуутай хүний нэг нэг бакал пиво уусан сууж байсан. Пиво талдаа орж байсан. Тэгсэн чинь манай нөхрийг Э гэх залуу ууж байсан пивоны бакалаараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гүйж очоод болиоч гээд тэр хоёрыг салгасан. Манай нөхрийн толгойноос цус гарсан байсан болохоор 00 өрөө орж цусыг нь угаасан. Тэгээд тэр газраас шууд Гэмтэл согог судлалын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 8200 дугаартай: “...Г.Уын биед зүүн чих, хөхлөг сэртэнт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Яллагдагч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд 18 цагийн орчимд манай хажуу лангууны залуу Утай уулзаад солонгос хоолны газар ороод хүний нэг шил пиво захиалж уусан. Манай ажил дээр хүн ашигладаггүй эд зүйл тавьж болох газар байдаг. Би тэнд зараалын цэцгээ тавьдаг. Тэгсэн манай 3, 4 дүгээр лангууны залуу У “...би захирал Жүгдэрнамжилтэй уулзаад манай мөнгөн аяга сефэнд багтахгүй байна. Би энэ газрыг түрээслэхээр болсон. Чи цэцгээ аваарай...” гэхээр нь чи сул байгаа газарт ямар муухай сэтгэл гаргаж байна Хэрвээ чи ингэж хандаж байгаа бол би бас захиралтай уулзаад түрээсийн мөнгө төлөөд авна гэж хэлсэн. Тэгсэн У хэн нь түрээслэхээ үзье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Уыг ууж байсан пивоны шилэн бакалаараа цохисон. Тэгсэн Уын эхнэр гаднаас орж ирж таараад бид хоёрыг салгасан. Би У гэх залууд эмчилгээний төлбөр гэх 640,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2018 оноос нийгмийн даатгал төлөөгүй. Одоогоор ажилгүй байгаа болохоор нийгмийн даатгал төлөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

          Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Утай маргалдаж пивоны шилэн аягаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн чих, хөхлөг сэртэнт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Г.Уын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Г.Эын итэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Г.У “...2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Эаас эмчилгээний төлбөр болох 640,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5225387145 дугаар дансаар шилжүүлсэн авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн  8 дахь тал/ гэсэн байх тул шүүгдэгч Г.Э нь  бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Дүүргийн  прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эт нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Эаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/-ийг гаргасан байна.

Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Хохирогч Г.Ут бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.Эаас уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчийн эмчилгээний зардалд 640,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Эаас Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь          1009 0002 0080 дугаартай дансанд 214,000 төгрөг төлөх төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас 214,000 /хоёр зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирол төлж барагдуулахаар тотгоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ