Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/641

 

 

 

 

 

 

 

 

   2022         7           28                                     2022/ШЦТ/641

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2211 00000 1284 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 220 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1/154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарны 26-ны өдрийн 1/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2541 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Т.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгай тоотод Б.Б-ийг зодлоо гэх шалтгаанаар сүх барьж гарч ирэн Б.Э лүү далайж, улмаар Б.Э нь түүнээс сүхийг булааж авах гэж ноцолдоход нь сүхний иш хэсгээр нүүр хэсэгт нь цохиж, ир хэсгээр гарын шууг нь зүсэж эрүүл мэндэд нь “...баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Гантулга, Доржсамбуу хоёрын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгай тоот хаяг дээр байшингийнхаа хундаамынхаа суурийг тавих ажил хийгээд байж байтал манай хашааны ойролцоо Бат-Эрдэнэ гэх залуу болихгүй манай ах руу дайраад байсан болохоор миний уур хүрээд Бат-Эрдэнэд хандаж “...чи аав шигээ хүнтэй муудалцахаа болиоч...” гэж хэлээд заамдалцтал цаад талаас нь А гах залуу нь гартаа сүх барьчихсан ирээд “...чи манай захиралтай муудалцахаа боль, би чамайг ална шүү...” гээд над руу хүрч ирээд гартаа барьсан сүхээрээ над руу далайхаар нь би сүхийг нь булааж авах гэтэл миний баруун гарын шуу  хэсэгт оногдоод цус гарсан. Миний баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтлүүдийг А миний биед учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

-  Гэрч Р.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, манай хуурай дүү болох Гантулга Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн гэртээ байшин барина гээд би хуурай дүү Эийн хамтаар гэрт нь очсон юм. Бид гурав барилгынхаа ажлыг хийгээд орой 20 цагийн үед зэргэлдээ хашаанаас хүн орилох чимээ гараад байхаар нь би “та нар юу гээд муухай орилоод байгаа юм бэ” гэж хэлтэл Б.Бат-Эрдэнэ гэх залуу нь “юу гээд байгаа юм бэ, би хашаандаа байна чамд ямар хамаатай юм” гээд бид хоёр хоорондоо үл ойлголцоод хоорондоо заамдалцаж аваад муудалцсан юм. Гэтэл Э бид хоёрыг маргалдаж байхыг хараад хүрч ирээд салгах гэж оролдтол Бат-Эрдэнэ нь намайг заамдчихаад тавихгүй байсан болохоор Э Бат-Эрдэнэтэй барилцаж авсан. Тэгээд цаад талаас нь А гэх залуу нь гартаа сүх барьчихсан хүрч ирээд “та нарыг алаад өгье л дөө” гэж хэлээд Э лүү очсон юм. Э А гэх залуугийн гартаа барьсан байсан сүхийг нь булааж авах гэж байгаад ёо ёо гээд баруун гараа барихаар нь би Эийн баруун гарыг хартал шуу хэсэгтээ нэлээн том язраад их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Гэрч А.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед бид гурав барилгынхаа ажлыг хийгээд байж байтал зэргэлдээ хашаанаас хүн орилох чимээ гараад Даваасамбуу ах та нар юу гээд муухай орилоод байгаа юм бэ? гэж хэлтэл Б.Бат-Эрдэнэ гэх залуу нь “юу гээд байгаа юм бэ, би хашаандаа байна, чамд ямар хамаатай юм бэ” гээд бид 2 үл ойлголцоод хоорондоо заамдалцаж аваад муудалцсан юм. Э бид хоёр явж очоод салгах гээд оролдож байх үед цаад талаас нь А гэх залуу нь гартаа сүх барьчихсан та нарыг алаад өгье л дээ гэж хэлээд Э лүү очсон юм. Э А гэх залуугийн гартаа барьсан байсан сүхийг нь булааж авах гэж байгаад ёо ёо гээд баруун гараа барихаар нь би Эийн баруун гарыг хартал шуу хэсэгтээ нэлээн том язраад их хэмжээний цус гарч байсан юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29 дэх тал/,

- Гэрч Б.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтэд хувийн хоёр давхар хаус барих ажлыг хүлээж аваад бригадаараа ажиллаж байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би гадуур хувийн ажил хөөцөлдөж явж байгаад орой 5 цаг өнгөрч байх үед ажилчдаа ажлаас нь буулгахаар очиход А болон манай ажлынхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь би ажлынхандаа уурлаад шаардлага тавиад байж байтал 50-55 орчим насны шар царайтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтуу хүн хүрч ирээд бид “юундаа орилоод байгаа юм” гээд заамдаад авсан. Гэтэл цаад талаас нь Э гэх хүн ирээд бид хоёрыг салах гэж оролдсон. Тухайн үед Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бас нэлээн согтуу байсан бөгөөд эхлээд салгах гэж оролдож байгаад Э нь сүүлдээ над руу дайраад намайг заамдаж авсан. Гэтэл манай ажилтан А над дээр хүрч ирээд Э бид хоёрыг салгах гэж оролдож байгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй А модон иштэй сүхийг баруун гартаа барьчихсан Эт хандаж “боль пизда минь” гэтэл Э “юу гэнэ ээ, чи чаддаг юм бол наад сүхээрээ намайг цохичих" гэж хэлээд А руу очтол А “чи надаас холд” гэж хэлээд гартаа барьсан сүхээрээ далайхад Э сүхийг нь авах гэж байгаад баруун гарынхаа шуу хэсэгт зүсүүлээд цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Т.Чимэд-Очирын 2022 оны 6 дугаар сарын б-ны өдрийн 8001 дугаартай “...Б.Эийн биед баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шуунд шарх гэмтэл нь ир эрмэг бүхий зүйлийн нэг удаагийм үйлчлэлээр, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

- Яллагдагч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Барилгын 1 давхар луу буухад манай захирал болох Бат-Эрдэнэ үл таних нэг залуу Б.Этэй муудалцаад хоорондоо маргалдаад байж байсан. Би захирлаа өмөөрөөд Б.Эт хандаж боль писда минь гэж хэлтэл Б.Э чи юу гээд байгаа юм бэ? гээд над руу дайрахаар нь би гарт байсан модон иштэй сүхийг далайтал Б.Э миний сүхийг булааж авах гэж байгаад баруун гарын шуу хэсэгтээ оногдоод зүсэгдээд цус гарсан юм. Б.Эийн баруун гарынх нь шуу хэсгээс цус гарах үед нь би сандраад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдож байх үед түргэн тусламж хүрч ирээд Б.Эийн баруун гарынх нь шуу хэсэгт 7 оёдол тавьсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Би хохирогч Б.Эт хохирлын мөнгө болох 5,000,000 төгрөгийг Б.Эийн эзэмшлийн 5064797561 дугаарын Хаан банкны данс руу нь шилжүүлэн өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 90 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 91-92 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 95-96 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Т.Аг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгай тоотод Б.Бат-Эрдэнийг зодлоо гэх шалтгаанаар сүх барьж гарч ирэн Б.Э лүү далайж, улмаар Б.Э нь түүнээс сүхийг булааж авах гэж ноцолдоход нь сүхний иш хэсгээр нүүр хэсэгт нь цохиж, ир хэсгээр гарын шууг нь зүсэж эрүүл мэндэд нь “...баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.Ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Т.А нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгай тоотод Б.Бат-Эрдэнийг зодлоо гэх шалтгаанаар сүх барьж гарч ирэн Б.Э лүү далайж, улмаар Б.Э нь түүнээс сүхийг булааж авах гэж ноцолдоход нь сүхний иш хэсгээр нүүр хэсэгт нь цохиж, ир хэсгээр гарын шууг нь зүсэж эрүүл мэндэд нь “...баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Гантулга, Доржсамбуу хоёрын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгай тоот хаяг дээр байшингийнхаа хундаамынхаа суурийг тавих ажил хийгээд байж байтал манай хашааны ойролцоо Бат-Эрдэнэ гэх залуу болихгүй манай ах руу дайраад байсан болохоор миний уур хүрээд Бат-Эрдэнэд хандаж “...чи аав шигээ хүнтэй муудалцахаа болиоч...” гэж хэлээд заамдалцтал цаад талаас нь А гах залуу нь гартаа сүх барьчихсан ирээд “...чи манай захиралтай муудалцахаа боль, би чамайг ална шүү...” гээд над руу хүрч ирээд гартаа барьсан сүхээрээ над руу далайхаар нь би сүхийг нь булааж авах гэтэл миний баруун гарын шуу  хэсэгт оногдоод цус гарсан. Миний баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтлүүдийг А миний биед учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

-  Гэрч Р.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, манай хуурай дүү болох Гантулга Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн гзртээ байшин барина гээд би хуурай дүү Эийн хамтаар гэрт нь очсон юм. Бид гурав барилгынхаа ажлыг хийгээд орой 20 цагийн үед зэргэлдээ хашаанаас хүн орилох чимээ гараад байхаар нь би “та нар юу гээд муухай орилоод байгаа юм бэ” гэж хэлтэл Б.Бат-Эрдэнэ гэх залуу нь “юу гээд байгаа юм бэ, би хашаандаа байна чамд ямар хамаатай юм” гээд бид хоёр хоорондоо үл ойлголцоод хоорондоо заамдалцаж аваад муудалцсан юм. Гэтэл Э бид хоёрыг маргалдаж байхыг хараад хүрч ирээд салгах гэж оролдтол Бат-Эрдэнэ нь намайг заамдчихаад тавихгүй байсан болохоор Э Бат-Эрдэнэтэй барилцаж авсан. Тэгээд цаад талаас нь А гэх залуу нь гартаа сүх барьчихсан хүрч ирээд “та нарыг алаад өгье л дөө” гэж хэлээд Э лүү очсон юм. Э А гэх залуугийн гартаа барьсан байсан сүхийг нь булааж авах гэж байгаад ёо ёо гээд баруун гараа барихаар нь би Эийн баруун гарыг хартал шуу хэсэгтээ нэлээн том язраад их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Гэрч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед бид 3 барилгынхаа ажлыг хийгээд байж байтал зэргэлдээ хашаанаас хүн орилох чимээ гараад Даваасамбуу ах та нар юу гээд муухай орилоод байгаа юм бэ? гэж хэлтэл Б.Бат-Эрдэнэ гэх залуу нь “юу гээд байгаа юм бэ, би хашаандаа байна, чамд ямар хамаатай юм бэ” гээд бид 2 үл ойлголцоод хоорондоо заамдалцаж аваад муудалцсан юм. Э бид хоёр явж очоод салгах гээд оролдож байх үед цаад талаас нь А гэх залуу нь гартаа сүх барьчихсан та нарыг алаад өгье л дээ гэж хэлээд Э лүү очсон юм. Э А гэх залуугийн гартаа барьсан байсан сүхийг нь булааж авах гэж байгаад ёо ёо гээд баруун гартаа барихаар нь би Эийн баруун гарыг хартал шуу хэсэгтээ нэлээн том язраад их хэмжээний цус гарч байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтэд хувийн хоёр давхар хаус барих ажлыг хүлээж аваад бригадаараа ажиллаж байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би гадуур хувийн ажил хөөцөлдөж явж байгаад орой 5 цаг өнгөрч байх үед ажилчдаа ажлаас нь буулгахаар очиход А болон манай ажлынхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь би ажлынхандаа уурлаад шаардлага тавиад байж байтал 50-55 орчим насны шар царайтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтуу хүн хүрч ирээд бид “юундаа орилоод байгаа юм” гээд заамдаад авсан. Гэтэл цаад талаас нь Э гэх хүн ирээд бид хоёрыг салах гэж оролдсон. Тухайн үед Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бас нэлээн согтуу байсан бөгөөд эхлээд салгах гэж оролдож байгаад Э нь сүүлдээ над руу дайраад намайг заамдаж авсан. Гэтэл манай ажилтан А над дээр хүрч ирээд Э бид хоёрыг салгах гэж оролдож байгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй А модон иштэй сүхийг баруун гартаа барьчихсан Эт хандаж “боль пизда минь” гэтэл Э “юу гэнэ ээ, чи чаддаг юм бол наад сүхээрээ намайг цохичих" гэж хэлээд А руу очтол А “чи надаас холд” гэж хэлээд гартаа барьсан сүхээрээ далайхад Э сүхийг нь авах гэж байгаад баруун гарынхаа шуу хэсэгт зүсүүлээд цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Т.Чимэд-Очирын 2022 оны 6 дугаар сарын б-ны өдрийн 8001 дугаартай “...Б.Эийн биед баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шуунд шарх гэмтэл нь ир эрмэг бүхий зүйлийн нэг удаагийм үйлчлэлээр, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

- Яллагдагч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Барилгын 1 давхар луу буухад манай захирал болох Бат-Эрдэнэ үл таних нэг залуу Б.Этэй муудалцаад хоорондоо маргалдаад байж байсан. Би захирлаа өмөөрөөд Б.Эт хандаж боль писда минь гэж хэлтэл Б.Э чи юу гээд байгаа юм бэ? гээд над руу дайрахаар нь би гарт байсан модон иштэй сүхийг далайтал Б.Э миний сүхийг булааж авах гэж байгаад баруун гарын шуу хэсэгтээ оногдоод зүсэгдээд цус гарсан юм. Б.Эийн баруун гарынх нь шуу хэсгээс цус гарах үед нь би сандраад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдож байх үед түргэн тусламж хүрч ирээд Б.Эийн баруун гарынх нь шуу хэсэгт 7 оёдол тавьсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Би хохирогч Б.Эт хохирлын мөнгө болох 5,000,000 төгрөгийг Б.Эийн эзэмшлийн 5064797561 дугаарын Хаан банкны данс руу нь шилжүүлэн өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А нь Б.Бат-Эрдэнийг зодлоо гэх шалтгаанаар сүх барьж гарч ирэн Б.Э лүү далайж, улмаар Б.Э нь түүнээс сүхийг булааж авах гэж ноцолдоход нь сүхний иш хэсгээр нүүр хэсэгт нь цохиж, ир хэсгээр гарын шууг нь зүсэж эрүүл мэндэд нь “...баруун шуунд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор шилжих нугалаасанд шарх гэмтэл...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Эийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Т.Агийн идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Яллах дүгнэлтийн яллагдагчийн биеийн байцаалт хэсэгт Т.Амарыг урьд нь нэг удаа ял шийтгэлтэй гэж дурдсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар  2005 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 шүүхийн 1/44 дугаартай шийтгэх тогтоолоор 450 цаг албадан ажил хийх ял, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарны 26-ны өдрийн 1/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2541 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан байх тул яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гаргахыг анхааруулж байна. 

            Хохирогч Б.Эийн “...Гаргах гомдол, саналгүй...” /хавтаст хэргийн 85 дахь тал/ гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд 5,000,000 төгрөг, хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг баримтаар шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүлээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд 48,000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ