Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2018/00648

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж 285 тоотод оршин суух, И.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг, Баруун мухар гэх газар оршин суух, Ш.Б-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Н, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн И.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  ... “Манай ах И.Л нь ШаБ 1995 оны 12 сарын 18-ны өдөр гэр бүл болж, 1996 онд хүү Л.Б, 2007 онд хүү Л.Бдаваа нарыг төрүүлсэн. Манай ах, бэр эгч хоёр хоорондоо таарамж муутай байснаас болж 2007 оноос тусдаа амьдарч, ах И.Л нь  ажил хийхээр Швед улс руу 2008 оны намар явсан. Түүнээс хойш одоо болтол Монгол улсад ирээгүй байгаа. Хүүхдүүд нь ээж дээрээ үлдсэн ба аавтайгаа байнгын холбоотой байдаг. Аав нь хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөр болон ахуйн хэрэгцээний мөнгийг байнга шилжүүлдэг. Манай ах болон бэр эгч нар тус тусдаа амьдрал зохиосон. Швед улсруу явахдаа гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байсан. Тусдаа амьдраад 10 жил болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү Л.Бдавааг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа, иймд тэдгээрийн  гэрлэлтийг  цуцлаж өгнө үү ” гэв.

Хариуцагч Ш.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... Миний бие нь И.Лтэй 1993 онд танилцаж 1995 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид 1995 онд Л.Б, 2007 онд Л.Бдаваа нарыг төрүүлсэн. 2008 оноос зан харилцааны таарамжгүйгээс тусдаа амьдарч И.Л нь гадаад руу явсан. Бид хэн аль нь одоо өөр өөр гэр бүлтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Л.Бдавааг миний асрамжид үлдээж өгнө үү, тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Н хариуцагч Ш.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч И.Л нь гадаад улсад оршин сууж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээдээр  И.Наранцэцэт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64, Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 32  дугаар зүйлийн шаардлага хангасан байна.

И.Л, Ш.Б нар нь 1995 оны 12 сарын 18-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 1996 оны 02 сарын 01-ний өдөр бүртгүүлж, 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү Л.Бдавааг төрүүлж эцэг И.Лгээр овоглон гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн 1995 оноос 2007 он хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь 01 дугаартай гэрлэлтийн, 24 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр гэр бүлтэй болж,  цаашид хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон мөн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон байдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй Л.Бдаваагийн асрамжийг шийдвэрлэхдээ өөрийн санал мөн гэрлэгчдийн харилцан тохиролцсоныг үндэслэн эх Ш.Бийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцгээс тэтгэлэг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 175400 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 29836 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, төрийн сангийн орлогод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгйг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овгийн И.Л, Ш.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Л.Бдавааг эх Ш.Бийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Л.Бдавааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг И.Лгээр тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Ш.Бээс  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Лд олгож, нэхэмжлэгч И.Лэгээс нэг жилд төлөгдөх тэтгэлэгийн улсын  тэмдэгтийн хураамж 29836 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН