Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2018/00692

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод  06 дугаар баг, 10 дугаар гудамж 04 тоотод оршин суух,  Боржигон овгийн Н.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод  06 дугаар баг, 10 дугаар гудамж 04 тоотод оршин суух, Жигмэд овгийн Х.Б д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Миний бие Х.Бтэй 2012 онд танилцаж 2017 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бид 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү Ж.Дг төрүүлсэн. Бид зан харилцааны улмаас таарамжгүй байдаг, цаашид хамтран амьдрах боломжгүй байх тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, Хүүхдийн асрамж, тэтгэлгийг хоорондоо тохиролцсон ” гэжээ.

Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Миний бие 2012 онд Н.Жтэй танилцаж 2014 онд хүү Ж.Дг төрүүлж, 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Н.Ж хөдөө ажилдаг нэрээр гэртээ ирдэггүй, байнга хөдөө байдаг.  Энэ хооронд хөдөө ажиллах нэрээр өөр хүнтэй  хамтран амьдарч байгаа гэдгээ хэлсэн. Одоо гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Би хүү Ж.Дд эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ж хариуцагч Х.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Н.Ж, Х.Б нар нь 2013 оны 01 сарын 03-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2017 оны 06 сарын 06-ны өдөр бүртгүүлж, 2014 оны 10 сарын 02-ны өдөр хүү Ж.Дг төрүүлж эцэг Н.Жгээр овоглон гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн 2013 оноос 2017 он хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь 4101000045 дугаартай гэрлэлтийн, 4101000324 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар, хүү Ж.Д эрүүл бойжиж байгаа болох нь Баруун зуунмод ББН, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Н.Ж нь өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон мөн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон байдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй Ж.Дгийн асрамжийг шийдвэрлэхдээ гэрлэгчдийн харилцан тохиролцсоныг үндэслэн эх Х.Бийн асрамжид үлдээж, гэрлэгчид тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэрлэлт цуцлах тухай энэхүү нэхэмжлэлээр насанд хүрээгүй хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай хариуцагч нь нэхэмжлэл гаргаагүй боловч эцгийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс бүрэн чөлөөлсөн үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй болохыг мөн дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овгийн Н.Ж / Жигмэд овгийн Х.Б / / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 сарын 02-ны өдөр төрсөн хүү Ж.Дг эх Х.Бийн асрамжид үлдээсүгэй.

 3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтглэг тогтоолгохгүй, дунд эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Х.Бээс  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН