Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/654

 

 

 

 

 

 

 

 

   2022         8            4                                      2022/ШЦТ/654

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б-Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2202 00384 1349 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, .... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б,С, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны мэдүүлэг авах өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр, мөн оны 8 дугаар сарын 6, 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Ц.А нь 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...т үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхад хүчээр хажуудаа суулган хөх бөгсийг нь базаж, хувцсыг нь тайлах гэж оролдож урсан, толгойны үснээс нь татаж, ам руу нь бэлэг эрхтнээ хийхийг оролдсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.С нь “...Анх tsahiur.mn сайтад ярилцлага өгч байх үедээ бүх олон нийтийн хэрэгслээр цацна гэдгийг мэдээгүй, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх хуулийг эргэн сэргээх гэсэн юм бидэнд ярилцлага хэрэгтэй байна гэсэн болохоор нь очиж өөртөө болоогүй хүнээс сонссон зүйлээ ярьсан. Тэгээд дараагийн шатанд цагдаагийн байгууллагаар явахгүй биз дээ, зурагтаар гарахгүй биз дээ гэхэд огт гарахгүй гэхээр нь яриа өгсөн. Яриа өгсний дараа цагдаагийн байгууллагаас дуудаад тийм зүйл болж байсан уу? гэж асуухад нь tsahiur.mn сайтад өгч байсан яриагаа дахиж ярих хэрэгтэй болсон. Хэрвээ худал гэж хэлбэл би балрах байх гэж бодоод тухайн үед ярьсан зүйлээ давтаж ярьж байгаад, тэгээд 9 сард буруу зүйл хийж байгаагаа мэдээд үнэнээ хэлье гэж шийдсэн гэв....” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.С гэх хүнийг танина. Тухайн үед ... салбарт ажилладаг байхад нь ...т хамт ажиллах уу гэж санал болгоод бид хоёр хамт ажиллахаар явж байсан юм. Б.С нь ...т ажиллаж байх хугацаанд А хувцсыг нь тайлж, бэлэг эрхтнээ хүчээр ам руу нь хийх гэж оролдсон талаар бол огт ярьж байгаагүй. ...т ирээд удаагүй байхдаа надад хандаж А миний хөх, бөгсийг бариад намайг оролдоод байна л гэж хэлж байсан. Түүнээс би өөрийн нүдээр Аыг оролдож байхыг хараагүй. Дээр ярьсанчлан С нэг удаа уйлаад 2 давхраас бууж ирээд надад хандаж /51/ миний мөөм, бөгснөөс барьж аваад байна, ямар сонин юм бэ? гэж уйлангаа хэлж байсан. Тэгээд би тухайн үед нь шууд 51-н өрөөнд ороод, та юу хийгээд байгаа юм бэ? гэтэл 51 наад охиныг чинь зүгээр шалгасан юм аа, санаа зоволтгүй ээ гэж надад хэлсэн, Тэрнээс хойш асуудал үүсээгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

- Гэрч Р.Ан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цахиур.мн сайтад байршуулсан нэвтрүүлгийг үзээгүй. Тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Надтай хамт амьдарч байх хугацаандаа ...-д билет бичигч гэх ажпыг хийж байсан. Түүний дараа миний санаж байгаагаар хавар байсан байх ... гэх нэршилтэй цогцолборт очиж ажиллаж байсан талаар мэдэхгүй байна. Тийшээ очиж байсан л гэж надад ярьж байсан. Миний мэдэж байгаагаар ...д ажиллаж байгаад л ажпаасаа гарсан байдаг. Яг ямар шалтгааны улмаас гарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Нэг орой намайг унтах гэж байхад гаднаас орж ирээд "...эгч нь ажилдаа явахгүй ээ ажпаасаа гардаг юм билүү, асуудал үүсээд байна...” гэж л ярьж байсан. Тэгээд л тэрнээс хойш ажиллахаа байчихсан санагдаж байна... Би Ц.А гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

- Гэрч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цахиур.мн сайтад байршуулсан Ц.А гэх ... байсан хүний талаар Цахиур.мн эрэн сурвалжпах нэвтрүүлгийг үзсэн байдаг. Тухайн нэвтрүүлэг дээр бэлгийн дарамтад орсон хохирогч эмэгтэй ярьж байгаа талаар санаж байна. Яг юуны талаар ярьж байсныг санахгүй байна. Б.С надтай хамт амьдарч байх хугацаандаа ...-д билет бичигч гэх ажпыг хийж байсан. Түүний дараа миний санаж байгаагаар хавар байсан байх Бага тэнгэр сити гэх нэршилтэй цогцолборт очиж ажиллаж байгаа талаар мэддэг болсон. Тухайн үед ... гэх нэршилтэй цогцолборт нярав ажилтай байсан санагдаж байна. ... цогцолборт нээх удаан ажиллаагүй. Миний мэдэж байгаагаар 3-4 cap болоод ажпаасаа гарчихсан. Нэг орой орж ирээд манай дарга оролдоод ч гэл үү сээтэн хаяад ч гэл үү тиймэрхүү утга бүхий зүйл яриад "...анай нь ажлаасаа гарлаа..." гэж хэлээд маргаашаас нь ажилдаа явахаа больчихсон. ...Тухайн үедээ гаднаас орж ирэхэд өөрийнх нь өмсөж явсан хувцаснууд нь урагдсан, цоорсон зүйл байгаагүй... Намайг янз бүр болоод байна гэж хэлж байсан. Тэрнээс биш надад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан, мөн бэлгийн харьцаанд орох гэж хүч хэрэглэсэн асуудлын талаар бол огт ярьж байгаагүй. Би Ц.А гэх хүнийг С эгчийн захирал гэдгийг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

- Ц.Аыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2102002230289 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-46 дахь тал/,

- Яллагдагч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны уулзалт мэдүүлгийн өрөөнд гэрчээр нэг удаа, хохирогчоор 2 удаа мэдүүлэг өгөхдөө Ц.А намайг хүчиндэхийг завдаж надад хүч хэрэглэж, хувцас урсан, аманд бэлэг эрхтнээ хийх гэж оролдсон гэж худал мэдүүлэг өгсөн. Би Ц.Аыг гэмт хэрэгт холбогдуулж худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 162 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 156 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 175 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 176 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Сг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны мэдүүлэг авах өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр, мөн оны 8 дугаар сарын 6, 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Ц.А нь 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...т үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхад хүчээр хажуудаа суулган хөх бөгсийг нь базаж, хувцсыг нь тайлах гэж оролдож урсан, толгойны үснээс нь татаж, ам руу нь бэлэг эрхтнээ хийхийг оролдсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Сд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.С нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны мэдүүлэг авах өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр, мөн оны 8 дугаар сарын 6, 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Ц.А нь 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...т үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхад хүчээр хажуудаа суулган хөх бөгсийг нь базаж, хувцсыг нь тайлах гэж оролдож урсан, толгойны үснээс нь татаж, ам руу нь бэлэг эрхтнээ хийхийг оролдсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:

- Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.С гэх хүнийг танина. Тухайн үед ...т ажилладаг байхад нь ...т хамт ажиллах уу гэж санал болгоод бид хоёр хамт ажиллахаар явж байсан юм. Б.С нь ...т ажиллаж байх хугацаанд А хувцсыг нь тайлж, бэлэг эрхтнээ хүчээр ам руу нь хийх гэж оролдсон талаар бол огт ярьж байгаагүй. ...т ирээд удаагүй байхдаа надад хандаж А миний хөх, бөгсийг бариад намайг оролдоод байна л гэж хэлж байсан. Түүнээс би өөрийн нүдээр Аыг оролдож байхыг хараагүй. Дээр ярьсанчлан С нэг удаа уйлаад 2 давхраас бууж ирээд надад хандаж /51/ миний мөөм, бөгснөөс барьж аваад байна, ямар сонин юм бэ? гэж уйлангаа хэлж байсан. Тэгээд би тухайн үед нь шууд 51-н өрөөнд ороод, та юу хийгээд байгаа юм бэ? гэтэл 51 наад охиныг чинь зүгээр шалгасан юм аа, санаа зоволтгүй ээ гэж надад хэлсэн, Тэрнээс хойш асуудал үүсээгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

- Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цахиур.мн сайтад байршуулсан нэвтрүүлгийг үзээгүй. Тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Надтай хамт амьдарч байх хугацаандаа ...-д билет бичигч гэх ажпыг хийж байсан. Түүний дараа миний санаж байгаагаар хавар байсан байх ... гэх нэршилтэй цогцолборт очиж ажиллаж байсан талаар мэдэхгүй байна. Тийшээ очиж байсан л гэж надад ярьж байсан. Миний мэдэж байгаагаар Өргөөд ажиллаж байгаад л ажпаасаа гарсан байдаг. Яг ямар шалтгааны улмаас гарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Нэг орой намайг унтах гэж байхад гаднаас орж ирээд "...эгч нь ажилдаа явахгүй ээ ажпаасаа гардаг юм билүү, асуудал үүсээд байна...” гэж л ярьж байсан. Тэгээд л тэрнээс хойш ажиллахаа байчихсан санагдаж байна... Би Ц.А гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

- Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цахиур.мн сайтад байршуулсан Ц.А гэх ... байсан хүний талаар Цахиур.мн эрэн сурвалжпах нэвтрүүлгийг үзсэн байдаг. Тухайн нэвтрүүлэг дээр бэлгийн дарамтад орсон хохирогч эмэгтэй ярьж байгаа талаар санаж байна. Яг юуны талаар ярьж байсныг санахгүй байна. Б.С надтай хамт амьдарч байх хугацаандаа ...-д билет бичигч гэх ажпыг хийж байсан. Түүний дараа миний санаж байгаагаар хавар байсан байх ... гэх нэршилтэй цогцолборт очиж ажиллаж байгаа талаар мэддэг болсон. Тухайн үед ... гэх нэршилтэй цогцолборт нярав ажилтай байсан санагдаж байна. ... цогцолборт нээх удаан ажиллаагүй. Миний мэдэж байгаагаар 3-4 cap болоод ажпаасаа гарчихсан. Нэг орой орж ирээд манай дарга оролдоод ч гэл үү сээтэн хаяад ч гэл үү тиймэрхүү утга бүхий зүйл яриад "...анай нь ажлаасаа гарлаа..." гэж хэлээд маргаашаас нь ажилдаа явахаа больчихсон. ...Тухайн үедээ гаднаас орж ирэхэд өөрийнх нь өмсөж явсан хувцаснууд нь урагдсан, цоорсон зүйл байгаагүй... Намайг янз бүр болоод байна гэж хэлж байсан. Тэрнээс биш надад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан, мөн бэлгийн харьцаанд орох гэж хүч хэрэглэсэн асуудлын талаар бол огт ярьж байгаагүй. Би Ц.А гэх хүнийг С эгчийн захирал гэдгийг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

- Ц.Аыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2102002230289 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-46 дахь тал/,

- Яллагдагч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны уулзалт мэдүүлгийн өрөөнд гэрчээр нэг удаа, хохирогчоор 2 удаа мэдүүлэг өгөхдөө Улсын их хурлын гишүүн Ц.А намайг хүчиндэхийг завдаж надад хүч хэрэглэж, хувцас урсан, аманд бэлэг эрхтнээ хийх гэж оролдсон гэж худал мэдүүлэг өгсөн. Би Ц.Аыг гэмт хэрэгт холбогдуулж худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Мэдүүлгийн нотлох баримтад хамаарах гэрчийн мэдүүлэг нь криминалистик шинжилгээний бусад баримтуудтай харьцуулахад нөлөөлөлд эмзэг баримт сэлтэд тооцогдох бөгөөд шүүн таслан ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж шүүн таслан ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцдог.

Худал мэдүүлэх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллгаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Иймд шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүлээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Сг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 6,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ