| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2018/00286/и |
| Дугаар | 513 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сум, Тамганы 5-р баг, Өвөр хуурайн 6 гудамж, 246 тоотод оршин суух, 31 настай, эмэгтэй, Боржигон овогт БН ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, Баянтуул 3-р баг, Шивэртэйд оршин суух, 33 настай, эрэгтэй, Ө О -д холбогдох,
хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.О бид хоёр 2014 оноос Н.Ч, Н.Ч нарын хамт дөрвүүлээ амьдарч байна. Бид хоёрын дундаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү Н.Ч төрсөн. Хүү Н.Ч, Н.Ч нар нь миний байнгын асаргаанд эсэн мэнд бойжиж байна. Хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн гишүүн Н.Ч, Н.Ч бид нарыг байнгын хүчирхийлэл дарамтанд байлгаж ирлээ. Ө.О нь архи уудаг хүүхдэд үлгэрлэлгүй байдал гаргадаг. Хүүхэд зоддог байдал нь биднийг хамт байхын аргагүй байдалд хүргэж байна. Иймд хамтран амьдрагч Ө.О бид нарын гэр бүлийн асуудлыг шийдэж, хүү Н.Чыг ээж Б.Нминий асрамжинд үлдээж, хүү Н.Чд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н нь Ө.Од холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохтухай нэхэмжлэлийг гаргажээ. /хх-1/
Шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Ө.Оыг удаа дараалан дуудсан боловч хүрэлцэн ирээгүй учраас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/00921 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн болно.
Хариуцагч Ө.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 72 дугаар зүйлийн 72.2-д заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д ...үүргээ биелүүлээгүй, ...заасан журмын дагуу ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон гэсэн хуулийн заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж,
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-д хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, 10 дугаар зүйлийн 10.2-д эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д ...хэргийг тухайн үед цугларсан нотлох баримтыг болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно зааснаар дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа, хүү Н.Ч нь /2 нас 10 сартай/ бага насны байдлыг харгалзан үзэж, хүү Н.Чыг эх Б.Нийн асрамжинд үлдээж, эцэг Ө.Оаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Ө.Онь Б.Нтэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн дундаас төрсөн хүү Н.Чыг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан буцаан олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож хариуцагч Ө.Оаас 28.209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү НЧ ыг эх Б.Нийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Чийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Оаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 данснаас гаргуулан, нэхэмжлэгч Б.Нд буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаархүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон28.209 төгрөгийг хариуцагч Ө.Оаас гаргуулж улсын орлогод оруулсгай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Ө.О сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ