Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: ,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д  тус тус зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар:******* /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн / Регистрийн дугаар /,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ийн , / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багт байх иргэн *******ийн гэрт иргэн ыг унтаж байх үед нь автомашины түлхүүрийг нууцаар авч, гэрийн гадаа байсан ын эзэмшлийн Prius 11 маркийн авто машиныг завших зорилгогүйгээр авч явсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэрт нь иргэн ыг унтаж байхад нь халааснаас ын эзэмшлийн самсунг А10 маркийн гар утас, хар өнгийн хэтэвч, хаан банкны виза карт, бэлэн 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч т 713.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны цагаан сараас хойш санагдаж байна. Амьчуулаас такси барьж эмнэлгийн ард байх архины цэг орж, сагс пиво 0.75-тай архи авч жолоочийн хамт сумын нутагт хөдөө гарсан. Хөдөө гарч уух гэхэд манай ахынд очоод ууя гэж хэлсэн. Тэгээд тэр ахынд очиж уугаад байж байхад "2-уулаа аймаг ороод" ирье гэж хэлсэн. Би юугаар явах юм гэхэд машинтай явья гэж хэлээд ирсэн таксиг унаж аймаг орж Гүнж дэлгүүрийн өмнө цагдаа нарт баригдсан. Намайг утас, мөнгө авсан талаар хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй байна, байсан ч юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумаас Баянхонгор аймгийн төв орж ирээд цэргийн он жав *******тэй уулзсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 01 сарын 19-ны өдөр аймгийн төв орох гэж такси барьж, тэр машинтайгаа хайрцаг том пиво авч сумын хогийн цэгийн ард байх айлд гэх айлд очсон. Тэндээ пиво авч ууж байгаад гэх айлд очсон.Тэнд архи, пиво ууж байгаад жолооч унтсан хойгуур машиныг авч явсан тэгээд Баянхонгор аймгийн төв Гүнж дэлгүүр дээр пиво авахаар  зогсож байгаад цагдаад баригдсан юм. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 83-84 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 01 дүгээр сарын 19 Удалгүй танихгүй хоёр залуугийн хамт машинтай ирсэн. Ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Гэрт ирээд машин янзалж байсан намайг "ороод ир” гэж хэлсэн. Намайг харахад тал шилтэй архи тал пиво барьсан ууж сууж байсан. Архи өгөхөөр нь уулгүй пивоноос ганц нэг ууж тэр пиво дууссан хойно ахин нэг пиво оруулж ирж ууж нэлээд согтоод өгсөн. Аймаг явах талаар хэлэхээр нь "та нар ийм согтуу байж явж яах гэсэн юм" гэж хэлээд загнаж тэр 3-ыг унтуулсан. Хамт ирсэн ******* гэрт шүлс хаяж нөгөө нэг танихгүй нөхөр нь гэрт бохирдуулсан зүйлийг арчиж,цэвэрлэж байгаад унтуулсан. Тэгээд хонинд яваад гэртээ ирэх үед тэд нар маргалдаад байсан. Тэрийг болиулчхаад ахиж хонинд яваад гэртээ ирэх үед гадна гурвуул сууж маргалдаад байхаар нь би жолооч Ууганбаяр гэх залууг гэрт дагуулж ороход *******, нар машиныг асааж унаж явсан. Би араас нь Ууганбаярыг мотоциклоороо авч яваад саахалт айлд очих гэж байгаа юм байх гэж бодоод очиход тэднийг байхгүй байхаар нь асуухад "манай гэрийн урдуур гарч явсан талаар хэлсэн. Тэрийг мэдээд шууд цагдаад хандсан юм. Тухайн үед Ууганбаяр нь надад мөнгө байхгүй шүү гэж хэлээд хоосон түрийвч, гар утсаа гаргаж ирж *******, нарт үзүүлж байсан. Би Ууганбаярын утсыг бол аваагүй. Сүүлд манай хүүхдүүд гар утас оллоо гэж надад авчирч өгөхөөр нь сим картаа хийсэн. 2021 оны 04 дүгээр сар гарсан байхад олсон санагдаж байна. Утас сүүлдээ олсон, мөнгөний талаар мэдэхгүй....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 236-237 /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Нэг өглөө утас дугарсан. Танихгүй дугаар байхаар нь авсан чинь байна гэсэн. Би машинаа задалчихсан янзалж байсан болохоор би завгүй байна гэж хэлээд утсаа салгасан. 12 цаг өнгөрч байхад дахиад утас дуугараад бид хэд очих гэж байна хоол хийж бай гэсэн. Би машинаа янзалж байсан чинь цагаан машинтай хүмүүс ирсэн. н. танихгүй хоёр залуутай тал шил архи, тал пивотой ирсэн. Тэгээд согтоцгоогоод хоорондоо маргалдаад аймаг явах юм яриад байхаар нь согтуу байж аймаг явна гэж юу байдаг юм бэ унтацгаа гэж хэлсэн. Тэгээд *******, хоёр нь гэрт хоёр талын орон дээр, н.******* нь гадаа машинд байсан. Тэгсэн чинь энэ хэд гадаа маргалдаад байхаар нь согтуу машин бариад аймаг явна гэж юу байдаг юм бэ гээд ыг гэр лүү аваад орсон. Гэр лүүгээ орсон чинь энэ хоёр машиныг аваад зугтаачихлаа гээд хүүхдүүд хэлсэн. Гараад харсан чинь урд дээгүүр даваад явсан. Араас нь утас руу нь залгаад утсаа аваагүй. Миний утсыг авахгүй байна ыг чи залгаадах гэсэн чинь миний утас алга байна гэсэн. Гадуур утсыг нь хайгаад. Миний мотоцикль асахгүй нэлээд байж байгаад араас нь явсан. Саахалт айлд очсон байх гэж бодоод саахалт айлд очсон чинь байхгүй. Аймаг руу явсан байсан. Согтуу хүмүүс хэрэг төвөгт орчихно гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед тал шил архинаас уугаагүй. Пиво л уусан. Архинд явах гэж байхад хохирогч надад мөнгө байхгүй шүү гээд гар утас, түрүүвчээ үзүүлээд байсан. Түрүүвчинд нь мөнгө байхгүй байсан. Утасных нь маркийг нь мэдэхгүй байна. Эхнэр хүүхэд хоёр гар утсыг нь овооны цаанаас олсон гэж байсан. Энэ хэдийн явсан зүгээс утас олсон. Би тухайн үед ын гар утас гэдгийг ёстой мэдээгүй. Тухайн үед жолооны ард байж байсан. Энэ хэд маргалдаад байхаар нь ыг жолооны араас нь буулгаад гэр лүү авч орсон. Би 3 юм уу 4 сарын үед л утас олсон байх олсон сарыг нь сайн санахгүй байна. Манай бага охин, ээжтэй хамт хонь хариул яваад гар утас олсон. Энэ хүмүүс 12 цагийн үед ирээд орой 17 цагийн явсан. Тэр үед бид хоёр түрүүвч хайгаагүй. Ганцхан гар утас алга болчихлоо гэж хайж байсан. 3 сард цагдаагаас та гар утсыг нь ашиглаж байсан байна гэж хэлсэн. Тэгэж л би ын утас гэдгийг мэдсэн. Прокурор дээр та эвлэрлийн гэрээ байгуулаад ир гэхээр нь группийн мөнгөө зээлээд хохирлыг нь төлсөн. Олсон утасныхаа мөнгийг төлсөн гэв.

7. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн үед Баянхонгор аймагт
улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн суудлын авто машинтай таксинд явж байхад зүс үл таних 2 залуу гар өргөөд зогсож байсан. Би тухайн үед 2 залууг аваад явж байхад улаан өнгийн дээлтэй зүс ул таних залуу “Их хийморь” хүнсний дэлгүүр дээр “Зогс" гэж хэлсэн. Тэгээд тухайн 2 залуу уг дэлгүүр лүү ороод ундаа тамхи 2 аваад гарч ирсэн. Тэгээд засмал зам уруудаад явж байхад хар өнгийн дээлтэй зүс үл таних залуу нь шатахуун хийгээд өгье. Хөдөө явчхаад ирэх үү манай ахынх байдаг юм гэж хэлэхээр нь би “За тэгвэл би яваад өгье” гэж хэлсэн. Тэгээд буцаад “Их хийморь” хүнсний дэлгүүр дээр очоод нөгөө 2 залуу ороод нэг сагс 6 ширхэгтэй 2.5 литрийн "Сэнгүр” нэртэй пиво аваад гарч ирсэн. Тэр дэлгүүрийн гаднаас яваад “АПУ” гэх хүнсний дэлгүүр ороод цагаан "Х" /икс/ нэртэй 0.75 литрийн архи авсан. Тэгээд гэх залуу "За одоо ингээд шууд хөдөө гараад явъя” гэж хэлэхээр нь Баянхонгор аймгаас сумын 2 дугаар баг руу яваад Н. гэх айлд очсон. Тухайн айлд ороод гэх залуу архи задлаад надад шахаж өгсөн. Тэгээд Н. гэх айлаас гараад Н. гэх айлд очоод бүх пиво архиа авч ороод тухайн Н. гэх айлд уусан. Би тухайн үед миний толгой өвдөөд байсан учир архи нэг их уугаагүй хүлээгээд хэвтэж байгаад тухайн айлд унтсан байсан. Тухайн үед миний өмсөж явсан гадуур хувцасны энгэрийн халаасанд А10 маркийн гар утас, хар өнгийн хэтэвч 250.000 төгрөг, машины түлхүүр байсан. Бүгдийг нь аваад зугтаагаад явсан байсан. Би тухайн үед сэрээд н. гэх ахтай мотоциклоор н. гэх айлд очсон чинь гэх эмэгтэй “Орой манай урдуур тоос татуулаад хурдтай яваад өнгөрсөн" гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлын гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн хоёр залуутай урьд өмнө таарч байгаагүй. Танихгүй. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний халамжийн мөнгө буусан. Би 2008 онд толгойны хүнд хагалгаанд орж байсан. Тухайн үед гэх залуу хар өнгийн дээлтэй, улбар шар өнгийн бүстэй байсан. Харин ******* гэх залуу улаан өнгийн дээлтэй байсан. Тухайн хэрэг учрал болох үед би унтаж байсан... Би гомдолтой байна. Машинаа олж авмаар байна. Мөн гар утас болон 250.000 төгрөгөө олж авмаар байна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 /,

....Би гэрт ажилгүй байдаг такси үйлчилгээнд тухайн хэрэг гарах үед анх явж байсан. Өмнө нь такси үйлчилгээнд явж үзээгүй. Би хулгайд алдсан гэх улсын дугаартай тээврийн хэрэгслээ цагдаагийн журмын хашаанаас авсан. Бусад эд зүйлээ аваагүй. Би 2008 онд толгойн гэмтлээс болж халамж авдаг болсон. Сард 288.000 төгрөг хаан банкаар авдаг. Миний халамжийн мөнгийг миний ээж нь Баянхонгор их дэлгүүрийн хаан банкны салбарын теллерээс авсан..гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 18-19 /,

8. Хохирогч , гэрч ******* нарыг нүүрэлдүүлж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би мөнгө төгрөг байхыг бол хараагүй надад бол хавтастай гар утас бор өнгийн хэтэвч үзүүлж байсан тэрийг бол харсан гаргаж хажуудаа тавьчихаад буцаагаад халаасандаа хийж байхыг харсан. Би тухайн үед машин тэргээ задлаад тэрийгээ янзлах  гэж ноцолдоод сууж байсан ухаантай юу болж байгааг мэдэх чадвартай байсан. Улаан дээлтэй ******* нэлээд согтуу байсан бусад нь гайгүй ухаантай байх шиг санагдаж байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 201-202 /

9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... ...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед манай хамаатан ийн гэх залуу нь үл таних 2 залуугийн хамт цагаан өнгийн машинтай ирээд манай нөхөр ыг асуугаад байхгүй болохоор нь манай саахалт айл ******* гэх айл руу явсан. Тэгээд орой 16 цагийн үед гадаа мод хагалаад зогсож байхад ******* гэх залуугийн ирсэн гэх цагаан өнгийн машин Баянхонгор аймаг руу чиглээд явж байсан. Тэгээд орой 21 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад *******той хамт явж байсан зүс үл таних 1 залуу орж ирээд “Миний цуг явж байсан хүмүүс танай гэрт ирсэн үү” гэж асуусан. Тухайн үед би "Манай гэрт ирээгүй. Манай гэрийн урдуур гараад явсан" гэж хэлсэн. Тэгсэн зүс үл таних залуу "Миний машин болон бичиг баримт, хэтэвч, гар утас зэргийг ******* хулгай хийгээд зугтаагаад явсан байна" гэж хэлээд манай гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Жолооч гэх залуу эрүүл байсан. Харин ******* нь нэг залуугийн хамт согтуу байсан. Манай төрсөн ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. ******* нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд Баянхонгор аймагт хааяа ирдэг. Ээж нь бас төрсөн дүүгийн хамт Улаанбаатар хотод оршин суудаг. Хаягийг нь мэдэхгүй байна. ийн утас / Би ******* гэх хүний талаар сайн мэдэхгүй байна. Cypaг сонсоод байхад их дэмий тэнэдэг гэр орондоо байдаггүй гэж байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 21-22 /,

10. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

..Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний “ ” гэх газраас сумын төв явсан. Тэгээд сумын төвд цэргийн бүртгэл хийлгэж дуусаад буцаад 14 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр нь “******* хоёр зүс үл таних 2 залуугийн хамт ирээд явсан" гэж байсан. Тэгээд орой 16 цагийн үед “Цагаан өнгийн жижиг тэрэг Баянхонгор аймаг чиглээд буцаад явж байна” гэж манай эхнэр хэлсэн.Тухайн машиныг манай эхнэр нь "******* зүс үл таних 2 хүнтэй ирдэг машин мөн байна. Энэ хэд Баянхонгор луу буцаад явж байгаа юм байхдаа" гэж байсан. Надтай ямар нэгэн хамаарал байхгүй. Манай эхнэр тай хамаатан гэж байсан. Манай гэрт урьд нь ганц хоёр удаа ирж байсан. ******* тодорхой оршин суух хаяггүй хүн. Хаана юу хийдэг талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 /,

.... дугаарын сим картыг өөрийн хүү д юнителээс авч өгч байсан. Манайх *******тэй айл саахалт байдаг хүмүүс тухай үед манай хүүхэд тэдний гар утсанд тухайн сим картыг хийж ашиглаж байсан байх юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Миний хүү одоо 8 настай сумын сургуулийн дотуур байранд байдаг хүүдээ бол би утас авч өгч байгаагүй айл саахалтын хүүхдийн утас гуйж аваад  түр зуур сим карт хийсэн байх өөрөө бол утасгүй байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240/

11. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэх иргэн хамт архи
ууж байсан ул таних 2 залуу машин хулгай хийгээд авч явлаа гэсэн дуудлага сумын хэсгийн төлөөлөгч надад өгсөн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу алга болсон гэх машиныг эрэн сурвалжилж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг Гүнж дэлгүүрийн өмнөөс олж илрүүлэн саатуулж шалгасан. Намайг шалгах үед бол авто машины дотор *******, Б.******* нар байсан. Машин дотор ямар нэгэн эд зүйл байгаагүй. Машинд байсан *******, Б.******* нар согтуу байдалтай байсан. Тэгээд уг машиныг журмын хашаанд хийж *******, Б.******* нарыг согтуурал шалгах багаж үлээлгээд явуулсан юм. Би тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй, гэхдээ машин доторх зүйлийг харсан ямар нэгэн эд зүйл байгаагүй. Надад группийн мөнгө 250.000 төгрөг авсан байсан, мөн гар утсаа алга болсон талаар анх цагдаагийн байгууллагад хандахдаа хэлж байсан. Би тэр мөнгө болон гар утсыг нь хайж байсан. Гэхдээ тэдгээр зүйлс олдоогүй. Тэгээд
*******, Б.******* нарт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийсэн...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 183 /,

12. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

"...Манай хүүхэд хонинд явж байгаад самсунг маркийн гар утас олсон юм.
Хэзээ гэдгийг нь одоо санахгүй байна. Тэгээд тэр утсандаа өөрийн
дугаартай сим картыг энэ жилийн сар шинэ болохоос өмнө хийсэн. Тэрний дараа манай нөхөр хонинд авч явж байгаад хаясан байсан. Одоо бол тэр утас байхгүй. Хэзээ хаясан өдрийг санахгүй байна. Гэрийнхээ урд манай явж байгаад 10 настай манай охин охин олсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208 /,

13. Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Миний хүү ******* нь ааштай гэхдээ гаж буруу зан байхгүй гэж би боддог.  Найз нөхөдтэйгөө  хамт явж байгаад хэрэгт орсон гэж би бодож байна. Надад өөр мэдэх юм алга...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42/

14. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн:

1. ын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт / хх-ийн 46 /,

15. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн:

1. Приус 11 маркийн автомашин 5.000.000 төгрөг,

2. А10 маркийн гар утас 450.000 төгрөг,

3. Бэлэн мөнгө 250.000 төгрөг,

4. Хар өнгийн хэтэвч 10.000 төгрөг,

5. Хаан банкны виза карт 3.000 төгрөг

Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 5.713.000 / таван сая долоон зуун арван гурван мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 44 /,

16. Мобиком корпорацын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/1245
дугаартай:

.... IMEI кодтой утсанд ашигласан дугаарын
эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Хавсралт -*******ги
, ...албан бичиг / 1-р хх-ийн 205 /,

17. Юнител ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05-01/1374
дугаартай:

... IMEI кодтой утсанд ашигласан , ,
, тус тус ашигласан байна...албан бичиг / 1-р хх-ийн 207 /,
эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 147 /,  шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар / 1-р хх-ийн 148-149 /, шүүгдэгч *******ийн төрийн банк, голомт банк, хас банк нарын тодорхойлолт, иргэний мэдээлэл лавлагаа / 1-р хх-ийн 89-91, 94 /, шүүгдэгч *******, ******* нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 105-106 /, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хорих ялыг зорчих эрхээр хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 2021 оны 13 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар/ 1-р хх-ийн 167-168/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар прокурорын тогтоолын хуулбар / 2-р хх-ийн 17-18 /, шүүгдэгч *******ийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт / 1-р хх-ийн 104 /, шүүгдэгч *******ийн голомт банкны тодорхойлолт / 1-р хх-ийн 208 /, Эвлэрлийн гэрээ / 2-р хх-ийн 27 /, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багт байх иргэн *******ийн гэрт иргэн ыг унтаж байх үед нь автомашины түлхүүрийг нууцаар авч, гэрийн гадаа байсан ын эзэмшлийн Prius 11 маркийн авто машиныг завших зорилгогүйгээр авч явсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэрт нь иргэн ыг унтаж байхад нь халааснаас ын эзэмшлийн самсунг А10 маркийн гар утас, хар өнгийн хэтэвч, хаан банкны виза карт, бэлэн 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч т 713.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ийг өөрийн гэрт ыг унтаж байхад нь халааснаас нь гар утсыг хулгайлсан гэх үйлдлийг бусад нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин мөрдөн байцаалтын шатанд гэрч ийн өгсөн “...Манай хүүхэд хонинд явж байгаад самсунг маркийн гар утас олсон юм.
Хэзээ гэдгийг нь одоо санахгүй байна. Тэгээд тэр утсандаа өөрийн
дугаартай сим картыг энэ жилийн сар шинэ болохоос өмнө хийсэн. Тэрний дараа манай нөхөр хонинд авч явж байгаад хаясан байсан. Одоо бол тэр утас байхгүй. Хэзээ хаясан өдрийг санахгүй байна. Гэрийнхээ урд манай явж байгаад 10 настай манай охин охин олсон...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч  ******* нь ыг гар утсыг хулгайлсан нь тогтоогдохгүй харин түүний гээсэн утсыг олж завшсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийг бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн буруутай эсэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багт байх иргэн *******ийн гэрт иргэн ыг унтаж байх үед нь автомашины түлхүүрийг нууцаар авч, гэрийн гадаа байсан ын эзэмшлийн Prius 11 маркийн авто машиныг завших зорилгогүйгээр авч явсан үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч .*******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч *******ийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна гэж дүгнэлээ.

Үйл баримтын хувьд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон бөгөөд шүүгдэгч *******, ******* нарыг 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татаж, 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгосон байна.

Шүүгдэгч *******д 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-д зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж хуульчилсан хугацаа шүүгдэгч нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 05 дугаар сарын 13, 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдөр тус тус зогссон байна гэж дүгнэж тэдэнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гараагүй байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Тулгар төр байгуулагдсаны 230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдсэн хүн хуулийн этгээд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь  нь 2021 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдсэн тул  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, шүүгдэгч  *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай     17.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “ялаас өршөөн хасах”, 7 дугаар зүйл” хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 9 дүгээр зүйл “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д багтаагүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нарт төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан ялаас, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч ******* нь урьд нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар захирамжаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөлд хамааруулсан байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс “нэг” удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солино” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******ийг өмнө нь нэг удаа өршөөлд хамааруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан ялаас өршөөн хэлтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч ******* нь урьд нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж уг ялыг эдэлж байсан уг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй талаар ялыг эдлүүлж байгаа газраас санал дүгнэлт ирээгүй тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 Харин шүүгдэгч ******* нь ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 65 хоног буюу 02 сар 05 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болохыг харгалзан ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүхээс түүнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5.12.20 тоотод оршин суух өөрийн хаягаас Нэгдсэн эмнэлэг, 5 дугаар багийн төв, 5 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч ыг авто машиныг буцаан өгсөн, шүүгдэгч ******* нь хохирогч ын гар утасны үнийг буцаан төлсөн талаарх нотлох баримт авагдсан тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж тус тус дүгнэлээ.

Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь 143 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

  2. Шүүгдэгч  *******   овогт *******гийн ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч овогт ийн , ******* овогт *******гийн ******* нарыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ялаас,

Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг гурван / 03 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван / 03 / сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн жаран тав / 65 / хоног буюу хоёр сар тав / 02 сар , 05 хоног / хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг таван сар тав / 05 сар 05 хоног / хоногоор тогтоосугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5.12.20 тоотод оршин суух өөрийн хаягаас Нэгдсэн эмнэлэг, 5 дугаар багийн төв, 5 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 143 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч шүүгдэгч *******, *******, ******* нарт. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ