Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 575

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2018/00575

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7 хэсэг, Ривер гарден, Их монгол гудамж, 318 байр, 603 тоотод оршин суух С.Ш / утас: 88000420

 

Хариуцагч: Төв аймаг, Бүрэн сум, 1-р баг, Төхөм монгол, 5 гудамж, 20 тоотод оршин суух Ж.Э утас:99054314

 

Зээлийн төлбөр 21.118.466 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ж нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр С Шай байгуулсан Зээлийн гэрээний дагуу 16.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээнээс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийг буцаан төлсөн. Ийнхүү талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэнгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 14.000.000 төгрөг, хүүнд 7.118.466 төгрөг, нийт 21.118.466 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд Э.Жаас зээлийн гэрээний дагуу 21.118.466 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: хариуцагч Э.Ж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэргийг түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

С.Ш нэхэмжлэлтэй, Э.Жад холбогдох, “Зээлийн гэрээний төлбөр 21.118.466 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.Ш нь А С д Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг ” итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай олгосон байна. /хх-8/

Хариуцагч Э.Ж нь нэхэмжлэлийг хүлээн авч 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй байсан боловч хариу тайлбар гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй байна.

 

С.Шатар, Э.Ж нар 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид 2011 оноос 2015 оны хооронд нийт 16.000.000 төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн хүү 2 хувь, зээлийн хугацаа 5 сар, зээл олгох өдөр 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр, эхний буцаан төлөлт болох 2.000.000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эргүүлэн төлнө гэж зээлийн гэрээ байгуулсан байна.

Уг зээлийн гэрээнээс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийг буцаан төлсөн байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Зээлийн гэрээний үлдэгдэл 14.000.000 төгрөг 2 хувь хүүг 5 сараар тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч Э.Жад шүүх хуралдааныг товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хариуцагч Ж.Э аас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 14.000.000 төгрөгийг 2 хувь хүүг 5 сар төлөөгүй хугацааны 1.400.000 төгрөг, нийт 15.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Шт олгуулж, нэхэмлэлийн шаардлагын үлдэх 5.718.466 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Жаас 234.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Шатарт олгосугай. 

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ