| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0252/Э/213/2021/0055 |
| Дугаар | 2022/ШЦТ/116 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: ,
Нарийн бичгийн дарга: ,
Хохирогчийн өмгөөлөгч: ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогтой *******ын *******, / Регистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” мини маркетын замын урд талын төв зам дээр өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчинтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас *******, ******* нарыг мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байх үед нь мөргөж зам тээврийн осол гарган, *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн...” гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гээд манай найз над руу 15 цагийн үед залгаад “юу байна хө нэг уулзъя” гэсэн тэгээд би хаана байгаа юм гэхэд 5 дугаар багийн 6 дугаар гудамд ахындаа байна гэсэн тухайн үед надтай ярихад жаахан юм уусан бололтой байсан тэгээд би ахынх нь хашааны үзүүр болох 5 дугаар багийн 6 дугаар гудамжны үзүүр дээр очоод ийг дуудсан удаагүй үзүүр дээр нь ирсэн тэй уулзахад хамт ахын гэрт очъё гэсэн. Тэгээд хамт очиход тэр гэрт нэг ах унтаж байсан би тэр ахыг танихгүй. Гэрт нь ороход 2.5 литрийн савтай нэг ширхэг пивоны тал байсан тэгээд надад тэр пивоноос хийж өгсөн тэгээд бид хоёр тухайн пивыг хувааж ууж дуусаад би гэр лүүгээ явлаа гэхэд дахид нэг пиво ууя гэхээр нь би явлаа гэхэд хамт ууя гээд байхаар нь би за тэгье гээд бид хоёр хамт машинтай гудамжны үзүүрийн дэлгүүр орохоор болсон. Тэгээд би машинаа унаад миний хажууд суугаад гудамжнаас нь гараад амьчуулын гол засмалаар дээшээ өгсөөд гэх дэлгүүрийн зогсоол руу орох гээд харахад нэлээн зайтай нэг машин явж байсан өөр тээврийн хэрэгсэл байгаагүй тэгээд би дохиогоо өгөөд зүүн гар тийшээ эргэхэд эсрэг урсгалаар нэг мотоцикл орж ирээд мөргөсөн тухайн үед би 4-5 мильтэй явж байсан мотоцикл ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан эсрэг урсгалд ойртож ирсэн зүйл харагдаагүй болохоор би дэлгүүрийн зогсоол руу эргэсэн юм. Тухайн мотоцикл дээр 2 хүн явж байсан ба би машинаас буухад жолоо барьж байсан хүн нь зүгээр байсан харин араар нь сууж байсан хүн хэвтэж байсан. Тухайн 2 хүн 2 лаа бас согтуу байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би сум руу явах гээд унаа хайж байхад нэг хүн надад “ гээд манай найзыг явах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би 15 цагийн үед луу залгаад “хаана байгаа юм хө, чи сум руу явах гэж байгаа юм уу, хоёулаа хамт явъя” гэхэд намайг “зах дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад явж байхад зах дээр гүүний айраг зарж байхаар нь бид хоёр тэрийг аваад уусан. Тэгээд дугуйгаа янзлуулаад 6 дугаар багт ахынхаа гэрээс юм аваад буцаад гудамжнаас нь гараад доошоо засмал зам руугаа ороод уруудаж байхад зүүн талаас гэнэт нэг машин орж ирээд мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Тэрнээс хойш ухаангүй байж байгаад нэг сэрэхэд “Улаанбаатар хотод хагалгаанд орно шүү” гээд нэг эмч хэлээд байсан. Тухайн машин нь зүүн эргэх гэж байсан юм шиг байна лээ. Бид хоёрын явж байсан урсгал руу орж ирээд манай мотоциклыг мөргөсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,
4. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өглөө хамт ажилладаг ах гэх ахындаа очсон чинь ах гэртээ ганцаараа “Сэнгүр” нэртэй 2.5 литртэй пиво ууж байсан. Пиво нь дундаа орсон байсан. Би найз ахын гудамжны үзүүр дээр хүрээл ир гэсэн. Удаагүй ******* 5 дугаар багийн 6 дугаар гудамжны гол талын үзүүр дээр ирчихлээ гээд над руу чат бичсэн. Би гарч аваад ахын гэрт орж ирээд ахын ууж байсан пивоноос ******* бид хоёр хувааж ууж дуусгаад дэлгүүр орж пиво авна гээд ахынхаас гараад Амьчуулын төв зам руу ороод “ ” гэх нэртэй дэлгүүр орох гэж явж байгаад Амьчуулын засмал зам дээр мотоциклтой мөргөлдсөн. ******* бид хоёр ахынд тал пиво хувааж уучхаад гарсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2.5 литртэй пивоны талыг ******* бид хоёр хувааж уусан. Би ******* гэх найзынхаа эзэмшлийн приус 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тээврийн хэрэгслийг ******* өөрөө унаж явсан. Би машин барьж чаддаггүй. Надад жолоо барих эрхийн үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 62-64 /,
5. Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн:
...Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр иргэн гээс ирүүлсэн бүртгэлийн 452/2189 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд ын /ийн бичиг баримттай иргэнийг албаны Драгер / Draiger Alcotest 7510/ согтуурал шалгах багаж үлээлгэж үзэхэд согтолтын зэрэг 1.21 хувийн согтолттой байсан. Мэдүүлэг өгөх боломжгүй, мэдүүлэг авах боломжгүй байсан тул найз гийн ад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл / хх-ийн 23 /,
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед гавлын зулай болон хөхлөг сэртэн, зүүн чамархай, суурь ясны их далавч хэсгийн шугаман хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт / хх-ийн 85-87/,
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед ил харагдах гэмтэлгүй. Биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт / хх-ийн 92 /,
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн:
1. ******* биед ил харагдах гэмтэлгүй. Биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 98 /,
9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаартай шинжээчийн:
1. ийн биед ил харагдах гэмтэлгүй. Биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 104 /,
10. Замын цагдаагийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай “...Тухайн зам тээврийн осол нь Тоёота приус 11 маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А-Д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчинтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.3 дугаар зүйл “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох В, С, Е ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна.
Тоёота приус 11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 10.3 дугаар зүйл заалтууд зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд хүргэсэн байна. Тухайн зам тээврийн осол гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт / хх-ийн 113 / 7. Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн:
“...Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр иргэн гээс ирүүлсэн бүртгэлийн 452/2189 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд *******ын ******* ийн бичиг баримттай иргэнийг албаны Драгер / Draiger Alcotest 7510/ согтуурал шалгах багаж үлээлгэж үзэхэд согтолтын зэрэг 0.50 хувийн согтолттой байсан. Мэдүүлэг өгөх боломжгүй, мэдүүлэг авах боломжгүй байсан тул найз гийн д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл / хх-ийн 25 /, Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн“...Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр иргэн гээс ирүүлсэн бүртгэлийн 452/2189 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд Хатанболдын ийн бичиг баримттай иргэнийг албаны Драгер / Draiger Alcotest 7510 / согтуурал шалгах багаж үлээлгэж үзэхэд согтолтын зэрэг 1.55 хувийн согтолттой байсан. Мэдүүлэг өгөх боломжгүй, мэдүүлэг авах боломжгүй байсан тул найз ын Мөнх-Эрдэнэд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл / хх-ийн 27 /, хохирогчийн өмгөөлөгчөөс 1.5 сая төгрөг нэхэмжилсэн 55 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь үедээ 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” мини маркетын замын урд талын төв зам дээр өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчинтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн *******, ******* нарыг мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байх үед нь мөргөж зам тээврийн осол гарган, *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, *******, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 356, 355, 331, 330 дугаар дүгнэлтүүд, Замын цагдаагийн шинжээчийн 16 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц. авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч нь тархины хүнд гэмтэл авсан бөгөөд цаашид эмчлүүлэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 3.3 сая төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн сундалж явсан гэх иргэний нэхэмжлэгч ******* нь мотоциклийн үнэ 105.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч Ц. хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч У.Чөдөрбат нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх талаар түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гарах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэмтэл авснаас хойш 1.5 сая төгрөгийн зардал гарсан талаарх нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт гаргахын өмнө хохирлын нөхөн төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргаж шүүхээс уг хүсэлтийг хангаж 15 минутын завсарлага авч хохирогчийн зүгээс нэхэмжилсэн 1.5 сая төгрөгийг хохирогчийн өмгөөлөгчид бэлнээр төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч жолоочийн дугаартай жолоочийн үнэмлэх, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож жолоочийн дугаартай үнэмлэхийг ЦЕГ-ийн лицензийн төвд хүргүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тээврийн хэрэгслийг гэрчилгээг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.
Мөн хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Ц.Бат-Эрлэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******ын авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч нь цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ийн лицензийн төв хүргүүлж эрхийг хасуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ