Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй. ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах  “ ” авто засварын газар иргэн *******тай маргалдсаны улмаас нүүрэн хэсэгт гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэх хүн нь манай ажил дээр согтуу ирээд хүмүүстэй хэрэлдээд байсан. Тэгэхээр манай ажилчин гаргаж ирсэн машинд нь суулгасан. Тэгээд би Дунд зах руу яваад эргээд ирсэн чинь нь дахиад орж ирсэн байсан. Тэгэхээр нь би д хандан "чи ингэж болохгүй гэртээ харьж амар гэсэн чинь нь миний урдаас хэрүүл гуйгаад бид хоёр маргалдсан.Тэгээд би гэх залууг шанаа хэсэгт нь нэг цохисон. Өөрөөр гар хүрч зодож цохисон зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 / 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Ярих зүйл байхгүй Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би найз Ганзориг гэх айлд очиж X /экс/ нэртэй 0.5 литртэй архи уусан юм аа. Тэгээд манай хажуу хашааны гэх ах дээр ажил дээр нь очсон. Тэгээд ******* гэх хүнтэй маргалдаж зодоон хийсэн. Би тухайн өдөр согтуу байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна, юунаас болж маргалдсан гэдгээ сайн санахгүй байна... ******* гэх хүн нь намайг толгой руу хэд хэдэн удаа цохисон юм шиг байна лээ. Гараараа цохисон. ...Хэн нэгэн хүнтэй бүлэглэж зодсон зүйл байхгүй... Надад одоо нэхэмжлэх байгаа зүйл байхгүй. Би ******* гэх хүнтэй эвлэрсэн. ******* гэх хүн нь миний хохирлыг барагдуулж 200,000 надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 /

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед манай нөхөр
нь хүнтэй уулзана гэж хэлээд гэрээсээ гарсан. 14 цагийн үед залгахад найз тай байна жаахан юм уусан байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш дахиад ярих гээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан тэгэхээр нь би Ганзориг руу залгаж асуухад авто засварын газарт хүнтэй уулзана гээд буугаад үлдсэн гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн засварт ажилдаг гэх хүн рүү залгахад миний утсыг ерөөсөө аваагүй тэгээд би за за хүрээд ирэх байх гэж бодоод тоогоогүй. Гэтэл 16 цагийн үед манай нөхөр нүд, дух энэ тэр нь аймаар болоод нүүрээр нь дүүрэн цус болсон орж ирсэн. Тэгээд би "юу болов яасан юм гэхэд хамт ажилладаг оо гэдэг ах ингээд зодчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,

5. Гэрч А.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нь согтуу ирчхээд манайхаар үйлчлүүлж байсан хүмүүсээс хэрүүл сууж бай би машин янзалчхаад гараад ирье" гээд буцаад ажил руугаа орсон. Тэгсэн Тэгээд нэг харсан чинь *******тэй чинь араас дахиад ороод ирсэн маргалдаад ******* гэх хүнээс хэрүүл гуйгаад *******тэй хэрэлдээд зогсож байсан. Би ажлаа хийж байсан болохоор , ******* хоёрыг хоорондоо зодоон хийсэн гэдгийг хараагүй. нь намайг ажилладаг болохоор надтай уулзах гэж ирсэн байсан. Тухайн өдөр ******* нь архи уугаагүй байсан. Харин нь архи уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,

 6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн:

1. биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / хх-ийн 40-41 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь “2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” авто засварын газар хохирогч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж бусдаас хэрүүл маргаан өдөж улмаар *******тэй  маргалдаж ******* түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон  байна.

Энэ үйл баримт нь хохирогч *******, гэрч *******, А. нарын мэдүүлэг болон шинжээчийн 252 дугаартай  дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж эвлэрсэн талаар нотлох баримтыг хавсаргасан тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Буурал эг овогт *******ын *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ