Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2022/0108/Э |
Дугаар | 2022/ШЦТ/119 |
Огноо | 2022-05-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, , ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн тоотод байрлах гэрт *******ыг эхнэртэйгээ хардаж, үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би эхнэр г гадуур хайгаад явж байгаад гэх айлд очсон чинь манай эхнэр нь , , тэгээд гэх хүмүүс байсан. Тэгээд намайг гэх айлд орох үед тэр архи уугаад согтуу байсан. Тэгэхээр нь би ороод гэх залууг чи манай эхнэрийг байнга уруу татаж архи уудаг гээд нэг удаа хацар хэсэгт нь алгадаж, нэг удаа өшиглөсөн, би өшиглөх үедээ шанаа хэсэгт нь өшиглөсөн байж магадгүй, тэгээд би “манай эхнэртэй дахиад хамт архи уувал хохино шүү, чи манай эхнэрийг олон удаа уруу татаж архи ууж байгаа шүү” гэсэн. Тэгээд би гараад гэр лүүгээ явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2022 оны 03 сарын 05-ны өдөр найз ын гэрт ороод тай хамт 0.5 литртэй Ерөөл нэртэй архи хувааж ууж дуусгаад явах гэтэл намайг хоол идчихээд яв гэхээр нь би үлдсэн юм. Тэгээд байж байхад гэх хүүхэн орж ирсэн. гэрт орж ирээд байж байсан чинь гийн нөхөр нь залгаад г тай хардаад залгаж байсан. Тэгсэн чинь нь ын гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй гэх эмэгтэйн нөхөр гэж хүн ын гэрт орж ирээд нүүрэн хэсэгт 2 удаа цохиод би нүүрээ дараад тонгойсон чинь миний нүүрэн хэсэгт өшиглөсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 /,
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэх айлд өрөө авах гэж очсон юм. Би ынд ороод цай уугаад сууж байсан чинь манай хамтран амьдрагч ******* над руу залгаад намайг “хаана байна” гэхээр нь би “айлд байна” гэсэн чинь ын гэрт ирсэн. гэх айлд орж ирээд намайг өмнө гэх айлд очиж байсан болохоор ******* нь уурлаад “та нар нийлж архи уулаа” гэсэн чинь нь *******ын өмнөөс юм ярьсан чинь ******* нь уурлаад ыг нэг удаа шанаа хэсэгт нь алгадсан.Тэгээд би ын гэрээс гараад ирсэн чинь ******* нь миний араас гараад ирсэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин ******* нь огт огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /,
5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хацар, уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт / хх-ийн 34-35 /,
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн тоотод байрлах гэрт *******ыг эхнэр Г.тэй хардаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг болон шинжээчийн 215 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол байхгүй зэргийг харгалзан түүнд ял оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ