Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2018/00141

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийж 151/2017/01057/и индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт сүж 8 гудамж, 7 тоотод оршин суух Боржигон овогт Толягийн Гансувд /НХ85122207, утас: 88394944 99154124/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт сүж 8 гудамж 7 тоотод оршин суух Баатууд овогт Батаагийн Хүрэлбаатар /ХЙ86082174, утас: 80992266/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Гансувд, хариуцагч Б.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Гансувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “- Бид 2006 онд танилцаад 2008 оны 07 дугаар сард гэр барьж тусдаа гарсан. 2008 онд хүү төрсөн, хадам ээж байнга доромжилдог, хулгар хув гэж, 7-н жилийн хугацаанд дандаа хэрүүл маргаантай байсан. Би амьдрах гэж зүтгэсэн, энэ хүний залхуу байдал салгахад хүргэсэн. Намайг 3 сар сургалтанд суучихаад ирэхэд 3 хүүхэд бөөстүүлчихсэн байсан. Ирээд шууд салсан. Том хүүг аавынд үлдээчихээд, 2 охиноо надад хотод авч ирж өгсөн. Баяр ёслолоор ирээд явахдаа юу ч өгдөггүй. Эцэг хүний үүрэг байдаг бол үр хүүхдүүддээ хожим нь үлдэх юмтай болгохыг хүсэж байна” гэв.

Хариуцагч Б.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “- Бид 2007 онд танилцаад нэг жил Борнуурт өвөлжсөн. 2009 онд Төв аймаг, Баянчандмань суманд  нүүж ирсэн. Хүүхдүүд том болоод сумруу нүүж ирээд хамаг малаа зарж, хашаа байшин авсан, Ажил хийж байхад нэг залуу манайд хамт амьдарсан тэр залуутай явалдаад надад баригдсан, хүүхдүүд хүртэл мэдсэн, ажлаасаа ирсэн чинь 3 хүүхэд гадаа байж байсан юу хийж байгаа юм гэсэн чинь ээж нэг ахтай гэрт байгаа хаалгаа цоожилсон гэсэн гэртээ ороход тэр залуутайгаа хамт байж байсан. Миний ээж надад гай болоогүй 70 гарсан хөгшин байгаа. Нөхөртэйгөө нийлж намайг зодсон. Машины бичиг баримт Т.Гансувдын найзын нэр дээр байдаг бичиг баримтаа авмаар байна. Өвөлжөөгөө зарсан надад нэг ч төгрөг өгөөгүй. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Гэхдээ хүнтэй суучихсан болохоор цуцлах л байх л даа. Хүүхдүүдээ өөр дээрээ авмаар байна хойд эцэг дээр нь байлгахаас айж байна” гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гэрлэгчид нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлжээ.  /хх-н 13/,

Тэдний дундаас 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Х.Эрхэм-Эрдэм, 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр охин Х.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Х.Энгүүн нар /хх-н 10-12/ төржээ.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь өнөөдрийг хүртэл тус тусдаа байх хугацаанд эхнэр Т.Гансувд нь хүү Х.Эрхэм-Эрдэм, охин Х.Мишээл, охин Х.Энгүүн нарын хамт Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт сүж 8 гудамж, 7 тоотод оршин сууж, харин нөхөр Б.Хүрэлбаатар нь Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт сүж 8 гудамж 7 тоотод оршин суух хаягтай боловч тус хаягандаа оршин суудаггүй Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 28-1287 тоотод төрсөн ахындаа түр оршин суудаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. 

Иймд эцэг Б.Хүрэлбаатар нь өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул хүү Х.Эрхэм-Эрдэм, охин Х.Мишээл, охин Х.Энгүүн нарын асрамжийг тэдгээрийн амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэрэг байдлуудыг харгалзан үзэж хүү Х.Эрхэм-Эрдэм, охин Х.Мишээл, охин Х.Энгүүн нарыг эх Т.Гансувдын асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Хүрэлбаатараас хүү Х.Эрхэм-Эрдэм, охин Х.Мишээл, охин Х.Энгүүн  нарт сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Толягийн Гансувд, Баатууд овогт Батаагийн Хүрэлбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Х.Эрхэм-Эрдэм, 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр охин Х.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Х.Энгүүн нарыг эх Т.Гансувдын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.1.2-т тус тус зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Х.Эрхэм-Эрдэм, 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр охин Х.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Х.Энгүүн нарыг 11 нас хүртэл тус бүрд тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тус бүрд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Хүрэлбаатараас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Х.Эрхэм-Эрдэм, охин Х.Мишээл, охин Х.Энгүүн  нарыг эцэг Б.Хүрэлбаатартай уулзаж хамтдаа байх эрхийг нь хөндөхгүй байхыг эх Т.Гансувдад үүрэг болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Хүрэлбаатараас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 89 508 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.МӨНХЦЭЦЭГ