Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: ,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1 ******* овогт , / РД:******* /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн , / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 08- ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг тоотод байрлах гэртээ байхад иргэн *******ыг “гэрээсээ гар, яв” гэж хэлээд гэрээс гарахад нь түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байрлах иргэн *******ын гэрт ороход түүнийг “гэрээс гар, яв” гэж хэлээд гэрийн гадаа толгой руугаа цохиулсны дараа *******ыг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байсан би Баянхонгор сумын 2- тоотод байх гэртээ байж байтал зүс таньдаг найзынхаа хамт гэрт ороод ирсэн тэгэхээр нь би согтуудаа зайл гээд хэлсэн тэгтэл тэр хоёр гэрээс гарсан тэгэхээр нь би тэр хоёрын араас гарсан тэгээд гадаа гараад той маргалдаад зодоон хийгээд байснаа одоо санаж байгаа тэгээд намайг мөргөхдөө өөрийнхөө толгойг хагалсан гэж бодоод байгаа би бол ын толгой руу чулуу болон ямар нэг зүйлээр цохисноо санахгүй байгаа нэлээн согтолттой байсан. Би өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ гэрт намайг мөргөсөн гэж мэдүүлсэн одоо сайн бодоод байхад гэрт ямар нэг зодоон болоогүй ямар нэг гэрийн эд зүйл эвдэрч, хөдлөөгүй. Тэгээд гадаа той зодолдчихоод гэртээ ортол миний урд дээд 2 шүд хөдөлсөн 1 шүд нь бүр гаднах хальс дээрээ тогтоод унаж байсан хургаа хүргэтэл өнхрөөд ойчсон нөгөө шүд нь одоогоороо хөдөлгөөнтэй байгаа тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгсөн унасан 1 шүдээ согтуудаа хаясан юм шиг байгаа юм одоо хайгаад олохгүй байгаа. Тэгээд тухайн үед цагдаа дээр ирээд мөн толгойгоо хаглуулсан гэдгийг мэдээд бид хоёр түргэн тусламж орж үзүүлсэн болсон зүйл бол энэ...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..... гэх эмэгтэйн гэрт найз гийн хамт 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр  байж байгаад тэр ******* гээд хааяа хамт архи уудаг эрэгтэйн гэр рүү явсан. Тэгэхээр нь араас нь тэдний гэрт очоод нэг тал шил архи байхаар нь түүнээс уучихаад архинд яваад ирье байж байгаарай гээд түүнийг , бид гурав хашаанаас гаргаж өгч  явуулчихаад хашааны гадаа байж байтал  , бид 2-г одоо яв гээд хөөсөн. Тэгэхээр нь би архиа харамлаад байгаа юм уу гэтэл миний толгойн оройн хэсэг руу юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь зөрүүлээд  би нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тэгтэл өнхрөөд ойчсон тэгэхээр нь бид 2 явъя гээд явсан. ын гэр нь хойш харсан хашааны хаалгатай баруун талын гудамжны үзүүрийг нь тойртол толгойноос цус нүүр лүү урсаад унасан. Тэгсэн толгой хагарсан байна гээд гараараа  дараад манай гэрт ирсэн. Тэгтэл ******* цагдаад дуудлага өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

  5. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ Баянхонгор сумын 3- тоотод гэртээ байж байтал цагийг нь санахгүй байна, зүс таних нь нэг найзын хамт согтуу орж ирсэн. Би бас согтуу байсан. Би гэрээсээ гар гээд хөөсөн, тэгтэл гэрт байж байгаад намайг нэг удаа мөргөсөн, тэгтэл миний урд унасан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ямар ч байсан миний нүүр рүү мөргөх нь мөргөсөн түүнтэй бага зэрэг маргаснаа санаж байна. Тэрнээс бол сүйдтэй бол маргаагүй бусад зүйлийг нь бол согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Сүүлд цагдаа дээр ирэхэд тэр миний толгойг хагалсан гээд байсан. Тэр миний шүд рүү мөргөхдөө толгойгоо хагалсан байх. Тэрнээс бол би түүнийг ямар нэг зүйлээр цохиж зодоогүй харилцан зодоон хийгээгүй. нь гэрт байхад миний шүд рүү толгойгоороо мөргөхдөө өөрийнхөө толгойг хагалсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би архи уусан байсан тэгээд намайг мөргөсөн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

7. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байсан. Найз бид 2 шил архи уучхаад биенийгээ зүс таньдаг, хааяа ганц нэг архи уудаг ын гэрт орсон. ын гэрт ороход тал шил нэрийг нь мэдэхгүй архи тэр хоёр уугаад сууж байсан. Тэгээд архи дуусахад архинд явахаар болж түүнийг бид хоёр хашааны гадаа гаргаж өгсөн. Тэгтэл бид хоёрыг “одоо яв” гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ, архиа харамлаад байгаа юм уу” гэтэл миний толгой руу юмаар цохих юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд мөргөсөн. Тэгтэл газар ойчихоор нь би явъя гээд явсан. Яваад удалгүй баруун талын гудамжны үзүүрийг нь тойртол толгойноос цус нүүр лүү урссан. гараараа дараад гэрт намайг авч ирсэн. Би эхэндээ чулуугаар цохчихлоо гэж бодож байсан. Тэгтэл маргааш өглөө нь хашааны үүдийг нь харахад чулуу гэх зүйлгүй, элсэрхэг газар байсан. Тэгэхээр нь гэрийн түлхүүр, цоож юм уу, ямар нэгэн төмөрлөг зүйлээр цохисон байх. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би архи уусан байсан. Намайг араас толгой руу цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би найз ын хамт бид хоёр Хөх толгойн шил дээр 0.5 граммтай нэрийг нь мэдэхгүй, шил архи хувааж уучхаад байж байтал ын таньдаг гэх а гэсэн байх, нэг эгч бид хоёрыг дуудаад тэгээд тэдний гэрт ороод байж байтал эгч явлаа гээд гэрийнхээ түлхүүрийг бид хоёрт үлдээчхээд явсан тэгээд түүнийг явсны дараа бид хоёр түлхүүрийг нь өгөх гээд бас ын таньдаг гэх ын гэрт очсон. Гэрт нь ороод агийн түлхүүрийг өгчхөөд гартал бид хоёрын ардаас гэрээсээ гарч ирээд бид хоёрыг зайл гэсэн. Тэгэхээр нь бид хоёр явлаа гэтэл ын толгой руу чулуугаар цохичих шиг болсон, тэгсэн тонгойж толгой гэж сууж байгаад босож ирээд тэр гэх хүний нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би салгаад явж байтал толгойноос цус гараад байх шиг байна гэсэн. Тэгээд хартал толгой нь хагарсан байхаар нь би гараараа дараад ын гэрт очсон...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байсан байх нэг танихгүй залуутай манай гэрт орж ирчхээд гарахгүй байсан. Та 2 тэгвэл эндээ унт унт би айдл очиж хонолоо гээд ын гэрт орчхоод байж байтал нөгөө залуутайгаа ын гэрт орж ирээд түлхүүрийг чинь юман доогуур хийсэн шүү гэсэн тэгэхээр нь би тэндээс удаагүй гараад гэртээ такси бариад гэртээ дөнгөж ороод байж байтал над руу залгаад нөгөө хоёр чинь намайг зодчихлоо, шүд аюаад хаячихлаа, чи хүрээд ирээч гэхээр нь би яваад очтол цагдаа ч ирсэн, ч гэрээсээ гэрээсээ гараад ирсэн. Болсон зүйл энэ байгаа юм. Би хэн хэнийгээ цохиж зодсоныг мэдэхгүй, зодоон болоход би байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 49 /,

 11. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн:

1.2. *******ын биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид дээрх баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги 5% нөлөөлнө.

6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

7. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 34-35 /,

12. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн:

1.2. *******ын биед зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй  хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.

7. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 30-31 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь  2022 оны 03 дугаар сарын 08-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг тоотод байрлах гэртээ согтуу байхад байхад  *******ыг өөрийн гэрт нь орж ирсэний дараа  “гэрээсээ гар, яв” гэж хэлээд түүнийг гэрээс гарахад нь  толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь  2022 оны 03 дугаар сарын 08-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байрлах иргэн *******ын гэрт согтуурсан үедээ ороход түүнийг “гэрээс гар, яв” гэж хөөж  гэрийн гадаа *******т толгой руугаа цохиулсны дараа *******ыг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тус тус болсон  байна.

Энэ үйл баримт нь хохирогч *******, *******, гэрч , Г.Лхам-Янжин нарын мэдүүлэг болон шинжээчийн 247, 208 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын  гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******, ******* нарт эрүүгийн хариуцлага  тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бие биедээ төлөх төлбөргүй  гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй   болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрөөс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар нэг / 01 / жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байсан байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн байдлаар дал / 70 / хоног  цагдан хоригдсон байх бөгөөд шүүх түүний цагдан хоригдсон дал хоног буюу хоёр сар арав / 02 сар 10 хоног / хоногийг хасаж, өмнөх тогтоолоор  эдлээгүй үлдсэн хоёр зуун ерэн тав  / 295 /  хоног буюу есөн сар хорин тав / 09 сар 25 хоног / хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд өмнөх хэрэгт шийтгэгдэж цагдан хоригдсон хугацааг нэмж нэгтгэж нийт ялыг тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт , ******* овогт *******ийн нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* , ******* овогт *******ийн нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэг / 01 / сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хоёр зуун ерэн хоног / 295  /  буюу есөн сар хорин тав  хоногийн ялыг  / 09 сар 25 хоног / нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван сар хорин тав / 10 сар 25 / хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан арван сар хорин тав / 10 сар 25 / хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7.  Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй,  шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******ын цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ