Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: ,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* РД:*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багт сүргээсээ тасарсан байсан иргэн *******ын эзэмшлийн хонь ямаа нийлсэн 142 тооны алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тууж явж завшсаны улмаас иргэн *******ад бага хэмжээнээс дээш буюу 18.300.000 / арван найман сая гурван зуу мянган / төгрөгийн хохирол учруулсан гэх / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч  *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 17 цагийн үед сумын 2 дугаар багийн нутаг гэх газар буюу тал газар мотоциклтой явж байтал 100 орчим тооны бог мал явж байхаар нь очиж үзэхэд ямаа голдуу хэдхэн хоньтой мал байхаар нь туугаад сумын нутаг гэх газар *******ынд аваачиж өгсөн. *******од мал өгөхдөө “хүний тасарсан мал хээр байна харж байгаарай" гэж хэлж үлдээчихээд гэр лүүгээ явсан юм. 2021 оны 10 дугаар сарын 10-ны 17 цагийн үед сумын 2 дугаар багийн гэх газар *******тай таарсан. Тэгтэл ******* надаас "100- аад тооны мал нохойд үргээлгээд тастаад алдчихлаа үзэв үү” гэхээр нь “мэдэхгүй” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгтэл 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* миний дугаар руу залгаад "мал дээш нь туугаад *******ынд аваачсан байна. Бид нар үзчихээд ирлээ. Хэлэхгүй яасан юм бэ" гэхээр нь "мал тоо ёсоор байгаа, зарж үрсэн юм байхгүй тууж явсан" гэж хэлсэн.

Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******ынхоос малыг туугаад *******ад хүлээлгэж өгсөн юм. Тэгтэл ******* "142 бог мал байсан" гэхээр нь "103 бог мал байсан" талаар хэлсэн. Тэгтэл "142 мал байсан төлж өгөхгүй бол цагдаад өгнө” гэхээр нь *******ынд байсан 92 бог мал дээр нэмж нийт 40 бог мал буюу 10 төлөг, 30 эм ямаа, эр шүдлэн борлон зэрэг мал аваачиж өгсөн юм. *******ынд аваачсан 103 бог малаас 11 бог мал айлын малд ороод дутсан байсан юм... Тухайн өдөр би тэмээ эрж явж байгаад буцаад явж байтал нохой хөөгөөд үргээд явж байсан мал байгаа юм. Мал тааралдсан газар болон *******ын байсан газар нь 15 орчим км зайтай. Би тухайн үед ганцаараа тууж явж байгаад мотоциклийн багажаа хаясан тул маргааш нь мөрөөрөө явж багажаа олж авсан. Тэрийг хүмүүс 2 мотоцикл гэж яриад байгаа байх. Манай гэрээс мал тааралдсан газар 12-13 км зайтай..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 151-153-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байна мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ....Манай мал алдсан газар Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газар байгаа юм. Би 2021 оны 10 сарын 07-ны шөнө Баянхонгор аймгаас ирээд 10 сарын 08-ны өглөө шуургатай байсан. Мал эрт бэлчээд явсан. Мал нээх идэхгүй хэвтээд байсан юм. Тэгээд би өдөр адуугаа усалчихаад бог малаа очиж харахад дутуу юм шиг харагдахаар нь эхнэрээ аваад бэлчээр дээр нь очоод бог малаа цуварган тоолоход нийт 142 тооны бог мал, үүнээс 40 хонь, 102 ямаа дутсан юм. Тэгээд алга болсон мал холдоогүй байх гэж бодоод ойр хавийн 5 км газарт хайхад олдоогүй. Малаа хайж байгаад олдоогүй тул орой нь дахин нягталж тоолоход 142 бог мал дутуу байсан. Миний бодлоор 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мал алга болсон. Тухайн өглөө нь босоход шуурч байсан. 11 цагаас хойш шуурга тогтсон. Өглөө бол малаа тоолоогүй. Орой 17 цагийн үед малаа тоолсон. 16 цагийн үед мал дутуу байгааг анзаарсан юм. Миний бодлоор манай мал тасарч алга болсон. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө мал эрт бэлчээд явсан. Би 11 цагт яваад 16 цаг өнгөрч байхад бог мал дээрээ ирсэн. Тэр хооронд тараад явсан байх гэж бодож байна. Худаг явах хооронд малаа бол хараагүй... Манай мал догшин, маш үргэмтгий мал байгаа юм. Өөрийнхөө хотонд хүртэл байхдаа нохой, янз бүрийн зүйлээс үргэдэг. Хээр бэлчээрт явж байгаа бол бүр их үргэдэг юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-100-р тал/,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 17 цагт малаа тоолоход манай малаас 142 тооны мал алга байхаар нь тухайн оройн нь  хайсан боловч олоогүй. Тэгээд малаа манай нөхөр ах нарын хамт хайсаар байгаад ******* гэх айлын ойролцооноос олсон юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө мал бэлчээхэд манай мал дутсан зүйл ажиглагдаагүй. Тэгэхээр тухайн өдөр манай мал алга болсон байна. Тухайн өдрийн 11 цагаас 16 цаг хүртэл орж адуу усалсан. Тэр хооронд мал үргээд тасарсан байх..." гэх мэдүүлэг / хх-ийн 118-110/,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2021 оны 10 дугаар сарын 08-09-ний үед байх өдрийг нь сайн санахгүй байна үүрээр 06 цагийн үед ******* манайд хүрээд ирэхээр нь "хаа хүрч яваа юм" гэтэл "айлын эзэнгүй малыг туугаад ирлээ харж байгаарай танай урд аарагт шахчихаад ирлээ хүн амьтан сурч ирвэл өгчихөөрэй ирэхгүй бол хараад байж байгаарай" гэж хэлхээр нь "чи ингэж болж байгаа юм уу" гэтэл юм хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа би Өвөрхангай руу адуу ачаад явж байтал манай эхнэр залгаад "малын эзэн гэх хүмүүс ирчихсэн ******* та хоёрыг авчирсан гээд байна” гэхээр нь ******* луу залгаад "малын эзэд ирээд манай гадаа малаа авч ирээд мал хүргэж өг гээд байна" гээд залгатал юм хэлэлгүй утсаа салгачихсан. Маргааш өглөө нь ******* малаа туугаад явсан байсан. Би мал тууж очиход ганцаараа байсан. Тухайн үед ******* малыг мотоциклтой тууж ирсэн. "хонь, ямаа нийлсэн 103 тооны бог мал байгаа" гэж хэлсэн. Tyxaйн үед хулгайн мал гэдгийг нь мэдээгүй, мэдэх боломж байсан ч *******аас асуугаагүй, "чи ингэж болж байгаа юм уу” гэтэл юм хэлэлгүй яваад өгсөн. Манайх тухайн үед тээг гэх /хавцгай ч гэдэг юм/ газар байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн /хх-ийн 15-16 /,

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 10 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь сайн санахгүй байна 1 өдөр манай дүү ******* "малаа алдчихлаа" гээд хайгаад байсан. Тухайн үед нь “ойрхон байгаа байх” гээд эхний 2 өдөр хайлцаагүй. 3 дахь өдрөөс нь цуг хайлцаж эхэлсэн. Г.ь ах, ах 2 явж байгаад мал туусан 2 мотоциклийн мөр олоод хөөгөөд явсан ба би тухайн мөрийг ухрааж хөөж явахад *******ын гадаа очсон ба очиход эзэнгүй байсан. Маргааш нь ээж аав руу утсаар ярьтал "малаа олсон гэсэн” гэж хэлсэн. " сумын нутгаас олсон” гэж хэлсэн, газрынх нь нэрийг сайн мэдэхгүй байна. " гэх айлын гэрийн урд ааргаас авсан" гэж хэлж байсан. Манай дүү "малаа тоолтол 142 тооны бог мал байхгүй байна” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /,

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..2021 оны 10 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь сайн санахгүй байна 1 өдөр манай дүү ******* "малаа алдчихлаа” гээд хайгаад байсан. Тухайн үед нь "ойрхон байгаа байх" гээд эхний 2 өдөр хайлцаагүй. 3 дахь өдрөөс нь *******, нарын хамт цуг хайлцаж эхэлсэн. Яваагүй газар үлдээгүй учир "ер нь мөрийг нь хайж олъё" гээд мөр хайж эхэлсэн. Тэгтэл мал туусан 2 мотоциклийн мөр байсныг нь Хөнхөр бударгана гэх газраас олоод цааш нь *******, нарын хамт хөөж явсан. Харин манай дүү ******* нөгөө олсон мөрийг ухрааж хөөж явсан. Явсаар байгаад тээг гэх газар байх тогтох гэх айлын гадаа очсон. Очиход ын эхнэр, хадам ээж хоёр нь байсан. Бид з очоод "танай хүргэн , ******* 2 халуун намраар манай дүүгийн малыг туугаад явчихсан байна" гэтэл “арай үгүй байлгүй дээ" гэх утгатай юм ярьж байсан. Тэгээд бид 3 ынхоос гараад өндөрлөг газраас дурандаж бaйтaл Torтoxын урд талын аарагт цөөхөн тооны бог мал цухуйж байхаар нь яваад очтол манай дүүгийн мал мөн байсан ба малаа туугаад ын гадаа аваачаад тоолоход 92 тооны мал байсныг эхнэр, хадам ээж хоёрт нь хүлээлгэж өгчихөөд "мал туулгүй ачиж аваачиж өгөөрэй” гэчихээд гэр лүүгээ явцгаасан. Тэгээд дүү *******ынд очоод байж байтал манай дүү ******* ******* луу утсаар залгаад “ирж уулзвал уулз" гэтэл хүрээд ирсэн. Ирэхээр нь би “нэг дорын хүмүүс байж чи яах гэж тийм юм хийдэг юм халуун намраар мал хөөгөөд” гэж хэлтэл “цагдаад битгий өгөөрэй би хохирлыг чинь барагдуулъя" гээд байсан. Тухайн мал туусан үед цас орж байсан ба цасны бургаанаар төөрөөд байсан юм уу гэмээр нэг мотоцикль нь байн байн төв зам руу давхиад зам асууж багцаа аваад байсан юм уу гэмээр байсан. Тойруулж хэрж туусан байсан ба 70-80 км газар туусан байсан. Манай дүү тухайн үед 130-140 орчим тооны мал гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 10 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь сайн санахгүй байна 1 өдөр манай дүү ******* "малаа алдчихлаа" гээд хайгаад байсан. Тухайн үед нь "ойрхон байгаа байх” гээд эхний өдөр хайлцаагүй. 2 дахь өдрөөс нь ******* бид тус тусдаа өөр өөр чиглэлд хайж эхэлсэн яваагүй газар үлдээгүй учир "ер нь мөрийг нь хайж олъё” гээд мөр хайж эхэлсэн. Тэгтэл мал туусан 2 мотоциклийн мөр байсныг нь Хөнхөр бударгана гэх газраас олоод цааш нь *******, Г.ь нарын хамт хөөж явсан. Харин манай дүү ******* нөгөө олсон мөрийг ухрааж хөөж явсан. Явсаар байгаад тээг гэх газар байх гэх айлын гадаа очсон, очиход ын эхнэр, хадам ээж хоёр нь байсан. Бид з очоод “танай хүргэн , ******* 2 халуун намраар манай дүүгийн малыг туугаад явчихсан байна" гээд Г.ь хэлтэл “арай үгүй байлгүй дээ" гэх утгатай юм ярьж байсан. Тэгээд бид 3 ынхоос гараад өндөрлөг газраас дурандаж байтал ын урд талын аарагт цөөхөн тооны бог мал цухуйж байхаар нь яваад очтол *******ын алдсан мал мөн байсан ба малаа туугаад ын гадаа аваачаад тоолоход 92 тооны мал байсныг эхнэр, хадам ээж хоёрт нь хүлээлгэж өгчихөөд гэр лүүгээ явцгаасан. Тэгээд дүү *******ынд очоод байж байтал манай дүү ******* ******* луу утсаар залгаад "ирж уулзвал уулз" гэтэл ******* хүрч ирээд “цагдаад битгий өгөөрэй би хохирлыг чинь барагдуулъя" гээд гуйгаад байсан. Тухайн мал туусан үед цас орж байсан ба цасан дээр тод 2 мотоциклийн ******* тухайн үед малаа тоолсон 142 тооны мал гэж хэлж байсан. .. гэх мөр байсан. Тойруулж хэрж туусан байсан ба 70-80 км газар туусан байсан. мэдүүлэг / хх-ийн 27-28 /,

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2021 оны 10 сарын эхээр малаа алдлаа гээд манай хүүхдүүд хэд хэдэн тийшээ хайгаад хүмүүсээс сураглаад 3, 4 өдөр хайгаад олоогүй. Тухайн үед манай хүүхэд *******, *******тай таарахад “үзээгүй чи малаа олно гэж юу байсан юм” гэдэг байдлаар ярьж байсан гэж манай хүүхэд тухайн үед хэлж байсан. Тэгээд манай хүүхдүүд мал туусан мөрийг нь олоод хөөж явсаар байгаад малаа олсон. Тэгж байтал ******* над руу утсаар яриад “муухай юм боллоо ахаа цагдаад битгий хэлээрэй хүүхдүүддээ хэлээд өгөөч та би малыг нь бүрэн бүтэн болгож төлж өгье” гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59-р тал/,

9. Гэрч ийн өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 15-ны үеэр санагдаж байна манай мал гол дээр байхад 4 ямаа 3 хонь нийлсэн юм. Тухайн малыг “манай мал” гээд ******* аваад явсан. Тухайн хонь, ямаа нь бүдүүн голдуу мал харагдсан. Би зүсийг нь одоо сайн санахгүй байна. *******ыг 2021 оны 10 дугаар сард мал тууж ирснийг мэдээгүй. Тухайн үед *******, Г.ь нар мал хайж яваад манайхаар ирсэн юм. Харин манайхаар ирсэн өдрөө “малаа олчихлоо” гэж хэлээд яваад өгсөн. Малаа хаанаас, хэнийхээс олсон талаар юм яриагүй. Тухайн хүмүүс явснаас хойш 2-3 хоногийн дараа ******* манай малнаас 7 бог малаа аваад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 120-121 /,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 10 дугаар сарын 07-ны үеэр санагдаж байна аймгийн төвд хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хурал, бусад ажлаар аймагт ирээд 2 хонож байхад нөхөр ******* утсаар залгаад “Өвөрхангай аймаг руу адуу ачиж хүргэж өгнө. Ирж малаа хармаар байна” гэхээр нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой гэртээ ирсэн. Нөхөр маргааш нь Өвөрхангай аймаг руу явсан. Нөхөр явсны нөгөөдөр нь буюу 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед 2 мотоциклтой 3 хүн ирээд “*******, ******* нар мал хулгайлсан байна" гэхээр нь “мэдэх зүйл алга байна, өгдөг газар байвал өгөөд шалгуул, надад л мал тууж ирсэн хүн байхгүй” гэж хэлсэн... “манай мал мөн байна" гэж хэлсэн. 1 мотоциклтой залуу нь малыг тууж ирээд тоолчихоод малаа орхиод яваад өгсөн. Маргааш нь үдээс хойш ******* ирээд малыг туугаад явсан. Мал ирж тууж явахдаа ямар нэг зүйл хэлээгүй юм. Малын эзэн гэх залуу малаа тоолоод "92 тооны мал байна харж байгаарай” гэж хэлсэн. "Би харж чадахгүй хулгай хийж авч ирсэн хүмүүсээр нь харуул” гэж хэлсэн. Малаа гэрийн гадаа орхисон болохоор харахаас өөр арга байгаагүй. Би нөхөртөө утсаар “******* та 2-ыг мал хулгайлсан байна гэж хүмүүс ирлээ” гэхэд надад онц юм хэлээгүй. *******т хэлье гэж хэлээд утсаа тасалсан..." гэх мэдүүлэг / хх-ийн 123-126 /,

11.  “Энх-Нахиа” ХХК-ийн  2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрий 192 дугаартай шинжээчийн:

1. Мустанг-5 маркийн 200 мотортой ногоон өнгөтэй  мотоцикль 330.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 330.000 /Гурван зуун гучин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 143 /

12.  “Энх-Нахиа” ХХК-ийн  2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрий 321 дугаартай шинжээчийн:

...1. Эр ямаа 1 ширхэг 130.000 төгрөг, нийт 30 ширхэг 3.900.000 төгрөг,

2. Эм ямаа 1 ширхэг 100.000 төгрөг, нийт 50 ширхэг 5.000.000 төгрөг,

3. Шүдлэн хязаалан ямаа 1 ширхэг 100.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг,

4. Эр хонь 1 ширхэг 200.000 төгрөг, 20 ширхэг 4.000.000 төгрөг,

5. Эм хонь1 ширхэг 160.000 төгрөг, 20 ширхэг 3.200.000 төгрөг,

Эзэмшлийн эд зүйлийн нийт үнэ цэнэ 18.300.000 /Арван найман сая гурван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 30 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газар сүргээсээ тасарсан байсан иргэн *******ын эзэмшлийн хонь ямаа нийлсэн 142 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тууж явж завшсаны улмаас иргэн *******ад бага хэмжээнээс дээш буюу 18.300.000/ арван найман сая гурван зуу мянга/ төгрөгийн  хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******,*******, Г.ь,, , нарын мэдүүлэг, үнэлгээний дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг , 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу малыг туухдаа ашигласан ногоон өнгийн мустанг маркийн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоцикль буюу түүний үнэ 330.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг  найман зуун тавин / 850 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун тавин мянган / 850.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ногоон өнгийн мустанг мотоциклыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож мотоцикл буюу түүний үнэ 330.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ