Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* / өөрийгөө өмгөөлж оролцсон /  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар   Баянхонгор   аймгийн   Прокурорын газрын  хяналтын  прокурор *******аас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6 дугаар   зүйлийн   2-т  зааснаар   яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.   Шүүгдэгч,   Монгол   Улсын   иргэн,   ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр  *******г хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.Үүнд:

Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

…Тухайн өдрийн урьд өдөр нь манай эхнэр нь хүүхдүүдээ баярлуулна гээд 10цагийн үед сумын төв рүү явсан юм. Тэгээд өдөр 14цагийн үед эхнэр рүүгээ “ юу болж байна, ирж байна уу “ гэж надад хэлсэн. Тэгээд би 17цагийн үед дахин залгаад “ирж байна уу’ гэхэд болоогүй, ууж байна’ гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм бэ, хурдан гараач’’ гэхэд манай эхнэр өөдөөс яах гэж надтай суусан юм’’ гээд янз бүрийн юм яриад байсан. Шөнө 02 цагийн үед манай эхнэр нэлээн согтсон 2 хүүхэдтэйгээ хүүхдүүдтэйгээ аар хүргүүлж ирсэн. Гэртэй орж ирэхдээ манай эхнэр баг хүүхдийг тэвэрсэн орж ирэхдээ орны хөл хэсэгт унасан. Тэгээд манай хүүхэд уйлахаар нь би ‘хүүхэд аллаа’ гээд бид хоорондоо маргасан. Мөн өдөр ууж байна, болоогүй гээд утсаа унтраасан асуудлаас нь болж маргаад би эхнэр г зодсон. Би өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 69-70 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг зөвшөөрч байна мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр сумын төв орж ирээд хүүхдүүдээ баярлуулчхаад 2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн үед гэртэй очсон чинь манай нөхөр болох ******* намайг ‘хаагуур янхандаад яваад байдаг юм бэ’ гээд шууд зодож, цохиж эхэлсэн. Тухайн үед ямар нэгэн хүн байгаагүй. Манай гэрт 3-6 насны 2 хүүхэд унтаж байсан. Миний баруун мөр хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд баруун хөл рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Зүүн талын мөрний доод хэсэгт нэг удаа хөлөөрөө цохисон. Толгой хэсэгт гараараа цохисон. Мөн ард нуруу хэсэг бас хөхөрсөн байна лээ. Одоо их өвдөж байна. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл байгаагүй...гэх мэдүүлэг  / хх-ийн 9-10 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

…2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө над руу ******* утсаар залгаад ‘намайг гэрээс ирээд аваадах’ гэж хэлээд би сумын нутаг дэвсгэр ‘’ гэх нэртэй газраас гэрээс очиж авсан. Тухайн үед би машинаасаа буугаагүй, харин 2 хүүхдээ дагуулаад гараад ирэхээр нь машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед замд явахдаа надад өөрийнхөө гар болон хөлөө харуулсан. Гарын дээд хэсэгт хөхөрсөн, мөн хөлийн шилбэ хэсэгт хөхөрсөн байдалтай харагдаж байсан. Тэгээд би гэртээ хонуулаад маргааш нь сумын төв явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /

5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 417 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед дух,баруун, зүүн мөр, дал, бугалга, шуу, өгзөг, гуяны цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас     

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 цагийн үед Баянхонгор аймгийн сумын “” 1 дүгээр багт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр  *******г хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, гэрч нарын  мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 193 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ