Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/623

 

 

 

   2022        07          22                                  2022/ШЦТ/623

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Х.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт ХГд холбогдох эрүүгийн  2211 00000 1061 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт  төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нарантуул-2 захад харуул ажилтай, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Зуун мод сумын 3 дугаар баг, Баянхошуу 4 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-3 тоотод оршин сууж байгаа гэх,

- Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 сарын 04-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ял,

- Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 1 хоногийн баривчлах ял,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж, үүрэг хүлээлгэсэн, хэрэг хариуцах чадвартай, хэрэг хариуцах чадвартай,

Гал овгийн ХГ /РД:.................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч Х.Г нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 55 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б.Эийг 6 нас 6 сар 11 хоногтой байхад гарын шуунаас гараараа барих, бэлэг эрхтэнийг нь гараараа барих, орон дээр хэвтүүлж хацрыг нь долоох, хоолойг нь боох зэргээр хохирогчийн хүсэл зоригийн нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Г нь:

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 55 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б.Энэрэлийг 6 нас 6 сар 11 хоногтой байхад гарын шуунаас гараараа барих, бэлэг эрхтэнийг нь гараараа барих, орон дээр хэвтүүлж хацрыг нь долоох, хоолойг нь боох зэргээр хохирогчийн хүсэл зоригийн нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед архи уусан байсан учраас үйлдлээ өөрөө ч мэдээгүй. Хохирогчийг дуугүй бай гэж хоолойг нь боосноо санахгүй байна, би одоо хамтран амьдрагтайгаа амьдарч байгаа.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Жаахан хүүхэд худлаа ярихгүй байх ... “ гэв.

Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

Өөрийгөө өмөөрөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Насанд хүрээгүй хохирогч Б.Энэрэлийн “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө манай өвөө Доржбат, эмээ Дүүрэнцэнгэл нар нь архи уусан согтуу байсан юм. Тэгээд намайг хичээлд хүргэж өгч чадахгүй байсан болохоор би хичээлдээ яваагүй гэртээ дүү Тэмүүлэн болон өвөө, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 1-55 тоотод үлдсэн юм. Манай ээж Мягмарсүрэн өглөө эрт ажилтай тул 08 цагийн үед явчихсан байсан. Тэгсэн түүнээс хойш 10 цагийн үед санагдаж байна манай өвөө Доржбат, эмээ Дүүрэнцэнгэл нарын найз нь гэх Гантулга гэдэг ах манай гэрт ирээд өвөө, эмээ хоёртой хамт 1 шил архи аваад хуваагаад ууцгаасан ба удалгүй бас танихгүй 3 ах ирээд тэд нар өдөржин архи ууцгаасан юм. Тэр үед би дүү Тэмүүлэнтэйгээ тоглоод гэртээ байж байсан. Тэгж байтал өдрийн цайны цагаар сүүлд ирсэн 3 ах яваад өгсөн ба манай өвөө, эмээ болон эхлээд ирсэн Гантулга ах нар үлдчихсэн байсан. Тэгсэн миний ам цангаад байхаар нь 2 давхарт байх өрөөнөөсөө Тэмүүлэн бид хоёр буугаад ус уух гэсэн чинь манай өвөө, эмээ хоёр согтоод унтаад өгчихсөн байсан. Тэгэхээр нь би ус уух гээд гал тогооны өрөөнд орсон Гантулга ах тааралдчихаад миний хажууд ирээд намайг өргөөд том өрөөний буйдан орон дээр хэвтүүлчихээд миний дээр гарч хэвтээд миний хацрыг долоогоод миний өмссөн байсан өмд болон тирко, дотуур өмд рүү баруун гараа хийгээд миний боожгойг удаан бариад байсан. Тэгэхээр нь би Гантулга ахыг “та босооч” гэсэн чинь Гантулга ах "дуугай бол” гээд миний хоолойг гараараа боогоод байхаар нь би айгаад “та болиоч” гэсэн чинь миний хоолойг тавиад миний зүүн гарын шуунаас гараараа барьчихаад намайг босгохгүй байсан. Тэгэхээр нь би “Тэмүүлээн туслаарай” гээд дуудсан юм. Тэгсэн чинь манай дүү Тэмүүлэн /5 настай/ хүрч ирээд Гантулга ахын ард очсон нуруу руу нь гараараа цохиод “та болиоч яв, муу хулгайч, манай гэрээс яв” гэж хэлээд орилсон чинь Гантулга ах миний гарыг тавьсан чинь Тэмүүлэн миний гарнаас татахаар нь би Гантулга ахын доороос хурдан босоод Гантулга ахаас айгаад зугтаагаад 2 давхарт байх өрөө рүүгээ гарцгаагаад Тэмүүлэнг нуугдаарай гэж хэлээд бид хоёр хүүхдийн тоглоомын өрөөнд нуугдсан юм. Тэгсэн Гантулга ах бид хоёрын нуугдсан газрын олоод ирэхээр нь би “муу хулгайч миний манай гэрээс яваарай” гэж хэлээд орилоод Гантулга ахыг түлхсэн чинь Гантулга ах манай гэрээс гараад явчихсан. Тэгээд би орой манайд манай эгч ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн чинь манай ээж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай хичээлд бэлгийн боловсролын тухай хичээл ороогүй. Энэ талаар би сайн мэдэхгүй ... Миний боожгой /бэлэг эрхтэн/-д Гантулга ах гараараа хүрээд бариад байсан ... Миний боожгойг удаан бариад байсан... Гантулга ах намайг орон дээр хэвтүүлээд миний хацрыг долоогоод миний өмссөн байсан өмд болон тирко, дотуур өмд рүү баруун гараа хийгээд миний боожгойг удаан бариад байсан тэгэхээр нь би Гантулга ахыг "та босооч” гэсэн чинь Гантулга ах “дуугай бол гээд миний хоолойг гараараа боогоод байхаар нь би айгаад "та болиоч” гэсэн чинь миний хоолойг тавиад миний зүүн гарын шуунаас гараараа барьчихаад намайг босгохгүй байсан ... Миний өмд болон турсик, тирконы завсраар гараа оруулаад байсан. Намайг орон дээр хэвтүүлээд хацар долоогоод, миний хоолойг боогоод байхаар нь би айсан. Түүнээс намайг зодож цохиогүй. Тэгээд манай дүү Тэмүүлэн нь Гантулга ахыг болиоч гээд нуруу руу нь цохиход больсон юм... Намайг орон дээр хэвтүүлээд хацар долоогоод миний хоолойг боогоод байхаар нь би айсан, түүнээс намайг зодож цохиогүй. Тэгээд манай дүү Тэмүүлэн нь Гантулга ахыг болиоч гээд нуруу руу нь цохиход больсон юм. Манай дүү бид хоёр 2 давхарт байх өрөөндөө тоглож байсан. Тэгээд Гантулга ах намайг орон дээр хэвтүүлээд намайг босгохгүй байхаар нь би айгаад “Тэмүүлээн гээд дүүгээ дуудсан” тэгсэн миний хоолойг боогоод байгааг хараад надад туслах гээд ирсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн “...2022 оны 04 сарын 13-ны өдрийн өглөө манай өвөө Доржбат, эмээ Дүүрэнцэнгэл нар нь архи уусан согтуу байсан юм. Тэгээд би эгч Энэрэл болон өвөө, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-55 тоотод үлдсэн юм. Тэгсэн манай өвөө Доржбат, эмээ Дүүрэнцэнгэл нарын найз нь гэх 4 хүн ирээд тэд нар өдөржин архи ууцгаасан юм. Тэр үед би эгч Энэрэлтэй тоглоод гэрийнхээ хоёр давхарт байж байсан. Тэгсэн миний ам цангаад би ус уумаар байна гэхэд эгч Энэрэл ус авч өгөхөөр 1 давхар луу буусан. Тэгээд би ганцаараа 2         давхарт өрөөндөө  байхад эгч Энэрэл “Тэмүүлээн туслаарай” гээд орилхоор нь би 1 давхар луу буухад том өрөөний буйдан орон дээр манай эгч Энэрэл, дээр нь өвөө эмээтэй архи ууж байсан нэг ах хэвтээд эгчийн хоолойг боогоод боожгойг нь гараараа барьсан байж байсан. Тэгэхээр нь би тэр ах дээр очоод болиоч гээд орилоод нуруу руу нь цохисон чинь тэр ах эгчийг тавихаар нь би эгчийн гарнаас татсан чинь эгч босч ирээд намайг дагуулаад 2 давхар луу гараад намайг нуугдаарай гэсэн. Тэгээд бид хоёр хүүхдийн өрөөнд нуугдаад байж байсан чинь тэр ах бид хоёрын нуугдсан газрыг олоод ирэхээр нь би “муу хулгайч манай гэрээс яваарай” гэж хэлээд орилоод Гантулга ахыг түлхсэн чинь тэр ах манай гэрээс гараад явчихсан ... Манай эгч Энэрэл өмдтэйгөө байсан. Тэр ах Энэрэлийн өмдөн дотор гараа  хийсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Д.Мягмарсүрэнгийн “...Би Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 1-55 тоотод аав Доржбат, ээж Дүүрэнцэнгэл, өөрийн охин болох Энэрэл, хүү Тэмүүлэн, төрсөн дүү нар болох Уянга, Солонго нарын хамт амьдардаг юм. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би ажилдаа явахад манай аав ээж хоёр архи уугаад байж байсан ба, намайг явах гэж байхад гаднаас аавын хуучин ажил буюу Нарантуул-2 захын харуул хамгаалалтын дөрвөн хүн ирээд үлдсэн юм. Манай охин Энэрэлийн хичээл нь өдөр 13 цаг 30 минутаас эхэлдэг ба, манай ээж Дүүрэнцэнгэл хүргэж өгдөг юм. Өчигдөр ээж архи уусан учраас хичээлд нь хүргэж өгөөгүй, гэртээ байсан гэсэн. Миний гар утас унтарчихсан байсан ба орой 22 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд, манай гэрт дүү Уянга, Солонго, хоёр хүүхэд байсан, Аав ээж хоёр архи согтууруулах ундааны байдалтай хэвтэж байсан юм. Тэгээд манай дүү Уянга надад хэлэхдээ, аав, ээжийн найз нь өдөр гэрт ирсэн байхдаа танай охин Энэрэлийн биенд нь оролдож хүрсэн байна, энэ талаараа манай охин Энэрэлээс сонссон талаараа хэлсэн. Тэгээд манай охин Энэрэл зүйрмэглээд юм ярихгүй байхаар нь бид нар хоол ундаа идчихээд унтаад өгсөн юм. Өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад, аав, ээжийн найз гэх хүн ирээд ээж тэр хүн рүү уурлаад байхаар нь би тэр хүнийг охиндоо харуулж асуутал, намайг оролдоод байсан хүн мөн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнийг хөөж явуулчихаад, цагдаагийн байгууллагад хандах болсон юм ... Би охиноосоо биеийнх нь хаана хүрсэн талаар асуухад миний хацрыг долоож хоолойг боож, бэлэг эрхтэн рүү хүрсэн /энэ талаар охин Энэрэл өөр дээрээ харуулж байсан/. Тэгээд би яагаад эмээдээ хэлээгүй талаар асуухад “намайг чимээгүй бай гээд хоолой боогоод байсан” гэж хэлсэн ... Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 514 дугаартай дүгнэлтэнд: “Б.Энэрэл нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Энэрэл нь тэр үедээ өөрийн насны түвшинд өөрийнхөө хийж байгаа үйдлийг ойлгон мэдэж байсан байна. Б.Энэрэл нь гэмт хэргийн үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Энэрэл нь өөрийн насны түвшинд өөрийнхөө үйлдлийг мэдэж байсан байна. Б.Энэрэл нь өөрийн насны түвшинд өөрийнхөө үйдлийг мэдэж байсан байна. Б.Энэрэл нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Энэрэл нь өөрийн насны түвшинд хэрэгт мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

Нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар тал/,

Шүүгдэгч Х.Гантулгын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед манайд хамт ажилладаг байсан харуул Доржбат гэх найзынхаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-55 тоотод байх гэрт очсон юм. Тэгэхэд Доржбатын гэрт эхнэр Дүүрээ, ач охин Энэрэл /10 настай эмэгтэй/, Тэмүүлэн /5 настай эрэгтэй/ нарын хамтаар байж байсан. Тэгээд намайг очиход Доржбат, Дүүрээ хоёр архи уусан байдалтай байсан. Тэгээд би тэдний гэрт очоод дэлгүүр ороод 0,33 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Уг архиа бид гурав задлаад хуваагаад уугаад байж байтал гаднаас миний ажилладаг Нарантуул-2 захын харуулын албаны дарга Ганбат, харуул Золбаяр, Орхон нар ирсэн ба Орхон төрсөн өдөр гээд ажлаасаа бууж байна гээд ирсэн. Тэгэхээр нь бид нар нийлээд миний авсан архийг ууж дуусгаад би дахиад 0,75 литрийн 1 ширхэг Хараа нэртэй архи аваад бид нар хувааж ууцгаасан ба бид нар нилээд муудаад согтож байсан ба би согтоод нэг хэсэг унтаж байгаад сэрэхэд 16 цаг орчим болж байсан ба намайг сэрэхэд Золбаяр, Орхон, Ганбат нар явцгаасан. Доржбат, Дүүрээ согтоод унтаж байсан юм. Тэгсэн тэдний 2 хүүхэд нь гэртээ тоглож байхаар нь би тэр хоёр хүүхдийг дагуулаад ойрхон байх дэлгүүр орж тоглоомон машин авч өгөөд буцаагаад гэр лүү нь дагуулаад орсон. Гэрт нь ороод би их согтуу байсан тул нэг хэсэг манараад орж гараад байсан ба Доржбатын ач охин Энэрэл орон дээр сууж байхаар нь хажууд нь суугаад ах нь нэг үнсье гээд хацар дээр нь үнсэж байсныгаа санаж байгаа юм ...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө сэрээд би Доржбатын гэрт очсон юм. Тэгсэн Доржбатын том охин Мягмарсүрэн нь намайг харчихаад чи манай охиныг хүчиндэх гэж оролдсон байна. Ахиж манайхаар битгий ирээрэй гээд намайг хөөгөөд гэрээсээ түлхээд гаргасан ...өөрийн хийсэн үйлдэлд их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 85/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 64-80/ зэргийг шинжлэн судлалаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч Х.Г нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 55 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б.Энэрэлийг 6 нас 6 сар 11 хоногтой байхад гарын шуунаас гараараа барих, бэлэг эрхтэнийг нь гараараа барих, орон дээр хэвтүүлж хацрыг нь долоох, хоолойг нь боох зэргээр хохирогчийн хүсэл зоригийн нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч Б.Энэрэлийн мэдүүлэг /хх 10-12 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх 14-15 дугаар тал/, гэрч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх 19 дүгээр тал/, нас тоолсон тэмдэглэл /хх 56 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6 дугаар тал/, шүүгдэгч Х.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 104-106 дугаар тал/ сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 514 дугаартай дүгнэлт /хх 51-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Гд мөрдөн байцаалтын шатанд Хууль зүйн туслалцааны төвөөс өмгөөлөгч томилж оролцуулсан боловч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Өсөхбаяраас татгалзаж, хувиараа өмгөөлөгч авна гэсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж өмгөөлүүлэх эрхээр нь хангасан болно.

2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Г нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарган шүүх хуралдааныг хойшлуулсан.

Шүүгдэгч Х.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

мөн шүүх хуралдаанд бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөлөөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцох талаараа бичгээр хүсэлт гаргаагүй, хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэснийг үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Х.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдэхдээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн зэргийг харгалзан үзлээ. Түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4  дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба тэрээр эцсийн үгэндээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн болно.

 Шүүх шүүгдэгч Х.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно, шударга ёсны зарчимд нийцнэ гэж,

хэдийгээр шүүгдэгч гэм буруу, хэргийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй боловч түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг шүүх хэрэглэх шаардлагагүй гэж тус тус дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан хорих ялыг түүний хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг /урьд шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан, бага насны хүүхдийн эсрэг/ зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад хугацаатай хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Х.Г нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн ялаар шийтгүүлсэн ба уг ялаас биеэр 03 сар 29 хоногийг эдэлж үлдсэн 08 сар 03 хоногийн үлдэгдэлтэй   байгаа талаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 4/11456 тоот албан бичигт тусгажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу Х.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, 08 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 8 сар 3 хоногийн хорих ялаар тогтоож, уг оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гал овогт ХГыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, 08 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сар 3 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан 2 жил 8 сар 3 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Х.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ