Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2018/00511

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 151/2018/00043/И хэргийн индекстэй

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, Боргүвээ, 1-р хэсэг гудамж, 130 тоотод оршин суух Боржигон овогт Батболдын Алтансүх /МЮ82010971/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт хөгжил, 59 байр б тоотод оршин суух Боржигон овогт Цогтсайханы Баярцэцэг /НЮ80120860/-т холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтансүх, хариуцагч Ц.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид анх 2003 онд танилцаад үерхэж эхэлсэн. 2007 оны 6 дугаар сар хүртэл хамт амьдарч байгахад салсан. Энэ хугацаанд 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин А.Ундрал  төрсөн. Би 2007 оны 6 сард Англи улс руу яваад 2017 оны 10 дугаар сард Монголд ирсэн. Энэ хугацаанд Баярцэцэг өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон байгаа. Иймд цаашид  хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцалж өгнө  үү” гэв.

 

Хариуцагч Ц.Баярцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Бид 2 салаад 11 жил тусдаа амьдарсан. Өөр хүнтэй хамт амьдардаг, 5 настай хүүхэдтэй.  Хүүхдийн асрамжид маргаад байх зүйл байхгүй. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Тэтгэлэг гаргуулахгүй. Аав нь 18 нас хүрээд оюутан болохоор бүх зардлыг нь гаргахаар тохиролцсон” гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.Алтансүх нь “...эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн маргаангүй тул гэрлэлт цуцалж өгнө үү...” гэж,

 

Хариуцагч Ц.Баярцэцэг нь “...Бид эд хөрөнгийн маргаангүй тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү...” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөөрч тайлбарлажээ.

 

Зохигчид буюу гэрлэгчид нь 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж  /хх-н 4/, 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин А.Ундрал төрж /хх-н 5/, Б.Алтансүх, Ц.Баярцэцэг нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2007 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч, хариуцагч Ц.Баярцэцэг нь өөр гэр бүлтэй болж хүүхэд төрүүлсэн, хүүхэд одоо 5 настай болсон нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Б.Алтансүх, Ц.Баярцэцэг нар нь Төв аймаг дахь Сум дындын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №151/ЭТ2018/000105 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр эвлэрэх боломжгүй нь нотлогдож байх ба тус шүүх хуралдаан дээр ч эвлэрч буцаж амьдрах боломжгүй гэдгээ талууд эргэлт буцалтгүй илэрхийлж байх тул тэдний  гэрлэлтийг нь цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэрлэгчид охин А.Ундралын асрамж, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Баярцэцэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Батболдын Алтансүх /МЮ82010971/, Боржигон овогт Цогтсайханы Баярцэцэг /НЮ80120860/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2.Гэрлэгчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

3.Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярцэцэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

5.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

 

6.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ