Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/620

 

 

 

  2022        07          20                                     2022/ШЦТ/620

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгэн овогт ДХд холбогдох эрүүгийн 2211 00000 1027 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Увс аймаг Зүүн хангай сумын 4 дүгээр баг, Хайрханд  оршин суух хаягтай,

Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Элжгэн овогт ДХ /РД:............................................./.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ДХ нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны байрны гадна хохирогч Д.Баас түүний эзэмшлийн “Самсунг А72” загварын гар утсыг “гар утсаар чинь тоглоом тоглож байгаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 794.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Дамдинсүрэнгийн Хуланшагай нь:

2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны байрны гадна хохирогч Д.Болормаагаас түүний эзэмшлийн “Самсунг А72” загварын гар утсыг “гар утсаар чинь тоглоом тоглож байгаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 794.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээн шөвшөөрч байгаа.Хохирол 500 000 төгрөг төлсөн.Үлдэгдэл 294 700 төгрөгийг удахгүй төлж барагдуулна. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв.Итгэлийг минь л эвдлээ.Үлдэгдэл хохирол авчуул болоо.Гомдол саналгүй ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Болормаагийн “...Би 2021 оны 10 дугаар сарын үед Хуланшагай гэх хүнтэй танилцаж гар утсаар болон фэйсбүүкээр харилцаатай байсан. Уг эрэгтэй нь 2021 оны 12 дугаар сарын үеэс эхлэн манай гэр орноор орж гардаг болсон. Улмаар Хуланшагай нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр миний ажилладаг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна ирээд намайг дуудаад би гарч очиход “надад гар утсаа өгч байгаач, би утсаар чинь тоглоом тоглож байгаад өгье” гэж хэлээд миний гар утсыг авсан ...миний гар утсыг авч яваад түүнээс хойш надтай утсаар холбогдохгүй, сураггүй байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Гэрч Э.Лутбаярын “...Би Арвин лан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажилладаг юм. Уг газар маань Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 60 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг юм. Манай ломбардад 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дамдинсүрэнгийн Хуланшагай гэх иргэн Самсунг А72 маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан. Уг Д.Х гэх иргэн барьцаанд тавьсан гар утсаа авахгүй, нэг ч удаагийн сунгалт хийлгүй, уг гар утас нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зарагдсан. Ломбардны журмаар барьцаанд тавьсан эд зүйлсийг хугацаа нь дуусаад 10 хоногийн дараа худалдан борлуулж ломбардны хохирлыг барагдуулж орлого болгодог. Уг гар утасны хугацаа нь дууссан байна гэж Д.Хд утсаар мэдэгдсэн бөгөөд тус хүн өөрөө ирж мөн уулзсан. Гэхдээ гар утсыг буцааж аваагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Хгийн гэрчээр өгсөн “миний бие нь Гандангийн ойролцоо гар утас засварын газар ажиллуулдаг байсан юм. Улмаар ажиллуулж байсан газрын байранд эзэд нь ломбард оруулаад түүнээс хойш байрлаж ажиллах газаргүй болоод тус ажлаа эрхэлж чадахгүй байгаа. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд ажилладаг Болормаа гэх эмэгтэйтэй 2021 оны сүүлээр танилцсан. Улмаар утсаар ярьдаг, чат бичдэг харилцаатай байж байсан. 2022 оны 02 сарын эхээр би Болормаагийн ажилладаг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна очоод Болормааг ажлынхаа гараад ирээч гэж хэлсэн. Гараад ирэхээр нь гар утсаа өгч байгаач би гар утсаар чинь тоглоом тоглож байгаад өгье гэж хэлээд аваад явсан. Болормаагийн гар утас Самсунг А72 маркийн гар утас байсан. Би тус гар утсыг нь маргааш нь 3,4 дүгээр хороололд байх ломбарданд 450.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ болон түүний яллагдагчаар өгсөн: “...би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Дамдинсүрэнгийн Хуланшагай нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны байрны гадна хохирогч Д.Болормаагаас түүний эзэмшлийн “Самсунг А72” загварын гар утсыг “гар утсаар чинь тоглоом тоглож байгаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 794.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 794.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” санал, дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч Д.Х нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Болормаад 794.700 төгрөгийн хохирол учруулснаас шүүхийн хэлэлцүүлгийн үед 500.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд хохирлын үлдэгдэл болох 294.700 төгрөгийг шүүгдэгч Д.Хгаас гаргуулж хохирогч Д.Болормаад олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Элжгэн овогт ДХг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 794.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Хгаас хохирлын 294.700 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болормаад олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ