Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 612

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2018/00612

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийж 151/2018/00626/и индекстэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-270 тоотод оршин суух Догоо овогт Жанчивын Мягмарсүрэн /НА86102860/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр Дэнжмийн 4-2 тоотод оршин суух Сэрээтэр овогт Баатарын Пүрэвдорж /НА85041899/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэн, хариуцагч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь анх Б.Пүрэвдоржтой 2003 онд танилцасан. Бидний дундаас 2005 онд хүү П.Тамжид, 2010 онд охин П.Эмүжин төрсөн. 2012 оноос гэр бүлийн маргаантай асуудал гарч, бид хоёр гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Тусдаа амьдарч эхэлсэнээс хойш охин П.Эмүжин аавтайгаа хамт амьдарч, хүү П.Тамжид миний асрамжид хамт амьдарч байна. Охин 8 настай, 2 дугаар анги, хүү 13 настай, 8 дугаар ангид суралцдаг. 2015 оноос тусдаа амьдарч, би хамтран амьдрагчтайгаа гэрлэлтээ баталгаажуулах шаардлагатай болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэр бүл цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2005 онд Ж.Мягмарсүрэнтэй танилцаж, 2005 онд хүү П.Тамжид, 2010 онд охин П.Эмүжин нар төрсөн. 2015 оноос Таш дулаан гэх газарт эхнэр ажилд орж, тэнд ажилладаг хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаанд орж эхэлсэн байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийг харилцан тохиролцосны эцэст охин П.Эмүжинг эцгийн асрамжинд авч, хүү П.Тамжидыг нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэн асрамжиндаа авсан байгаа гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Гэрлэгчид нь 2003 онд танилцаж, 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлжээ. /хх-н 5/,

Тэдний дундаас 2005 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүү П.Тамжид, 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин П.Энүжин нар нь /хх-н 6-7/ төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос өнөөдрийг хүртэл эхнэр Ж.Мягмарсүрэн нь хүү П.Тамжид болон хамтран амьдрагч Б.Баясгалангийн хамт Улаанбаатар хотод, нөхөр Б.Пүрэвдорж нь охин П.Энүжинтэй хамт Төв аймгийн Алтанбулаг суманд тус тусдаа амьдарч байгаа болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх ба Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуулчлагчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай №151/ЭТ2018/000118 тэмдэглэлд Ж.Мягмарсүрэн, Б.Пүрэвдорж нар нь эвлэрэх боломжгүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон талаар дурдсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин зохигчид хүүхдийн асрамжийн талаар шүүх хуралдаанаас өмнө ярилцаж тохиролцсон байх ба мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт харилцан тохиролцсоны дагуу охин П.Энүжинг эцэг Б.Пүрэвдоржийн, хүү П.Тамжидыг эх Ж.Мягмарсүрэнгийн асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид хүүхдүүдээ нэг нэгээр нь асарч, өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцон хэн аль нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэдгээ илэрхийлсэн болно. Мөн талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Догоо овогт Жанчивын Мягмарсүрэн, Сэрээтэр овогт Баатарын Пүрэвдорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүү П.Тамжидыг эх Ж.Мягмарсүрэнгийн, 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин П.Энүжинг эцэг Б.Пүрэвдоржийн асрамжид тус тус үлдээхээр талууд тохиролцсоныг дурдсугай.

3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү П.Тамжидыг эцэг Б.Пүрэвдоржтой, охин П.Энүжинг эх Ж.Мягмарсүрэнтэй хүссэн үед нь уулзуулж хамт байлгаж, тэдгээрийн хуульд заасан эрхийг хөндөхгүй байхыг эцэг Б.Пүрэвдорж, эх Ж.Мягмарсүрэн нарт үүрэг болгосугай.

4.Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Базардоржид даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.МӨНХЦЭЦЭГ