Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/615

 

 

  2022        07          18                                   2022/ШЦТ/615

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ЭЭт холбогдох эрүүгийн 2211 00502 1157 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт ЭЭ /РД:................................./.

Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-453 тоотод оршин суух,

Урьд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 868 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Э.Э нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч дараах залилах гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Үүнд:

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаас хохирогч Ц.Батсайханыг хуурч, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны 5300785333 дугаарын дансаар 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Отгонцэцэгийн Хаан банкны 5025956711 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч М.Нэргүйг хуурч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5057791374 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 500.000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Байгальмааг хуурч өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 500,000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Ж.Гаравыг хуурч, өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 700,000 /долоон зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Билэгсайханыг хуурч,өөрийн Хаан банкны 5057791374 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Э нь:

цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч дараах залилах гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Үүнд:

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаас хохирогч Ц.Батсайханыг хуурч, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны 5300785333 дугаарын дансаар 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Отгонцэцэгийн Хаан банкны 5025956711 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч М.Нэргүйг хуурч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5057791374 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 500.000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Байгальмааг хуурч өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 500,000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Ж.Гаравыг хуурч, өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 700,000 /долоон зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Билэгсайханыг хуурч,өөрийн Хаан банкны 5057791374 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулж залилж бусдад нийт 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Ер нь бол мөрийтэй тоглоод алдчихсан.Хохирогч нарын хохиролыг ажлаа хийгээд цалингаа аваад төлнө.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Өөр шалгагдаж байгаа гэмт хэрэг байхгүй.Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ц.Батсайханы “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн фэйсбүүкээр орж зарын группын чат үзэж байтал “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн пост байхаар нь 89747441 гэсэн утас руу залгаж үзтэл авахгүй байхаар нь “Авто хүлэг” гэх зар тавьсан хаяг руу чат бичсэн ..., ... тэгээд өөрийн Хаан банкны 5720494812 гэсэн данснаас 500.000 төгрөгийг 5300785333 дугаарын дансанд шилжүүлэн өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18 дугаар тал/,

Хохирогч Ц.Батсайханы дахин өгсөн “...би мөн уг Энхбаатар гэх хүнтэй чатаар харилцаад дахин 2 хүний мөнгө гэж 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Энхбаатарын өөрийнх нь өгсөн Отгонцэцэг гэх хүний 5025956711 дугаарын данс руу 250.000 төгрөгийг мөн 750.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-22 дугаар тал/,

Хохирогч М.Нэргүйгийн “...Би 2021 оны 10 сарын 03-ны өдөр машинтай явж байгаад нэг асуудал гаргаад жолооны эрхээ хасуулсан юм. Тэгээд жолооны эрхээ хасуулсан хэвээрээ явж байгаад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 89747441 гэсэн дугаар залгаад та жолооны эрх сэргээлгэнэ гэсэн үү гэж асуухаар нь тийм гэж хэлэхэд тэр залуу надаас хувийн мэдээллүүдийг асуугаад авсан. Тэгсэнээ тэр залуу би хөдөө орон нутгаар явж материал бүрдүүлэн хүмүүсийн эрх сэргээж, ангилал дардаг юм гэж хэлсэн. Тэгээд над руу Хаан банкны 5300785344 гэсэн дугаартай дансыг явуулаад маргааш гэхэд 250.000 төгрөг хийгээрэй гэсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 5300785344 гэсэн данс руу өөрийн Хаан банкны данс болох 5749991481 дугаартай данснаас цахим банкаар 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өрийн 16:00 цагийн орчимд 89747441 дугаараас дахин залгаад намайг 250.000 төгрөг дахин шилжүүл гэсэн, би ямар учиртай дахин мөнгө шилжүүлэх талаар асуухад 2 хоногийн дараа үнэмлэх чинь гаргана, би бас хүн гуйж байгаа, тэр хүндээ хэдэн төгрөг өгдөг гэхээр нь би дахин 250.000 шилжүүлсэн. Надад ахиад өөр данс руу шилжүүл гэсэн, нөгөө данс чинь яасан бэ гэхэд өөр хүн рүү явуулах юм гээд 5057791374 гэсэн дугаартай данс явуулсан, би энэ данс руу мөнгөө явуулсан. Тэгээд би 10 гаран хоногийн дараагаар хэл чимээгүй болчихоор нь нөгөө дугаар луу залгахад удахгүй гаргана, олон хүний материал байгаа гээд утсаа салгасан. Тэрнээс хойш ахин олон удаа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан, 4 сард ахин залгахад удахгүй өгнө гээд утсаа салгасан ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 198-199 дүгээр тал/,

Хохирогч Э.Байгалмаагийн“...Би 2022 оны 03 сарын 07-ны өдөр машинтай явж байгаад жолооны эрхээ хасуулсан. Харин би гэртээ байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өглөө өөрийн цахим хаяг, фейсбүүкийн хаягийг шалгаад үзэж байтал шар өнгийн яараад яахав дээ гэсэн бичигтэй, “Авто хүлэг” гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас жолооны эрх сэргээнэ, жолооны үнэмлэх гаргана гэсэн пос оруулсан байсан. Тэр постонд ямар нэгэн утасны дугаар байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн цахим хаяг болох Эрхэмбаяр Байгалаа гэсэн хаягнаас мэдээлэл авъя гэсэн утгатай чат бичсэн. Тэгтэл удалгүй над руу хариу чат явуулж эхэлсэн. Тэгээд би Авто хүлэг гэсэн хаягтай чат бичиж байсан чинь тэр чатын хүн над руу 89747441 гэсэн утасны дугаар явуулахаар нь би залгахад шууд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар тэр дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад манай хүн 200 хүний материал аваад орсон байна, гарч ирэхээр нь хэлье гэсэн. Тэр утсаар ярьсан хүн нэг л хүн байсан. Ахиад хэсэг хугацааны дараагаар залгаад манай 200 гаран хүний материал бүрдүүлж байгаа, та одоо материалаа өгвөл өг, эсвэл 3 сарын дараагаар өгч болно гэхээр нь би итгээд жолооны эрхээ сэргээлгэх талаар хэлсэн чинь над руу болно гээд Хаан банкны 5300785344 гэсэн дугаартай данс явуулсан. Би уг данс руу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн над руу ахин нөгөө дугаараас 2 хоногийн дараагаар залгаад та ахин 250.000 төгрөг шилжүүлэх үү бүтэн төлбөр төлсөн хүмүүсийн материалыг нөгөө хүн маань авна гэнэ, та мөнгө шилжүүлбэл би өөрийн чинь материалыг явууллаа, үгүй бол би тань руу буцаагаад 250.000 төгрөгийг шилжүүлчих үү гэхээр нь бас л итгээд анх өгсөн данс руу 250.000 төгрөгийг ахин шилжүүлсэн. Таны үнэмлэх 10 гаран хоногийн дараагаар гарчих байх гэсэн, 10 хоногийн дараа би 8747441 дугаар луу залгахад холбогдож байгаа мөртлөө утсаа огт авахгүй байсан, бас миний өөрийн фейсбүүкийг блок хийгээгүй байхаар нь би ямар нэгэн байдлаар хуурч мэхлээгүй байна гэж бодоод итгээд байсан, харин 3 сарын сүүлээс эхлэн чат бичихэд өнөөдөр гарлаа, маргааш гарлаа гээд л хуураад байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226 дугаар тал/,

Хохирогч Ж.Гаравын “...Би гэртээ байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн цахим хаяг, фейсбүүкийн хаягийг шалгаад үзэж байтал шар өнгийн яараад яахав дээ гэсэн бичигтэй, “Авто хүлэг" гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас жолооны эрх сэргээнэ, жолооны үнэмлэх гаргана гэсэн пос оруулсан байсан. Тэр постонд ямар нэгэн утасны дугаар байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн цахим хаяг болох Ж.Гарав гэсэн хаягнаас мэдээлэл авъя гэсэн утгатай чат бичсэн. Тэгтэл удалгүй над руу хариу чат явуулж эхэлсэн. Тэгээд би Авто хүлэг гэсэн хаягтай чат бичиж байсан чинь тэр чатын хүн над руу 89747441 гэсэн утасны дугаар явуулахаар нь би залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар тэр дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад манай хүн 200 гаран хүний материал аваад орсон байна, гарч ирэхээр нь хэлье гэсэн. Ахиад хэсэг хугацааны дараагаар залгаад манайх 200 гаран хүний материал бүрдүүлж байгаа, та одоо материалаа өгвөл өг, эсвэл 3 сарын дараагаар өгч болно гэсэн. Би тэр үед итгээд жолооны үнэмлэх гаргуулна гэж хэлсэн чинь над руу болно гээд Хаан банкны 5300785344 гэсэн дугаартай данс явуулсан. Би уг данс руу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн над руу ахин нөгөө дугаараас 1 хоногийн дараагаар залгаад та ахин 350.000 төгрөг шилжүүлэх үү бүтэн төлбөр төлсөн хүмүүсийн материалыг нөгөө хүн маань авна гэнэ, та мөнгө шилжүүлбэл би өөрийн чинь материалыг явууллаа, үгүй бол би тань руу буцаагаад 350.000 төгрөгийг шилжүүлчих үү гэхээр нь бас л итгээд ямар данс руу мөнгө шилжүүлэх үү гэхэд надад Хаан банкны өөр нэг данс өгсөн, би тэр дансыг нь сайн мэдэхгүй байна, тэр данс руу би ахин 350.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн үед өөрийн төрсөн эгч болох Ж.Төмөрбатаас мөнгө гуйсан учраас манай эгч өөрийн Голомт банкны 1905165484 гэсэн данснаас мөнгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Таны үнэмлэх 10 гаран хоногийн дараагаар гарчих байх гэсэн. 10 хоногийн дараа би 89747441 дугаар луу залгахад холбогдож байгаа мөртлөө утсаа огт авахгүй байсан, бас миний өөрийн фейсбүүкийг блок хийгээгүй байхаар нь би ямар нэгэн байдлаар хуурч мэхлээгүй байна гэж бодоод итгээд байсан, харин 3 сарын сүүлээс эхлэн чат бичихэд өнөөдөр гарлаа, маргааш гарлаа гээд л хуураад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 244-245 дугаар тал/,

Хохирогч Т.Билэгсайханы “...Би 2022 оны 03 сарын 27-ны өдрийн 19:00 цагийн орчим өөрийн фейсбүүк хаягийг ашиглан орж байтал “Авто хүлэг” гэсэн нэртэй шар өнгийн бэлгэдэлтэй хаягаас жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, жолооны үнэмлэх шинээр гаргана гэсэн постын дагуу холбогдох утас руу залгахад утсаа авахгүй байсан учраас чат бичихэд хариу над руу ирээгүй. Би 89747441 дугаартай холбогдож жолооны эрх сэргээх талаар ярихад над руу “Авто хүлэг” гэсэн нэртэй фейсбүүк хаягны чатаас 5057791374 гэсэн дугаартай Хаан банк руу 2022 оны 03 дугаар сарын 27-ны орой 21:00 цагийн орчим 250.000 төгрөг гэсэн Хаан банкны данс явуулсан, тэгсэн маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ахин чат бичээд 250.000 төгрөг шилжүүлээрэй төлбөрөө бүтэн төлж байж жолооны эрх чинь сэргэх талаар бичсэн. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 250.000 төгрөг дахин Хаан банкаараа шилжүүлэн явуулсан, дараа нь удаа дараа холбогдоход миний утсыг болон фейсбүүкийг блок хийсэн байсан ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 14-15 дугаар тал/,

Гэрч Э.Отгонцэцэгийн “...нийтийн байранд амьдарч байхад мөн тус байрны 1 давхарт байдаг Энхбаатар гэх залуу хаяа надаас ус буцалгагч, залгуур зэргийг гуйж авдаг авдаг байсан. Тэгээд Энхбаатар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр чамд Хаан банкны карт байна уу дансны дугаарыг нь ашиглаад хүнээс мөнгө авчихья харин чамд данс ашиглуулсан гэж 20.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд надаас миний эзэмшлийн Хаан банкны 5025056711 дугаарын картыг гуйж авсан. Түүнд интернет банкны нэвтрэх нэр, нууц кодыг өгсөн юмаа ..., ... намайг 15 хоногийн баривчилгаанд яваад ирэхэд тэр хүн байхгүй явсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29 дүгээр тал/,

Тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх №1943 дугаартай гомдол, мэдээллийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх-ийн 10 дугаар тал/,

Тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх №3982 дугаартай гомдол, мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх 190 дүгээр тал/,

Тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх №4014 дугаартай гомдол, мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх 210 дугаар тал/,

Тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх №4078 дугаартай гомдол, мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх 237 дугаар тал/,

Тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх №3976 дугаартай гомдол, мэдээллийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан талаарх тэмдэглэл /2 хх-ийн 06 дугаар тал/,

Хохирогч Ц.Батсайханы Хаан банкны 5720494812 дугаартай дансны хуулга /1хх-ийн 30 дугаар тал/,

Гэрч Э.Отгонцэцэгийн Хаан банкны 5025956711 дугаарын дансны хуулга /1хх-ийн 32-33 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Эын Хаан банкны 5300785355 дугаарын дансны хуулга /1хх-ийн 71-74 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.Эын Хаан банкны 5300785333 дугаарын дансны хуулга /1хх-ийн 75-80 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Эын Хаан банкны 5300785344 дугаарын дансны хуулга /1хх-ийн 81-98 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Эын Хаан банкны 5057791374 дугаарын дансны хуулга /1хх-ийн 99-142 дугаар тал/,

Хохирогч М.Нэргүйгийн Хаан банкны 5749991481 дугаартай дансны хуулга /1хх-ийн 192 дугаар тал/,

Дансны хуулга, фейсбүүк бичврүүд /1хх-ийн 214-219 дүгээр тал/,

Хэргийн хохирлын тооцоо /2хх-ийн 26 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Эын “...би өөрийн цахим орчинд буюу фейсбүүкийг ашиглаж “Авто хүлэг” гэсэн нэршилтэй хуурамч аккаунт нээж уг фейсбүүк хаягаар дамжуулан “Эрх сэргээнэ, ангилал, дарна, хариуг чатаар аваарай” гэсэн утгатай зарыг бүх төрлийн зарын группд шейрлэж байрлуулсан юмаа. Үүний дагуу иргэн чат бичихээр нь тал төлбөрийг нь авна, мөн та регистрийн дугаараа бичээрэй гэж чатласаны дараа мөнгийг би өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5300785333, 5300785344, 5057791374 гэсэн дугаарын дансуудыг өгч урьдчилгаа гэж 250.000-350.000 төгрөгийг ...шилжүүлж авч бусдыг хуурч мэхэлж залилдаг байсан юмаа ...”  гэх мэдүүлэг /2хх-ийн 209 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 34-42 дугаар тал/, шүүгдэгч Э.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 169 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 35 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 172-187 дугаар тал зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч Э.Э нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч дараах залилах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаас хохирогч Ц.Батсайханыг хуурч, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны 5300785333 дугаарын дансаар 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Отгонцэцэгийн Хаан банкны 5025956711 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч М.Нэргүйг хуурч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5057791374 дугаарын дансаар 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 500.000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Байгальмааг хуурч өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 500,000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Ж.Гаравыг хуурч, өөрийн Хаан банкны 5300785344 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 700,000 /долоон зуун мянган/ төгрөгний хохирол учруулж залилсан,

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Жолооны ангилал ахиулна, жолооны үнэмлэх шинээр гаргана, эрх сэргээнэ мэдээллийг чатаар аваарай” гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Билэгсайханыг хуурч,өөрийн Хаан банкны 5057791374 дугаарын дансаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулж залилж бусдад нийт 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нөхцөл бүрдсэн байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг урьд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шийтгэгдсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  600.000 төгрөгөөр торгох ялын нэг хоногийг 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Хохирогч нарт учруулсан хохирлын 3.700.000 төгрөгийг шүүгдэгч Э.Эаас гаргуулж олгуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба тэрээр “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүгдийг төлж барагдуулна ... “ гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Э.Эыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал /урьд шүүхээр удаа дараа ял шийтгэгдсэн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба тэрээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байгаа талаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/12809 тоот албан бичигт тусгажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу Э.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил  5 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, уг оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь нэр бүхий хохирогч нарт учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй, хохирол төлбөрийг төлөөгүй тул шүүгдэгчээс хохирлын 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Батсайханд, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Нэргүйд, хохирогч Э.Байгальмаад 500.000 төгрөгийг, хохирогч Ж.Гаравт 700.000 төгрөгийг, хохирогч Т.Билэгсайханд 500.000 төгрөгийг гаргуулан тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Э.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдаас нийт 3.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1  /нэг/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 1 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эаас хохирлын 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Батсайханд, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Нэргүйд, хохирогч Э.Байгальмаад 500.000 төгрөгийг, хохирогч Ж.Гаравт 700.000 төгрөгийг, хохирогч Т.Билэгсайханд 500.000 төгрөгийг гаргуулан тус тус олгосугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ