| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00207/и |
| Дугаар | 318 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 318
| 2018 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00318 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* Э-ийн Я-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 153/2018/00207/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Я нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1983 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл оёдолчиноор ажиллаж байсан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлын талаарх архивын лавлагаа гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1983 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчиноор, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Э.Я нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1983 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчиноор, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Э.Я нь 1983 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчиноор, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8 дугаар хуудас/
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Баянгол бригадын 1986 оноос 1993 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 09-15 дугаар хуудас/,
-Гэрч Б.*******ийн ...Би 1979 оноос Ховд аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээнд оёдолчиноор 1985 оныг хүртэл ажиллаж байсан. Э.Я нь 1983 оноос Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчиноор ажилд орж байсан. Бид хамтдаа 1985 оныг хүртэл ажиллаж байсан. Бид хамтдаа нэг төвд ажиллаж байсан хүний хувьд Э.Я-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Н.*******гийн ...Би 1983 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан. Э.Я нь 1986 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил нэг нэгдэл, бригадад ажиллаж байсан. Бид хамтдаа нэг төвд ажиллаж байсан хүний хувьд Э.Я-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Э.Я-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Түмэн-Өлзий овогт Энхбалсангийн Яв-г 1983 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчиноор, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Э.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ