Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

     2018 оны 06 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00321

                    ******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, Ж овогт К Т-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 153/2018/00270/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч К.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.Тнь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01 -ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Улмаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан. Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаа дутуу гарсан учраас хохироход хүрээд байна. Иймд К.Т намайг 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01 -ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Улмаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч К.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ийн аж ахуйд тракторын жолоочоор, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ******* сумын Тариалан нэгдэлд ногоочноор, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8 дугаар хуудас/

- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 851 дугаар албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын 4 дүгээр бригадын 1978 оноос 1979 он, 1984 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, *******ын ийн аж ахуйн даргын 1980 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126, 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 тоот тушаалууд /хх-ийн 9-19 дүгээр хуудас/,

- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны загвар /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 25 дугаар хуудас/,

-Гэрч С.*******ийн ...Би ******* онд төрсөн. 1978 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. 1980 оноос 1983 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1983 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. К.Т бид хоёр хамтдаа 1978 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. 1981 оноос 1984 оныг хүртэл цэргийн алба хаасан бөгөөд цэргээс халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн нэгдлийн даргаар Амаан, Халийдолдай зэрэг хүмүүс ажиллаж байсан. К.Т нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1990 оноос өнөөдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ******* багт мал маллаж амьдарч байна. Аавыг нь Карбай, ээжийг нь Батий гэдэг байсан. Аав ээж нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд К.Т ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. ... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Х.******* ...Би ******* онд төрсөн. 1976 онд ******* аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. 1978 оноос 1981 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1981 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. К.Т 1978 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. 1981 оноос 1984 оныг хүртэл цэргийн алба хаасан 1984 оноос 1990 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэл 1990 онд тарсан. Тараад ямар компани болсон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үеийн нэгдлийн дарга, тоо бүртгэгчээр Базар, Амаан, Дамдин, Халийдолдай, Мурат зэрэг хүмүүс ажиллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд К.Т ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан К.Т-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жантекей хазбек овогт Карбайн Т 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ийн аж ахуйд тракторын жолоочоор, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ногоочноор, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар К.Т улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ