Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг Их дарь эхийн ... тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Б овогт М-ын Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 153/2018/00219/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1973 оны 09 дүгээр сарын 01 -нд Дархан хотын барилгын техник мэргэжлийн 6 дугаар сургуульд сурагчаар орох үед хөдөлмөрийн дэвтэр шинээр олгож бичилт хийхдээ миний аавын нэрийг Маналбаяр гэж үг үсгийн алдаатай бичсэн байгаа юм. Миний бие Ховд аймгийн барилга угсралтын конторын даргын 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 тоот тушаалаар авто машины жолоочоор орж ажиллаад барилга угсралтын конторын харъяа тоосгон заводын даргын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 245 тоот тушаалаар чөлөөлсөн юм. Одоо хуулинд заасан тэтгэврийн нас болоход хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэр зөрүүтэй учир 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн овог зөрүүтэй байна. Би 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажиллаж байсан ба барилгын харъяа тоосгон завод нь Аюуш даргатай байсан ба зах зээл эхлэх үеэр ханын материал ХХК болсон ба дотроо авто граштай хээн тооны авто машинтай жолооч нартай болсон юм. Тэвгээр жолооч нарын нэг нь М.Б би байгаа юм. Ханын материал ХХК нь Алтай ХХК болон ажилласаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 245 тоот тушаалаар намайг ажпаас чөлөөлсөн юм. Энэ хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болж байна. Би 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан бөгөөд миний бие нь очих боломжгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатарыг оролцуулсан юм. Би өөрийн хүсэлтийн шаардлагаа тодорхой гаргаагүйн учраас миний ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 1973 онд Дархан хотын техник мэргэжлийн сургуульд орж суралцахад олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэрийг Маналбаяр гэж бичсэн хэн нэгэн албан тушаалтны хариуцлага муугийн улмаас миний олон жил улсад хөдөлмөрлөсөн хөдөлмөр маань талаар болж байгаад гомдолтой байна. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт миний аавын нэрийг буруу бичсэн болохыг шүүх л тогтоох учир би аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Би Улаанбаатар хотод амьдардаг Ховд аймагт очих санхүүгийн боломж муу учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж байна.

Иймд 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь М-ын Б мөн болохыг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч М.Б нь 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажиллаж байсан. Иймд 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь М-ын Б мөн болохыг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул Бошгот овогт Мандалбаярын Баттулгыг 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох, М.Баттулгыг 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Бошгот овогт М-ын Б нь 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, М.Баттулгыг 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 324 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 8 дугаар хуудас/, Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 9 дүгээр хуудас/, Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай ажилчин авах ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх-ийн 10 дугаар хуудас/, Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1980 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 11 дүгээр хуудас/, Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн тээврийг удирдах газрын даргын 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 12 дугаар хуудас/, Ховд тээврийг удирдах газрын даргын 1980 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай машин эзэмшүүлэх ба ажилд томилох тухай тушаал /хх-ийн 13 дугаар хуудас/, Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн тээврийг удирдах газрын даргын 1982 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 191 дугаартай ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал /хх-ийн 14 дүгээр хуудас/, Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 15 дугаар хуудас/, Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 16 дугаар хуудас/, Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар ажил өөрчлөн томилох тухай тушаал, /хх-ийн 17 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн барилгын өрөгч, угсрагчийн мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн19-21 дүгээр хуудас/,

- Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 477 дугаартай шийдвэр, /хх-ийн 26-28 дугаар хуудас/

-Гэрч Б.Мөнгөний ...Би 1981 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчин, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг 1981 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт ажиллаж байх үед М.Б нь манай үйлдвэрийн авто гражид шавар зөөдөг самосмол машины жолооч хийдэг байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч С.Батсүхийн ...Би 1981 оны 11 дүгээр сараас Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт цахилгаанчин, бригадын дарга, цахилгааны инженер зэрэг ажлуудыг 1994 оны 10 дугаар сарыг хүртэл хийж байсан. Намайг 1981 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт ажиллаж байх үед манай үйлдвэрийн авто гражид М-ын Б нь авто гражийн технологийн жолооч хийдэг байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Баттулгын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Б овогт М-ын Б 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь мөн болохыг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар М.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ