| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00280/и |
| Дугаар | 362 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, Ч овогт С-ын Н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 153/2018/00280/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг ******* онд төгсөж эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хаасан. 1984 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байна.
Тэтгэвэрт гарах нас болоод архиваас баримт хайж үзэхэд архивын баримтууд дутуу, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байсан учраас шүүхэд хандах шаардлагатай болсон.
Иймд намайг ******* оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул ******* оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Н нь ******* оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/
- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-7 дугаар хуудас/
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 849 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадын ******* оноос 1980 он, 1985 оноос 1987 он, 1989 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 14-21 дүгээр хуудас/,
- хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 22-32 дугаар хуудас/
-Гэрч Ж.*******ын “...Би ******* онд төрсөн. 1958 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* ******* бригадад малчнаар ажилд орж байсан. 1965 оноос 1968 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд эрхлэгчээр, 1968 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* ******* бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. С.Н нь 16 насандаа Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн гишүүнээр элсэж Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчин болж байсан. С.Н нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1993 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт мал маллаж амьдарч байна. С.Н-ийн аавыг нь *******, ээжийг нь Баяа гэдэг байсан. Аав ээж нь Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Ээж нь нэгдлийн саальчин байсан...” гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Н.*******ы “...Би онд төрсөн. ******* онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. 1980 оноос 1983 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1983 онд цэргээс халагдаж ирээд 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. С.Н бид хоёр хамтдаа ******* онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. С.Н нь 1981 онд цэргийн албанд татагдаж, 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан....” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан К.Тохойгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан овогт ын Н ******* оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар С.Н-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ