Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 713

 

 

 

 

 

                                        

 

     

        Б.Ж-, Б.Н-, Б.Б- нарт

                                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Ж-, Б.Н-, Б.Б-,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж-, шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч Б.Н- болон  шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ж-, Б.Н-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1812000790056 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Гавж овгийн Б.Ж-, 19..... оны 2 дугаар сарын 11-ний өдөр ....... аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл............ нарын хамт ......... сумын ...... дугаар баг,.............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../;

2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 100,0 мянган төгрөгний эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шинэ Эрүүгийн хууль хэрэгжсэнтэй холбогдуулан хуулийн тэгшитгэлээр биечлэн эдэлсэн 3 жил 3 сар 17 хоногийн ялыг эдэлсэнд тооцож сулласан,

2. Гэлэн овгийн Б.Н-, 19.. оны .. дүгээр сарын 27-ны өдөр ........ аймгий......... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл............ нарын хамт ...... аймгийн ........ сум........ багийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 369 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

3. Бэсүд овгийн Б.Б, 1... оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ......... дүүргийн ....... дүгээр хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, РД: /............/:

2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн тэгшитгэлээр биечлэн эдлэсэн 11 сар 8 хоногийн ялын эдэлсэнд тооцож суллагдсан.

Б.Н- нь ганцаараа нийт 15 удаагийн үйлдлээр:

1. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-н 3-117 тоотод оршин суух иргэн М.Отгондэлгэрийн байшингийн хаалганы цүүг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, үе дамжсан дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг цул мөнгөн аяга, үе дамжсан мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, шүрэн толгойтой манан хөөрөг, гартааман алтан нуухтай хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 16.131.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр 596 тоот нийтийн байрны 205 тоот хаалгыг хөшиж нууцаар, хууль бусаар нууцаар нэвтэрч У.Булгантамирын “Делл” маркийн зөөврийн компьютерыг хулгайлан авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 3-23А тоотод байрлах нийтийн байрны 01 тоотод оршин суух иргэн Ц.Нямдэлэгийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан нуух, мөнгөн дэвсгэртэй ясан халбагатай хөөрөгний толгой, бэлэн 1.000.000 төгрөг, 1 хайрцаг парламент тамхи зэргийг хулгайлж, нийт 1.148.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 3-24А тоотод байрлах нийтийн байрны 09 тоот хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч Э.Энхжаргаын эзэмшлийн 32 инчийн “Самсунг” маркийн зурагт хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 10-193 тоотод О.Уранзаяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, самсунг-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 33-14 тоотод оршин суух иргэн Н.Сувдаагийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 43 инчийн LCД зурагт хулгайлан авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 06 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5 дугаар гудамжны 89б тоотод иргэн Х.Содномпилийн өвлийн орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч самсунг-s5 маркийн гар утас, леново брэндийн зөөврийн компьютер, IPad зэрэг эд зүйлс хулгайлан авч 436.800 төгрөгийн хохирол учруулсан,

 8. 2018 оны 04 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-н 5 дугаар гудамжны 159 тоотод иргэн Н.Мөнгөнцэцэгийн өвлийн орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч “Хитачи” брэндийн 32 инчийн зурагт хулгайлан авч 269.940 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Ундрага 01-03 тоот хашаанд байсан иргэн Т.Дэлгэрмаагийн эзэмшлийн 39-59 ОРО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч самсунг-7 эджэ загварын гар утас хугайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг 2-7  тоотод оршин суух иргэн Г.Гэрэлчулууны байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Hisense маркийн зурагт, Lenovo маркийн нөтбүүк, будаа агшаагч зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 970.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 20-08 тоотод оршин суух иргэн Н.Ганчимэгийн байшингийн хаалгыг эвдэж нууцаар, бусаар нэвтэрч орчин үеийн дунд гарын мөнгөн аяга, уурын нүдүүр зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 41-11 тоотод оршин суух иргэн Б.Мөнгөнцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Toshiba маркийн зурагт хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДҮ-3-1 тоотод оршин суух иргэн Т.Цэцэгээгийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 39 инчийн ВSВ маркийн зурагт, хар өнгийн күртик, үүргэвч, бугуйн цаг, орны бүтээлэг, төмөр зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 1.270.250 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 04 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 7-8 тоотод оршин суух иргэн З.Ганхоролын эзэмшлийн монгол нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн нийтийн байрны 7 тоот өрөөнд оршин суух иргэн Д.Оюунбаатарын гэрийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч, филипс маркийн 40 инчийн зурагт хулгайлж, 719.992 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ж- нь ганцаараа нийт 24 удаагийн үйлдлээр:

1.2018 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг Арслан цохио хорооллын3-10 тоотод оршин суух иргэн А.Энхбаярын эзэмшлийн байшинд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж 2 ширхэг хурган дотортой дээл, мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, цахилгаан хөрөө, савхин бээлий, самсунг гар утас, хятад архи зэргийг хулгайлж, 1.798.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 01 дүгээр сарын 05-18-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Бор толгойн 35-11 тоотод оршин суух иргэн Ч.Чулуунсайханы хувийн эзэмшлийн байшинд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон хос, 1 хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй полиусан бүс зэргийг хулгайлж, 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 01 дүгээр сарын 05-18-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Бор толгойн 35-11 тоотод оршин суух иргэн Г.Отгоны гэрт хууль бусаар, нууцаар нэвтрэн орж 60х80 см хэмжээтэй үе дамжсан Ямандаг нэртэй зурмал бурхан, 10х18 см хэмжээтэй зурмал Лхам бурхан, 10х18 см хэмжээтэй зурмал Доржзодов бурхан, 10 см зузаантай сандуйн жүд нэртэй судар, дунд гарын ногоон пийсүү /хаш/, 3 ширхэг тахилын цөгц, 2 ширхэг оюу шигтгээ зэргийг хулгайлж, 2.328.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 16 дугаар гудамжны 05 тоотод оршин суух иргэн С.Долгоржавын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн Монгол гэрийн хаалганы цүүг эвдлэн Haiеr маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 311.920 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 01 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух иргэн А.Дүгэрхүүгийн байнгын оршин суух өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар, нууцаар нэвтрэн орж дунд гарын усан манан хөөрөг, дунд гарын шилэн хөөрөг, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, самсунг брэндийн зөөврийн компьютер, хөөрөгний даалин, бэлнээр 16.000 төгрөг зэргийг хулгайлж, 1.471.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2 дугаар гудамжны 160 тоотод иргэн Ч.Нармандахын байнгын оршин суух Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн БСБ маркийн ЛСД зурагт хулгайлж, 252.000 төгрөгийн хохирол учруулсан,

 7.2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 39-02 тоотод оршин суух иргэн П.Амгалангийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг эмээлийн даруулга зэргийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 04 дүгээр сарын 16-17 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон багийн 3-н шар байрны хашаан дотор байрлах иргэн Р.Анхтуяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөлсөн хэт хутга, чулуун хөөрөг, гаансны мөнгөн гинж, бэлэн 15.000 төгрөг, монетан ээмэг 1 хос, монетан гинж, бор өнгийн дайлан, мөнгөн хормойн боолт зэргийг хулгайлж, 2.739.600 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 07 дугаар гудамжны 73 тоотод оршин суух иргэн Ө.Алтанцэцэгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, богино эрэгтэй савхин хүрэм, 1 хос гутал зэргийг хулгайлж, 899.600 төгрөгийн хохирол учруулсан,

 10.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Infocus маркийн ЛСД зурагт хулгайлж, 616.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн Д.Айгүлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 14 инчийн Делл нөтбүүк, мөнгөн гинж бугуйвчны хослол, мөнгөн гинж бөгжний хослол, мөнгөн бөгж, монетан ээмэг, мөнгөн ээмэг, мөнгөн кулон зүүлт зэргийг хулгайлж, 590.200 төгрөгийн хохирол учруулсан,

 12.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн Б.Алтангадасын хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Nexus маркийн гар утас, хар өнгийн үүрдэг цүнх зэргийг хулгайлж, 195.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 44-667 тоотод оршин суух иргэн Ж.Алтанцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 16-467 тоотод оршин суух иргэн Д.Мядагмаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Haiеr маркийн 42 инчийн зурагт хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 42 дугаар гудамжны 653В тоотод оршин суух иргэн Н.Зоригтбаатарын байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, усны тэрэг, зөөврийн компьютер, сейф зэргийг хулгайлж, 3.178.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 24-416 тоотод оршин суух иргэн Л.Сунгаравын байшингийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Hair маркийн зурагт, мөнгөн бөгж, бөөгийн толь зэргийг хулгайлж, 895.000 төгрөгийн хохирол учруулсан,

17.2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 24-416 тоотод оршин суух иргэн Ц.Гүндэгмаагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хурдан морины медаль 2 ширхэг, мөнгөн хавтастай судар, мөнгөн гуутай бурхан зэргийг хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

18.2018 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 10-27 тоотод оршин суух иргэн Г.Отгонбаярын оршин суудаг нийтийн байрнд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Панасоник маркийн зурагт хулгайлж, 436.740 төгрөгийн хохирол учруулсан,

19.2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо Тоосгоны 31-01 тоотод оршин суух иргэн Ц.Баясгалангийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж зурагт, мөнгөн ээмэг гинж, бугуйн цаг, түрийвч, дарс, биет 40.000 төгрөг гэх зэргийг хулгайлж, 705.000 төгрөгийн хохирол учруулсан,

20.2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 08.00-17.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт Ухаагийн 24-89 тоотод оршин суух иргэн А.Гэрэлзулын Монгол гэрийн амбаарыг цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ЛЖ маркийн зурагт хулгайлж, 347.520 төгрөгийн хохирол учруулсан,

21.2018 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Нарангийн 09 дүгээр гудамжны 222Б тоотод оршин суух иргэн Т.Оюунсүрэнгийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 49 инчийн зурагт хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

22.2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 10-393 тоотод оршин суух иргэн С.Мөнхжаргалын байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Самсунг брэндийн зурагт 2 ширхэг, цагаан хаш хөөрөг, орны бүтээлэг зэргийг хулгайлж, 685.800 төгрөгийн хохирол учруулсан,

23.2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 39-16 тоотод байрлах иргэн М.Оюунчимэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

24.2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага Нарангийн 17-24 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвжавын байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, манан хөөрөг, төмөр хөөрөг зэргийг хулгайлж, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Н-, Б.Ж- нар бүлэглэж нийт 19 удаагийн үйлдлээр:

1.2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 хороо Баруун Баян Уулын 3-21 тоот нийтийн байранд оршин суух иргэн Б.Доржхандын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Хассе маркийн нөүтбүүк, монетон эдлэлийг хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 22-11Б тоотод оршин суух иргэн О.Жанчивдоржийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага Нарангийн 29-08 тоотод оршин суух иргэн Э.Майцэцэгийн байшингийн хаалганы цүүг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 49 инчийн самсунг зурагт, монетан бөгж зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 48-705 тоотод оршин суух иргэн Ц.Баянжаргалын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 31 дүгээр гудамжны 14 тоотод иргэн Д.Мөнгөөрийгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар. хууль бусаар нэвтрэн БСБ маркийн 32 инчийн ЛСД зурагт, орны бүтээлэг, чулуун хөөрөг гэх зэрэг эд зүйлс хулгайлж, 312.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо 12-159 тоотод оршин суух иргэн Д.Оюунбилэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн монел маркийн зурагт, даавуун орны бүтээлэг, хаалганы төмөр зэрэг эд зүйлс хулгайлж, 450.792 төгрөгийн хохирол учруулсан,

7.2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 18 дугаар гудамжны 39 тоотод оршин суух иргэн Ж.Өнөржаргалын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хуучин цагийн мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга 7 ширхэг, алтан бөгж, монетан бөгж, самсунг гар утас, хүүхдийн мөнгөн бөгж, 6 ширхэг мөнгөн бүсний тоног, 2 ширхэг жижиг судар, хаалганы цоож зэрэг эд зүйлс хулгайлж, 2.780.000 төгрөгийн хохирол учруулсан,

 8.2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булагийн 20-05 тоотод оршин суух иргэн М.Мижиддоржийн эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 хос монетан ээмэг, навчин хэлбэртэй монетан ээмэг, мөнгөн ээмэг бөгж, кулоны хослол, хээтэй мөнгөн ээмэг кулоны хослол, 2 ширхэг мөнгөн гинж, мөнгөн толь, мөнгөн бугуйвч, жижиг 6 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг монетан гинж, очиртой мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлж,1.264.530 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 07 сарын 01-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 05-27 тоотод оршин суух иргэн М.Шагжжавын эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн манан хөөрөг хулгайлж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 05-23 тоотод оршин суух иргэн Э.Уянгын эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн ээмэг бөгж кулоны хослол, унждаг шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж кулоны хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж,170.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзам 08-37 тоотод оршин суух иргэн Х.Батмөнхийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлж, 95.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 23-34 тоотод оршин суух иргэн Д.Баттулгын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг бугуйн цаг, эмээлийн мөнгөн тоног-8 ширхэг, 10 лан зэрэг эд зүйлс хулгайлж, 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

            13.2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 05-30б тоотод оршин суух иргэн Н.Нэргүйгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, дунд гарын Чүнчигноров хөөрөг, 35 хос пүүз зэргийг хулгайлж 2.715.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 40-1А тоотод оршин суух иргэн П.ийн эзэмшлийн гэрийн хаалгыг нугасаар нь салган хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн халбагатай хөөрөгний шүрэн толгой, 2 лан цул мөнгө зэрэг эд зүйлс хулгайлж, 613.484 төгрөгийн хохирол учруулсан,

15.2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 10 гудамжны 134 тоотод оршин суух иргэн Б.Цэндсүрэнгийн гэрт нэвтэрч самсунг маркийн ЛСД зурагт, ДВД тоглуулагч хулгайлж, 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баянүрх дүүргийн 22 дугаар хороо 7 дугаар гудамжны 80а тоотод оршин иргэн Л.Бямбасүрэнгийн гэрээс мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг мөнгөн зоос 11 ширхэг алдагдаж 3.896.000 төгрөгийн хохирол учруусан,

17.2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 02 дугаар сарын 07-ны өдрийн Баянүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 15 дугаар гудамж 332 тотод оршин суух иргэн А.Өлзийхоролын гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч мөнгөн цөгц, мөнгөн хундага, хулгайлж 56.000 төгрөгийн хохирол учруулсан,

18.2018 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 33-707 тоотод оршин суух Д.Дэлгэрсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

19.2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 222б тоот хашаанд байрлах иргэн С.Туулын монгол гэрт нэвтэрч Делл маркийн зөөврийн комьпютер, үүргэвчтэй цүнх хулгайлан 1.223.200 төгрөгийн хохирол учруулсан.

Б.Н-, Б.Ж-, Б.Б- нар бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр:

1. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хороололын 62-6210 тоотод оршин суух иргэн Б.ын эзэмшлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, ногоон өнгийн хөөрөгний дайлан, полисон эрэгтэй бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар гэх зэргийг хулгайлж, 3.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-дугаар багийн нутаг Цогт Уул хороололын 25-05 тоотод оршин суух иргэн А. эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, шинэ хийцийн дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар, 6 ширхэг ёншгой толгойт зоос, дээлийн хормойн мөнгөн боолт, эмээлийн мөнгөн баавар, хөөрөгний дайлан, халтар манан хөөрөг, мөнгөн тэмдэг, эрэгтэй мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг цагаан шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, ногоон шигтгээтэй эмэгтэй мөнгөн ээмэг гинж бөгж кулоны хамт, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж гинж кулон, цагаан гялгар шигтээгтэй мөнгөн ээмэг бөгж, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, 2 ширхэг монетан цулгүй бөгж, алтан бөгж гэх зэргийг хулгайлж, 3.949.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13.00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг Тамир хороолол 25-2520 тоотод оршин суух иргэн Ц.ийн эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 1.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

 4. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаан хужир хорооллын 03-04 тоотод оршин суух иргэн Ж.ийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, буудаг булган малгай зэргийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Н- нь ганцаараа 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд эд хөрөнгө хулгайлан, бусдад 24.430.982 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Б.Ж-тай бүлэглэн 19 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан, бусдад 8.505.503 төгрөгийн хохирол учруулсан,

-Б.Б-, Б.Ж- нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд
хөрөнгө хулгайлан, бусдад 3.562.999 төгрөгийн буюу бусдад нийтдээ 36.499.484
төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр
зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Б.Ж- нь ганцаараа 24 удаагийн үйлдлээр бусдын орон "Байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан, бусдад 30.924.380 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Б.Н-тэй бүлэглэн 19 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан, бусдад 8.505.503 төгрөгийн хохирол учруулсан,

-Б.Н-, Б.Б- нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор
машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд
хөрөнгө хулгайлан, бусдад 3.562.999 төгрөгийн буюу бусдад нийтдээ 42.992.882
төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын
эх үүсвэр болгосон гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр
зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Б.Б- нь Б.Н-, Б.Ж- нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан, бусдад 3.562.999 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэлэн овгийн Б.Н-, Гавж овгийн Б.Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Бэсүд овгийн Батцэцэгийн Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.Ж-ыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Н-г 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.Б-ийг 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Ж-, Б.Н-, Б.Б- нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Н-гээс 32,732,834 төгрөг гаргуулж: Б.Булгантамирт 678,666 төгрөг, С.Лхагвадоржид 133,333 төгрөг, С.Дарханбаярт 80,000 төгрөг,  У.Булгантамирт 765,000 төгрөг, Д.Оюунбаатард 719,992 төгрөг, Ц.Нямдэлэгт 1,148,000 төгрөг, М.Мижиддоржид 632,265 төгрөг, М.Шагжжавт 85,000 төгрөг, С.Цэрэннадмидад 85,000 төгрөг, М.Нэргүйд 1,451,100 төгрөг, Х.Батмөнхөд 47,500 төгрөг, П.Алтангэрэлд 306,742 төгрөг, Д.Баттулгад 360,000 төгрөг, О.Жанчинвдоржид 96,000 төгрөг, Э.Майцэцэгт 510,000 төгрөг, О.Уранзаяад 480,000 төгрөг, М.Отгондэлгэрт 16,131,000 төгрөг, Д.Оюунбилэгт 225,396 төгрөг, Н.Ганчимэгт 320,000 төгрөг, Т.Цэцэгээд 116,000 төгрөг, Т.Дэлгэрмаад 420,000 төгрөг, Г.Гэрэлчулуунд 970,000 төгрөг, Б.Мөнгөнцэцэгт 300,000 төгрөг, Н.Сувдаад 620,000 төгрөг, Ж.Өнөржаргалд 1,390,000 төгрөг, Ц.Баянжаргалд 130,000 төгрөг, Б.Цэндсүрэнд 77,500 төгрөг, Х.Содномпилд 436,800 төгрөг, Н.Мөнгөнцэцэгт 269,940 төгрөг, З.Ганхоролд 310,000 төгрөг, Б.Доржхандад 315,000 төгрөг, Л.Бямбасүрэнд 1,948,000 төгрөг, А.Өлзийхоролд 28,000 төгрөг, Д.Дэлгэрсайханд 144,000 төгрөг, С.Туулд 611,600 төгрөг, Д.Мөнгөөрийд 156,000 төгрөг, Н.Уянга 85,000 төгрөг, Ж. 150,000 төгрөг, Б.Ж-аас 34.629.282 төгрөг гаргуулж: Б.Булгантамирт 678,666 төгрөг, С.Лхагвадоржид 133,333 төгрөг, С.Долгоржавт 311,920 төгрөг, А.Дүгэрхүүд 1,471,000 төгрөг, Ч.Нармандахад 252,000 төгрөг, Ө.Алтанцэцэгт 899,600 төгрөг, М.Мижиддоржид 632,265 төгрөг, М.Шагжжавт 85,000 төгрөг, С.Цэрэннадмидад 85,000 төгрөг, М.Нэргүйд 1,451,100 төгрөг, Х.Батмөнхөд 47,500 төгрөг, П.Алтангэрэлд 306,742 төгрөг, Д.Баттулгад 360,000 төгрөг, О.Жанчинвдоржид 96,000 төгрөг, Э.Майцэцэгт 510,000 төгрөг, Д.Оюунбилэгт 225,396 төгрөг, Д.Айгүлд 260,000 төгрөг, Ж.Өнөржаргалд 1,390,000 төгрөг, Ж.Алтанцэцэгт 1,200,000 төгрөг, Ц.Баянжаргалд 130,000 төгрөг, Д.Мядагмаад 500,000 төгрөг, Н.Зоригтбаатарт 3,109,000 төгрөг, П.Амгаланд 900,000 төгрөг, Ц.Баясгаланд 705,000 төгрөг, Д.Пүрэвжавт 1,060,000 төгрөг, Л.Сунгаравт 895,000 төгрөг, Ц.Гүндэгмаад 8,000,000 төгрөг, С.Мөнхжаргалд 685,800 төгрөг, Г.Отгонбаярт 436,740 төгрөг, Р.Анхтуяад 2,739,600 төгрөг, А.Гэрэлзулд 347,520 төгрөг, М.Оюунчимэгт 460,000 төгрөг, Т.Оюунсүрэнд 750,000 төгрөг, Б.Цэндсүрэнд 77,500 төгрөг, Б.Доржхандад 315,000 төгрөг, Л.Бямбасүрэнд 1,948,000 төгрөг, А.Өлзийхоролд 28,000 төгрөг, Д.Дэлгэрсайханд 144,000 төгрөг, С.Туулд 611,600 төгрөг, Д.Мөнгөөрийд 156,000 төгрөг Н.Уянга 85,000 төгрөг Ж. 150,000 төгрөг, Б.Б-ээс 961.999 төгрөг гаргуулж: Б.Булгантамирт 678,666 төгрөг, Ж.Алтангэрэлд 150,000 төгрөг, С.Лхагвадоржид 133,333 төгрөг тус тус олгохоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч Б.Ж-аас 766,666 төгрөг, Б.Н-гээс 766,666 төгрөг, Б.Б-ээс 766,666 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, Б.Ж-, Б.Б-, Б.Н- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн автомашин нь эзэмшигч Ж.Батдоржийн хашаанд байгаа болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн аяганы бор өнгийн тагшны хагархай хэсэг 37 ширхэг, хөөрөгний толгойн хагарсан хэсэг 3 ширхэг, саарал өнгийн үүргэвч цүнх 1 ширхэг, 25 см урт төмөр 1 ширхэг, цэнхэр иштэй отверк 1 ширхэг, саарал өнгийн 1 хос бээлий, цагаан өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цагаан ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, хар алаг өнгийн 3 ширхэг пүүз, 80870520 дугаартай 23862237 бар кодтой юнителийн сим картны үүр, цагаан өнгийн 4 ширхэг даавуун бээлий, никель өнгийн төмөр дугуйн торцов, тунгалаг шилэн бариул бүхий отверка, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн хос оймс, хар өнгийн флаш диск, хар өнгийн үүрдэг жижиг цахилгаантай цүнх 1 ширхэг, улаан өнгийн иштэй бахь 1 ширхэг, улаан, шар өнгийн иштэй отверка 1 ширхэг, автомашины “Г” хэлбэртэй дугуйн торцов 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураагдсан цагаан өнгийн цоож, хайрга чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн “тоёото хатчак” маркийн 5994 УБП улсын дугаартай Ж.Батдоржийн эзэмшлийн автомашиныг битүүмжилсэн Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, хэрэгт эд оны  мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Ж-ын цагдан хоригдсон 381 хоног, Б.Н-гийн цагдан хоригдсон 340 хоног, Б.Б-ий цагдан хоригдсон 57 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-, Б.Ж- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н- эхний гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2019 оны 04-р сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн болно. Иймд миний хэргийн дөрвөн гэмт хэрэг болох

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо Өнөр 596 тоот нийтийн байрны 205 тоот хаалгыг хөшиж, хууль бус нууцаар нэвтэрч У.Булгантамирын “Dell” маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3-23А тоотод байрлах нийтийн байрны 1 тоотод оршин суух иргэн Ц.Нямдэлэгийн хаалганы цоожыг эвдэн хууль бусаар нэвтэрч алтан нуух, мөнгөн дэвсгэртэй, ясан халбагатай хөөрөгний толгой, бэлэн 1.000.000 төгрөг, 1 хайрцаг парламент тамхи зэргийг хулгайлж, нийт 1.148.000 төгрөгийнхохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 193 тоотод суух О.Уранзаяагийн гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, Самсунг-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан.

            2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн нийтийн байрны 7 тоот өрөөнд оршин суух иргэн Д.Оюунбаатарын гэрийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч “Филипс” маркийн 40 инчийн зурагт хулгайлж 719.992 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг дээр Мөнхбат овогтой Энх-Амгалантай цуг цуг үйлдсэн гэж эхнээсээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн төлөөлөгч, ахлах дэслэгч Энхболдод, Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын ахлах төлөөлөгч ахлах Цэдэвсүрэнд, Улсын мөрдөн байцаах газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, дэд хурандаа Баярхүүд, Улсын мөрдөн байцаах газрын байцаагч Тулга болон Игор нарт М.Энх-Амгалантай үйлдсэн гэж байцаалт өгсөн. Гэтэл Улсын мөрдөн байцаах газрын эрүүгийн ахлах төлөөлөгч дэд хурандаа Баярхүү болон Тулга, Игор нар нь “танай найз М.Энх-Амгалан чинь одоо олдохгүй. Чи харин өөрөө хүлээгээд ял авбал арай бага ял авна” гэж тулгасаар байгаад дээрх 4 хэрэг дээр ганцаараа үйлдсэн гэж нэмэлт мөрдөн байцаалт тулгаж авсан. Иймд дээрх үйлдсэн 4 хэрэгээ М.Энх-Амгалантай цуг хянан шалгуулах, хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. ...” гэв. 

            Шүүгдэгч Б.Н- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анх хэрэгт холбогдоход шалгаж байсан миний үйлдсэн хэргүүдийг хавтас хэргээс хассаныг ойлгохгүй байна. Миний үйлдсэн хэргүүдийг нэгтгэж шалгаж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Миний үйлдсэн хэргийн талаар:

2018 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн Техникийн захын урд байрлах гэрт хорооллын айлаас 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг телевизор хулгайлсан.

2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн Зүүн нарангийн Энхбаярын зам гэж нэрлэгддэг зам дагуу айлаас мөнгөн эдлэл хулгайлсан.

2018 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооноос мөнгөн эдлэл, зөөврийн компьютер хулгайлсан.

Дээрх 3 үйлдлийг 2018 оны 5 дугаар сард цагдан хоригдож байхдаа Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн төлөөлөгч Сүхбаяр, дэслэгч Бат-Эрдэнэ нар Б.Ж- бид 2-ыг зам шалгалтаар авч явж, дээрх хэргүүдийг үйлдсэн болохоо зааж өгч мэдүүлэг өгсөн болно. Гэтэл энэхүү 3 хэрэг хавтас хэрэгт байхгүй болсон байна. Дээрх 3 хэргийг хавтас хэрэгт нэгтгэж, нэг мөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Ж- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж, хэрэг шалгаж байх явцад ямар нэгэн саад учруулаагүй болно. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн 2 дугаар баг Арслан цохионы 3-10 тоотод оршин суух хохирогч А.Энхбаярын эд зүйлийг хулгайлах үед Э.Бямбадорж нь Б.Ж- надтай хамт хулгай хийж тухайн айлаас хулгайлсан эд зүйл болох 2 ширхэг хурган дотортой дээл, цахилгаан хөрөө гэх эд зүйлсийг Э.Бямбадорж нь өөрийн гэр лүү авч явсан. Гэтэл энэ хулгайн хэргийг хамт хийсэн хүн нь гэрчээр мэдүүлэг өгч, яллагдагчаар шалгагдаагүй байгаад нь гомдолтой байна. Мөн уг гэмт үйлдэл дээр байцаалт аваагүй, мэдүүлэг шалгах ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт байхгүй байхад яллаж байгаад нь мөн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянгол,Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тоот үүсгэгдэн мэдүүлэг авч, мэдүүлэг шалгах ажиллагаа хийсэн байхад уг хэргүүд нь хавтас хэрэгт хавсрагдаагүй байгаа нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Энхболд, ахлах дэслэгч Уртнасан болон хошууч Сүхбаяр нар нь миний эрх зүйн байдлыг дордуулах, өөрсдийн ашиг сонирхлоор нуун дарагдуулан авч үлдсэн билээ. Мөн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймагт үйлдсэн хулгайн гэмт хэрэгт Б.Б- нь оролцоогүй нь үнэн байтал буудал болон ломбардны камерийн бичлэгээр яллаж байгааг болон миний гаргаж байгаа гомдлыг харгалзан үзэж тоот үүссэн хэргүүдийг минь болон хэрэг хамт үйлдсэн холбогдогч нарын асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн төв рүү болох Б.Ж-ын гэр лүү найз Б.Н-гийн хамт зугаалж нутаг үзэхээр явсан. Тухайн үед би Архангай аймаг руу явах, очсон хойноо ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр нэлээн согтуу байх үед Б.Ж-, Б.Н- нар нь хулгай хийсэн байсан. Тухайн 4 хэрэгт миний ямар нэгэн оролцоо байхгүй, хулгай хийсэн гэх нотлох баримт, гар хурууны хээ байхгүй гэж Архангай аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Мандахаас хулгайн үйлдэл тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгох саналыг удаа дараа гаргаж байсан. Иймд энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Ж-, Б.Н-, Б.Б- нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Б.Н-, Б.Ж- нартай бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ “гэрч Б.Сайнжаргал, Э.Баттулга нарын мэдүүлгийг үндэслэн “3-лаа явсан болох нь тус тус тогтоогдсон тул Б.Б- уг гэмт хэрэг үйлдэхийг мэдээгүй, оролцоогүй гэх өмгөөлөгчийн гаргасан саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн” гэснийг үндэслэжээ.

            Гэрч Б.Сайнжаргалаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлээр “2 хүн гэрээс телевизор авч гарч ирсэн, харин нэг хүн гадаа машин дотор сууж байсан” гэдгийг нотолдог. Мөн Э.Баттулгын мэдүүлгээс “2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед барьцаалан зээлдүүлэх газар 3 залуу орж ирж мөнгөн эдлэл тавьсан” гэж мэдүүлж байгаа зэрэг нь шүүгдэгч Б.Б-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн сэдэлт нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах шууд санаа буюу хүсэж үйлдсэн байхыг шаарддаг. Гэтэл дээрх гэрч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Н-, Б.Ж- нарын “Бид 2 Билгүүнийг машиндаа хүлээж бай гэж хэлээд үлдээчихдэг байсан юм”, “Билгүүн гадаа машин дотроо сууж байсан.Тухайн үед Билгүүн архи уучихсан согтуу байсан юм” гэх мэт мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ий “Жамсранжав нэг найзынхаа гэрт орчихоод ирье. Намайг машиндаа сууж байгаарай” гээд Наранхүүг аваад айлын хашаа руу яваад орчихсон. Тэгээд удалгүй Наранхүү, Жамсранжав 2 зурагт аваад гараад ирсэн. Тэгэхээр нь “би юун зурагт вэ?” гэж асуухад Жамсранжав “найзаасаа өрөндөө авсан юм” гээд нэг шил архитай хамт барьчихсан байсан” зэрэг мэдүүлгүүдээс харахад Б.Б-ий хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэл санаа, сэдэл байсан нь нотлогдохгүй байна. Харин шүүгдэгч Б.Н-, Б.Ж- нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүд, тэдний мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтүүдээр Б.Б-, Б.Н-, Б.Ж- нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй болох нь тогтоогддог.

            Түүнчлэн Б.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “хэрэг болдог өдөр 14:00 цагийн үед манай найз Б.Ж-, Б.Н- бид 3 хамт явж байгаад Жамсранжав, Наранхүү 2 нэг байшингийн цонхоор ороод би араас нь орсон чинь мөнгөн аяга, хөөрөг гэх мэт зүйл авчихсан байсан. Тэгээд бид 3 хулгайлсан мөнгөн аяганыхаа гадна талын мөнгийг нь хуулан аваад алт мөнгөний дарханд зарсан”, “Жамсранжав, Наранхүү 2 анх хулгай хийх санаа гаргасан” гэх боловч дараа нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлгээр “өмнө нь мэдүүлэг өгөхөд Жамсранжав, Наранхүү 2 намайг хамт авсан гэж мэдүүлэгт бичүүлээрэй гэж дарамтлаад тулгаад байсан юм. Надад хэлэхдээ хамт хулгай хийсэн гэж хэлвэл хохирол нь бага байдаг гээд байсан юм” гэж өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн. Б.Н-, Б.Ж- нар ч Б.Б-ийг ийнхүү мэдүүлэг өгөхийг шаардсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

            Энэ бүхнээс үзэхэд Б.Б-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Гэтэл анхан шатны шүүх яллах нотлох баримтыг үнэлж, хэт нэг талыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

            Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн ломбардны хяналтын камерын бичлэгт тухайн үед шүүгдэгч Б.Б-, Б.Н-, Б.Ж- нар цуг явсан болох нь харагддаг. Уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан. Бичлэгийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан. Гэрч Э.Баттулгын мэдүүлгээр уг гурван шүүгдэгч байсан болох нь тогтоогддог. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хяналтын камерын бичлэгээр шүүгдэгч Б.Б- Архангай аймагт шүүгдэгч Б.Н-, Б.Ж- нартай бүлэглэн авто машиныг ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогддог тул шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Н-гийн гаргасан гомдолд дурдсан хэргүүдийг шалгахад Энх-Амгалан гэх хүн байсан болох нь тогтоогддоггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие шүүгдэгч нараас мэдүүлэг авахад Энх-Амгалан гэх хүн оролцоогүй гэдгийг хэлж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Ж- давж заалдах гомдолдоо Архангай аймгийн 4 үйлдэлд Б.Б- оролцоогүй гэсэн байна. Гэрч Сайнжаргал, Баттулга нарын мэдүүлэг, камерын бичлэгээр шүүгдэгч нар гурвуулаа бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Мөн шүүгдэгч Б.Ж- 2018 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн үйлдлийг нэгтгүүлэн шалгуулах тухай хэлж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар уг үйлдэл нь нотлогдоогүй, давж заалдах гомдолдоо л дурдсан байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

1. Шүүгдэгч Б.Н- нь ганцаараа 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл нийт 15 удаагийн хулгайн үйлдлээр бусдад 24.430.982 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Х.Содномпилийн /14хх-120-121/, хохирогч О.Уранзаяагийн /7хх-162, 167/, хохирогч Э.Энхжаргалын /3хх-28, 15хх-198/, хохирогч Т.Дэлгэрмаагийн /9хх-155-156/, хохирогч М.Отгондэлгэрийн /8хх-7-9, 13/, хохирогч У.Булгантамирын /3хх-230, 15хх-236/, хохирогч Г.Гэрэлчулууны /9хх-181-183/, хохирогч Ч.Нямдэлэгийн /4хх-82, 112/, хохирогч Б.Мөнгөнцэцэгийн /9хх-207/, хохирогч Н.Ганчимэгийн /9хх-78/, хохирогч Д.Оюунбаатарын /1хх-18-20/,  хохирогч Н.Сувдаагийн /9хх-231/, хохирогч З.Ганхоролын /1хх-15-16/, хохирогч Н.Мөнгөнцэцэгийн /14хх-167/ мэдүүлгүүд,

гэрч Э.Хүрэлсүхийн /3хх-36х/, гэрч А.Оюуны /4хх-46/, гэрч Н.Сэндвалын /4хх-47/, гэрч П.Баянзулын /4хх-86/, гэрч Д.Гүрүүмаагийн /7хх-155/, гэрч П.Дагвадоржийн /8хх-10/ мэдүүлгүүд,

 хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-4-7, 92-94, 4хх-35-39, 73-76, 7хх-146-151, 8хх-1-2, 9хх-67-75, 106-109, 140-142, 184-187, 14хх-114-117, 162-165, 15хх-7-11/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 270,000 төгрөг” /3хх-43 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Делл нөүтбүүк 765,000 төгрөг” /4-хх-4 х/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “алтан нуух, даваа толгойтой, ясан халбагатай хөөрөг 145,000, парламент тамхи 3800, бэлэн мөнгө 1,000,000, нийт 1,148,800 төгрөг” /4 хх 104 х/,

“Ашид”  ХХК-ийн хөрөнгийн үэнлгээний тайлан: “Самсунг s2 маркийн гар утас 60,000, ээмэг, бөгж 20,000, нийт 80,000 төгрөг” /7 хх 198 х/,

            “Арвижих эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Байшингийн хаалга 80,000, цоож 6,000, авдрын таг 20,000, хөөрөг 7,000,000, хөөрөг 2,500,000, мөнгөн аяга 2,500,000, мөнгөн аяга 275,000, мөнгөн аяга 500,000, мөнгөн аяга 500,000, мөнгөн аяга 750,000, мөнгөн аяга 300,000, мөнгөн аяга 500,000, мөнгөн аяга 200,000, нийт 16,131,000 төгрөг / 8 хх 19 х/,

“БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 120,000, уур нүдүүр 200,000, нийт 320,000 төгрөг” /9 хх 82 х/,

           “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “39 инчийн ВSВ зурагт 750,000, хар өнгийн нацист куртик 72,000, саравчтай малгай 18,000, пүүз 108,000, үнэртэй ус 74,000, үүргэвч 27,750, цаг 120,000, орны бүтээлэг 58,500, нийт 1,228,250 төгрөг” /9 хх 118 х/,

             “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “өнгөт төмөр 42,000, унааны зардал 10,000, нийт 52,000 төгрөг” /9 хх 127 х/,

                 “БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг s7 маркийн гар утас 420,000 төгрөг” /9 хх 159 х/,

                 “БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн зурагт 280,000 , нөүтбүүк 650,000, будаа агшаагч 40,000, нийт 970,000 төгрөг” /9 хх 190 х/,

   “БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн зурагт 300,000 төгрөг” /9 хх 211 х/,

 “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “43 инчийн зурагт 620,000 төгрөг” /9 хх 240 х/,

 “ Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг s5 маркийн гар утас 192,000 , зөөврийн компьютер 228,000, хар өнгийн айпад 16,800, нийт 436,800 төгрөг” /14 хх 133 х/,

  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Хитачи 32 инчийн зурагт 269,940 төгрөг” /14 хх 177 х/,

 “ Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн зурагт 310,000 төгрөг” /15 хх 25 х/,

шинжээчийн 1037 дугаар дүгнэлт /3 хх 240 х/, шинжээчийн 01/098 дугаар дүгнэлт /7 хх 177 х/, шинжээчийн 06/442 дугаар дүгнэлт /14 хх 125, 130 х/, шинжээчийн 199 дүгээр дүгнэлт /9 хх 89 х/, шинжээчийн 564 дүгээр дүгнэлт /18 хх 17 х/, шинжээчийн 02/228 дугаар дүгнэлт /8 хх 107 х/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 24 удаагийн хулгайн үйлдлээр бусдад 30.924.380 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Энхбаярын /4хх-145, 165, 15хх-166/, хохирогч Г.Отгоны /4хх-182,206/, хохирогч Ч.Чулуунсайханы /4хх-178, 15хх-168/, хохирогч А.Дүгэрхүүгийн /5хх-33, 15хх-204/, хохирогч Ч.Нармандахын /5хх-81, 15хх-195/, хохирогч П.Амгалангийн /11х-176, 194/, хохирогч Р.Анхтуяагийн /13хх-37, 41/, хохирогч Д.Айгүлийн /8хх-215-220/, хохирогч Д.Цэцэгмаагийн /8хх-208-213/, хохирогч Ө.Алтанцэцэгийн /5хх-153/, хохирогч Ж.Алтангэрэлийн /11хх-18/, хохирогч Д.Мядагмаагийн /11х-83, 15хх-223/, хохирогч Н.Зоригтбаатарын /11хх-122, 15хх-214/, насанд хүрээгүй хохирогч Б.Алтангадасын /8хх-215-217/, хохирогч Л.Сунгаравын /12хх-87/, хохирогч Ц.Гүндэгмаагийн /12хх-98/, хохирогч Г.Отгонбаярын /12хх-229, 15хх-207/, хохирогч Ц.Баясгалангийн /11х-240/, хохирогч А.Гэрэлзулын /13хх-111-112/, хохирогч Т.Оюунсүрэнгийн /14хх-8-9, 15хх-212/, хохирогч М.Оюунчимэгийн /13хх-191, 15хх-238/, хохирогч Д.Пүрэвжавын /12хх-43/, хохирогч С.Долгоржавын /3хх-116/, шүүгдэгч Б.Ж-ын /4хх-164, 204, 5хх-41, 53, 57, 97, 185, 11хх-28, 38, 12хх-15, 63, 153, 186, 13хх-1, 147, 212/,

гэрч Э.Бямбадоржийн /4хх-151/, гэрч А.Ганзоригийн /1хх-35/, гэрч П.Саранжаргалын /4хх-227/, гэрч Ц.Эрдэнэтуяагийн /4хх-149/, гэрч С.Лхагвадоржийн /4хх-154, 189, 246/, гэрч Д.Бат-Эрдэнийн /4хх-185/, гэрч А.Оюунтунгалагийн /5хх-36/, гэрч Ж.Ачилдаагийн /хх-5хх-38/ зэрэг мэдүүлгүүд,

шинжээчийн 76 дугаар дүгнэлт: “хурган дотортой эрэгтэй дээл 800,000 т, эмэгтэй дээл 650,000 , мөнгөн тоногтой эмэгтэй бүс 85,000, дунд гарын мөнгөн аяга 140,000, цахилгаан хөрөө 60,000, савхин бээлий 8,000, гар утас 40,000, хятад архи 15,000, нийт 1,798,000 төгрөг” /4 хх 158 х/,

шинжээчийн дүгнэлт: “улаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж кулон 150,000, мөнгөн ээмэг 25,000, мөнгөн гинж 20,000, дунд гарын мөнгөн аяга 130,000 , ширэн бүс 120,000, нийт 605,000 төгрөг” /4 хх 194 х/,

шинжээчийн дүгнэлт: “ямандаг нэртэй зурмал бурхан 1,100,000, лхам нэртэй зурмал бурхан 180,000, доржзодов нэртэй зурмал бурхан 180,000, сандуйн жүд нэртэй судар 500,000, хаш хөөрөг 300,000, тахилын цөгц 20,000, оюу шигтгээ 4,000, нийт 2,328,000 төгрөг” /4 хх 197 х/,

шинжээчийн 221 дүгээр дүгнэлт: “6 лан мөнгө орсон эмээлийн завхай 600,000, дээр үеийн гар хийцийн дунд гарын мөнгөн аяга 180,000, шинэ цагийн хийцийн дунд гарын мөнгөн аяга 120,000, нийт 900,000 төгрөг” /11 хх 197 х/,

 эд зүйлийн үнэлгээ: “дунд гарын мөнгөн аяга 350,000, бага гарын мөнгөн аяга 250,000, булган малгай 450,000, нийт 1,050,000 төгрөг” /4 хх 229 х/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “усан манан хөөрөг 800,000, дунд гарын шилэн хөөрөг 10,000, их гарын мөнгөн аяга 250,000, дунд гарын мөнгөн аяга 120,000, Самсунг брендийн нөүтбүүк 270,000, даалин 5,000, нийт 1,455,000 төгрөг” /5 хх 61 х/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “39 инчийн зурагт 252,000  төгрөг” /5 хх 91 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “их гарын мөнгөн аяга 2 ш 500,000, дунд гарын мөнгөн аяга 120,000, жижиг гарын мөнгөн аяга 90,000, савхин хүрэм 132,000, потинк 57,600, нийт 899,600  төгрөг” /5 хх 164 х/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “гар утас 168,000 т, цүнх 27,000,  нийт 195,000  төгрөг” /8 хх 229 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зөөврийн компьютер 260,000, мөнгөн гинж, бугуйвч 45,000, мөнгөн хослол 45,000, мөнгөн бөгж 10,000, ээмэг 103,200, ээмэг, 15,000, кулон 10,000, зүүлт 6,000, гэрийн хаалт 96,000, нийт 590,200  төгрөг” /8 хх 233 х/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “ЛСД зурагт 616,000 төгрөг” /8 хх 238 х/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “мөнгөн хазаар 1,200,000 төгрөг” /11 хх 23 х/,

“ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “42 инчийн ЛСД зурагт 500,000 төгрөг” /11 хх 99 х/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлэгээний тайлан: “мөнгөн аяга 130,000, нөүтбүүк 500,000, усны тэрэг 70,000, нийт 700,000 төгрөг” /11 хх 144 х/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зурагт 550,00, мөнгөн ээмэг, гинж 50,000, түрийвч 25,000, бугуйн цаг 15,000, бугуйвч 10,000, дарс 15,000, бэлэн мөнгө 40,000, нийт 705,000 төгрөг” /12 хх 8 х/,

 Эд зүйлийн үнэлгээ: “их гарын мөнгөн аяга 280,000, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 360,000, манан хөөрөг 2,800,000, нийт 3,340,000 төгрөг” /12 хх 48 х/,

            “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “42 инчийн зурагт 700,000, бөөгийн мөнгөн толь 120,000, мөнгөн бөгж 75,000, нийт 895,000 төгрөг” /12 хх 113 х/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “самсунг зурагт 598,800, хөөрөг 60,000, орны бүтээлэг 27,000, нийт 685,800 төгрөг” /12 хх 194 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “панасоник 32 инчийн зурагт 436,740 төгрөг” /12 хх 239 х/,

“ВЕНДО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хэт хутга 1,400,000, хормойн боолт 850,000, мөнгөн аяга 120,000, монетан хос ээмэг 206,400, монетан эмэгтэй гинж 103,200, даалин 20,000, чулуун хөөрөг 25,000, нийт 2,724,600 төгрөг” /13 хх 63 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 347,520 төгрөг” /13 хх 126 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “их гарын мөнгөн аяга 250,000, дунд гарын мөнгөн аяга 120,000, бага гарын мөнгөн аяга 90,000, нийт 460,000  төгрөг” /13 хх 207 х/,

“Ашид”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “49 инчийн зурагт 750,000 төгрөг” /14  хх 12 х/,

“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “их гарын мөнгөн аяга 230,000, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 300,000, манан хөөрөг 500,000, төмөр хөөрөг 30,000, нийт 1,060,000 төгрөг” /15 хх 183 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зөөврийн компьютер 1,347,000, дунд гарын мөнгөн аяга 120,000, сейф 30,000, сум 90,000, хутга 85,000, хутга 65,000, хөөрөг 800,000, нүдний шил 560,000, тэрэг 39,000, цэнэглэгч 9000, 33,000, нийт 3,178,000  төгрөг” /15 хх 218 х/,

Шинжээчийн 2948 дугаар дүгнэлт, Шинжээчийн 221 дугаар дүгнэлт /11 хх 197 х/, Шинжээчийн 02/237 дугаар дүгнэлт /5 хх 172 х/, Шинжээчийн 02/338 дугаар дүгнэлт /11 хх 136-137/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Б.Н-, Б.Ж- нар хамтран 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийт 19 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 16.855.806 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч Д.Мөнгөөрийн /3 хх 99 х/, хохирогч Б.Доржхандын /15хх-68/, хохирогч Э.Майцэцэгийн /7хх-6, 126/, хохирогч О.Жанчивдоржийн /7хх-48-50/, хохирогч Д.Оюунбилэгийн /8хх-94/, хохирогч М.Мижиддоржийн /6хх-41/, хохирогч Ж.Өнөржаргалын /10хх-76, 113/, хохирогч М.Шагжжавын /6хх-83/, хохирогч Л.Батмөнхийн /6хх-165/, хохирогч Д.Баттулгын /6хх-219/, хохирогч Н.Нэргүйгийн /6хх-132-134/, хохирогч Б.Цэндсүрэнгийн /17хх-104, 107/, хохирогч Л.Бямбасүрэнгийн /17хх-92-95/, хохирогч А.Өлзийхоролын /17хх-206/, хохирогч С.Туулын /хх-17-21/, хохирогч П.Алтангэрэлийн /6хх-189/, иргэний нэхэмжлэгч С.Цэрэннадмидын /6хх-247-250/, шүүгдэгч Б.Н-гийн /3хх-120-126, 5хх-13, 8хх-117, 10хх-123, 11х-15, 15хх-79, 17хх-22/

            гэрч Ц.Батцэнгэлийн /3хх-103/, насанд хүрээгүй гэрч М.Билгүүний /3хх-99/, гэрч М.Энхзулын /3хх-106/, гэрч Ц.Энхбаярын /6хх-193/, гэрч С.Цэрэннадмидын /6хх-247-250/, гэрч О.Хадбаатарын /7хх-26/, гэрч Г.Наранцацралын /10хх-84/, гэрч Ч.Отгонбатын /15хх-71/, гэрч С.Баттөгсийн /15хх-72х/ зэрэг мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 256,000, орны бүтээлэг 26,000 , чулуун хөөрөг 30,000, нийт 312,000 төгрөг” /3 хх 115 х/,

           “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 311,920 төгрөг” /3 хх 189 х/,

            “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “3 ширхэг дунд гарын мөнгөн аяга 493,830, сувдан шигтгээтэй монетан хос ээмэг 137,200, навчин хэлбэртэй манетон ээмэг 63,000, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон бөгжний хослол 112,800, монгол хээтэй мөнгөн кулоны ээмэг 108,000, эмэгтэй 2 мөнгөн гинж 27,000, бөөгийн мөнгөн толь 40,500, могойн хэлбэртэй мөнгөн бугуйвч 36,000, жижиг 6 хос мөнгөн ээмэг 108,000, 2 монетан гинж 99,000, эрэгтэй очир мөнгөн бөгж 39,200, нийт 1,264,530 төгрөг” /6 хх 49 х/,

           “БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 140,000, манан хөөрөг 30,000, нийт 170,000 төгрөг” /6 хх 88, 114 х/,

           “БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 2 ш 220,000, дунд гарын чүнчигноров хөөрөг 1,200,000, хятад пүүз 35 хос 1,295,000, нийт 2,715,000 төгрөг” /6 хх 141 х/

           “БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “мөнгөн ээмэг 40,000, эрэгтэй мөнгөн гинж 30,000, мөнгөн бугуйвч 25,000, нийт 95,000 төгрөг /6 хх 171 х/

           “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 358,484, шүрэн, толгой, мөнгөн халбага 135,000, 2 лан мөнгөний цуглуулга 120,000, нийт 613,484 төгрөг” /6 хх 200/,

“БАН ХАС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын 2 мөнгөн аяга 280,000, бугуйн цаг 40,000, эмээлийн мөнгөн тоног 400,000, нийт 720,000 төгрөг” /6 хх 227 х/,

           “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: марк тодорхойгүй зурагт 192,000, цоож 1,500 , нийт 193,500 төгрөг /7 хх 33 х/,

“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 42 инчийн ЛСД зурагт 426,792, хаалганы төмөр 9,000, орны бүтээлэг 15,000, нийт 450,792 төгрөг /8 хх 166 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “марк тодорхойгүй зурагт 192,000, цоож 1,500, нийт 193,500 төгрөг” /7 хх 33 х/,

“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хуучин цагийн мөнгөн аяга 250,000, шинэ цагийн мөнгөн аяга 130,000, алтан бөгж 400,000, монетан бөгж 200,000, Самсунг s3 маркийн гар утас 80,000, хүүхдийн мөнгөн бөгж 25,000, мөнгөн бүсний тоног 900,000, цоож 15,000, нийт 2,780,000  төгрөг” /10 хх 118 х/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “2 ширхэг мөнгөн аяга 260,000 төгрөг” /11 хх 65 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “мөнгөн ээмэг 20,000, мөнгөн хослол гинж кулон 35,000, мөнгөн хослол бугуйвч, хүзүүний зүүлт 65,000, эрэгтэй бөгж 30,000, 3000, цоож 9000, нийт 162,000 төгрөг” /14 хх 78 х/,

“Мастер” үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “нөүтбүк 350,000, монетан ээмэг 280,000, нийт 630,000 төгрөг” /15 хх 96 х/,

“Ашид”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зөөврийн нөүтбүүк 1,199,200, компьютерийн цүнх 24,000, нийт 1,223,200 төгрөг” /17 хх 28 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 120,000, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 300,000, нийт 420,000 төгрөг” /17 хх 111 х/,

             “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хазаар 2,100,000, 800,000, 450,000, мөнгөн аяга 300,000, 180,000, зоос 66,000, нийт 3,896,000 төгрөг” /17 хх 115 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 128,000, DVD 27,000, 155,000 төгрөг” /17 хх 136 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “филлипс маркийн 40 инчийн зурагт 719,992 төгрөг” /18 хх 27 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “42 инчийн зурагт 288,000 төгрөг” /18 хх 48 х/,

Шинжээчийн 235 дугаар дүгнэлт /15 хх 137-139 х/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Б.Ж-, Б.Б-, Б.Н- нар хамтран машин механизм ашиглаж нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Булгантамирын /1хх-34, 15хх-200/, хохирогч А.Энхтайваны /1хх-181, 15хх-162/, хохирогч Ж.Алтангэрэлийн /4хх-225, 15хх-158/, хохирогч Ц.Цэвээндоржийн /2хх-2-8, 15хх-170/, шүүгдэгч Б.Б-ий /1хх-133, 136, 225, 2хх-45/, шүүгдэгч Б.Н-гийн /1хх-138, 231, 2хх-52/, шүүгдэгч Б.Ж-ын /1хх-140, 213, 237, 2хх-60/,

гэрч Э.Баттулгын /1хх-195/, гэрч Ж.Гантөгсийн /1хх-34/, гэрч С.Лхагвадоржийн /1хх-189/, гэрч А.Чинзоригийн /1хх-192, 4хх-243/, гэрч Д.Хишигбаярын /2хх-14/, гэрч Ц.Нямцэцэгийн /2хх-16/, гэрч Б.Сайнжаргалын /1хх-44/ зэрэг мэдүүлгүүд болон,

шинжээчийн дүгнэлт: “32 инчийн ЛСД зурагт, удирдлагын хамт 300,000, дунд гарын халтар манан хөөрөг 1,500,000, ногоон өнгийн даалин 50,000, подисон бүс 80,000, их гарын мөнгөн аяга 180,000, дунд гарын мөнгөн аяга 160,000, бага гарын мөнгөн аяга 90,000, мөнгөн хазаар 1,600,000, нийт 3,960,000 төгрөг” /1 хх 47 х/,

шинжээчийн дүгнэлт: “дунд гарын дээр үеийн мөнгөн аяга 160,000, сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга 140,000, 6 ширхэг товруутай мөнгөн хазаар 600,000, ёншгой толгойт 80,000, дээлийн хормойн мөнгөн боолт 50,000, эмээлийн мөнгөн баавар 300,000, ягаан даалин 80,000, дунд гарын халтар манан хөөрөг 1,200,000, уяачдын холбооны тэргүүлэгч гэсэн бичигтэй мөнгөн тэмдэг 100,000, эрэгтэй мөнгөн бөгж 60,000, эмэгтэй мөнгөн бүс 95,000, эмэгтэй мөнгөн бөгж 40,000, мөнгөн, ээмэг, бөгж, кулоны хамт 75,000, цагаан гялтгар мөнгөн ээмэг бөгж 62,000, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж 62,000, монетан бөгж 2 ш 65,000, алтан бөгж 200,000, нийт 3,949,000 төгрөг” /1 хх 208 х/,

шинжээчийн дүгнэлт: “дунд гарын мөнгөн аяга 140,000 т, бага гарын мөнгөн аяга 90,000 т, халтар манан хөөрөг 1,500,000 т, нийт 1,730,000 төгрөг” /2 хх 18 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Ж-, Б.Н- нарыг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,

Б.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Ж-ыг 10 жил хорих ялаар, Б.Н-г 9 жил хорих ялаар, Б.Б-ийг 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 1 дүгээр сарын 5-наас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 24 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 15 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Ж-, Б.Н- нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ноос 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 19 удаагийн үйлдлээр тус тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд тэдгээрийг хулгайлж авсан эд зүйлсээ зарж борлуулан, өөрсдийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, хулгайд алдагдсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Н-, Б.Ж- нарын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхийн хийсэн шүүгдэгч Б.Б-ийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон талаарх дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн бөгөөд түүнийг гэмт хэргийг үйлдэж байгааг мэдээгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, өөр хулгайн үйлдэл байгаа болон өөр этгээдтэй хамтран үйлдсэн хэргүүдээ энэ хэргийн хамт шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Б.Ж- болон Б.Н- нарын гаргасан гомдол үндэслэлгүй бөгөөд өөр гэмт хэрэг нь тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хууль заасан ял нэмж нэгтгэх журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Ж-, Б.Б-, Б.Н- болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-, Б.Б-, Б.Н- болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ