| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00302/и |
| Дугаар | 367 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 367
| 2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00367 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Т овогт Б-ийн Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 153/2018/00302/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тогоочоор ажиллаж байгаад бүтэц, орон тооныы өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн. Миний тухайн үед ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч ажилд орсон гарсан тушаал олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Б нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 904 дүгээр албан бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/
-Хүсэлт гаргагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай тушаалын хуулбар, хүсэлт гаргагч Б.Б-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт тогоочоор ажллаж байсан үеийн цалингийн цэс хуулбар баримтууд /хх-ийн 27-76 дугаар хуудас/
-Гэрч Б.Цэвээний ...1987 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай хүүхдийн цэцэрлэгт туслах тогоочоор тасралтгүй ажиллаж байсан. Б.Б нь намайг 1987 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байх үед туслах тогоочоор ажиллаж байсан. Тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгчээр Удвал, асрагч Норов, нярав Ичинноров, багшаар Ичинхорлоо, Отгонбаяр зэрэг хүмүүс ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Д.Отгонбаярын ...1988 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт багшаар, 1990 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын 9 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багшаар, 1992 оноос 2001 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсан. Б.Б нь намайг 1988 онд Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт багшаар ажилд ороход Б.Б нь тус цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан. Намайг 2001 онд ажлаасаа гарахад Б.Б нь шилжсэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Б-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Б-ийн Б 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ