Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 126/ШШ2021/0015

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 17-04 тоотод байршилтай 375 м.кв талбай бүхий  газрын өмчлөх эрхийг Доной овогт Лувсанцэвэгийн Доржоос Баяжих овогт Чинбатын Мөнхжаргалд шилжүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий иргэн Ч.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 17-04 тоотод байршилтай 375 м.кв талбай бүхий  газрын өмчлөх эрхийг Доной овогт Лувсанцэвэгийн Доржоос Баяжих овогт Чинбатын Мөнхжаргалд шилжүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү. Учир нь  Л.Дорж бид нар нь уг хашаа байшин, газрыг Худалдах, худалдан авах тухай гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт иргэд хоорондоо гэрээ хэлцэл хийсэн учраас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 17-04 тоотод байршилтай 375 м.кв талбай бүхий  газрын өмчлөх эрхийг Доной овогт Лувсанцэвэгийн Доржоос Баяжих овогт Чинбатын Мөнхжаргалд шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан  “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 17-04 тоотод байршилтай 375 м.кв талбай бүхий  газрын өмчлөх эрхийг Доной овогт Лувсанцэвэгийн Доржоос Баяжих овогт Чинбатын Мөнхжаргалд шилжүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэнэхмжлэлийг иргэн Ч.Мөнхжаргал тус шүүхэд гаргажээ.  

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаад уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад  “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 17-04 тоотод байршилтай 375 м.кв талбай бүхий  газрын өмчлөх эрхийг Доной овогт Лувсанцэвэгийн Доржоос Баяжих овогт Чинбатын Мөнхжаргалд шилжүүлэх”-ийг хүссэн иргэн Ч.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямбаяр нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 17-04 тоотод байршилтай 375 м.кв талбай бүхий  газрын өмчлөх эрхийг Доной овогт Лувсанцэвэгийн Доржоос Баяжих овогт Чинбатын Мөнхжаргалд шилжүүлэх тухай захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах тухай Ч.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга /түүний итигэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямбаяр/  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мөнхжаргалд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЭНХТАЙВАН