Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 373

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00373

                       Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Я овогт М-ын Л-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 153/2018/00343/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Л нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуустал ямаа, хоньчноор, Ховд аймгийн ******* сумын сургуульд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал галчаар, Үйлдвэр бригадад 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал завсар үйлчилгээ, Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажилласан.

Миний бие 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 15- ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данснаас миний ажиллаж байсан лавлагаа гарч ирэхгүй байна. Иймд М.Л намайг Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуустал ямаа, хоньчноор, Ховд аймгийн ******* сумын сургуульд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал галчаар, Үйлдвэр бригадад 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал завсар үйлчилгээ, Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Л нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1973 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын сургуульд галчаар, 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Үйлдвэр бригадад засварчнаар, 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Л нь 1973 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын сургуульд галчаар, 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Үйлдвэр бригадад засварчнаар, 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1973 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эвлэлийн илгээлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 871 дүгээр албан бичиг, /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3830 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн Монгол ардын нам 90 жилийн оын медалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/, 8 дугаар 5 жилийн гавшгайч цол тэмдэгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8 дугаар хуудас/, Ховд аймгийн ******* сумын 60 жилийн ойн медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9 дүгээр хуудас/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/, Хөдөлмөрийн алдар алтан медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/

-Гэрч Г.*******ийн ...Би 1979 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байна. М.Л нь 1973 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчин, тракторын жолооч зэрэг ажлыг 1993 оныг дуустал ажиллаж байсан. М.Л нь тракторын жолоочоор олон жил ажилласан. Ховд аймгийн ******* суманд *******ын зам нэгдэл гэж байсан. Нэгдэл 1992 онд тарсан. Ямар компани болсон талаар сайн мэдэхгүй байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд М.Л-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч М.*******ын ...Би 1976 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчин, тракторын жолооч, үйлдвэр бригадад туслах ажилчин зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. М.Л нь 1974 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн үйлдвэр бригадад галч, малчин, тракторын жолооч зэрэг ажлыг 1992 оныг дуустал ажиллаж байсан. М.Л нь тракторын жолоочоор олон жил ажилласан. Нэгдэл тарсны дараа бид хоёр трактороо хувьдаа авсан. М.Л аавыг нь Мядаг гэдэг. Аав ээж нь Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд насаараа малчин хийж байсан хүмүүс байсан. М.Л-ын эхнэрийг Р.Оюун гэдэг. Тухайн үед тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд М.Лхагвын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Л-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Я овогт М-ын Л-ыг 1973 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын сургуульд галчаар, 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Үйлдвэр бригадад засварчнаар, 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар М.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ