| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00369/и |
| Дугаар | 374 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 374
| 2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00374 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Хаг баг, Улаан цүнхэл гэх газар оршин суух, ...... дугаарын регистртэй, Ш овогт Б-ийн Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 153/2018/00369/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал эцэг эхийн хамт хоньчноор, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан. 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарыг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тухайн үеийн 70 дугаар дансны лавлагаа эцэг Бямбаагийн нэрээр гарч ирсэн учраас хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хоньчноор, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хоньчноор, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Б нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 651 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг бригадын 1975 оноос 1980 он, 1983 оноос 1993 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 9-26 дугаар хуудас/
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-29 дүгээр хуудас/
- Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
- Хүсэлт гаргагчийн 1975 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Баянсай бригадад малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 35 дугаар хуудас/
-Гэрч Ц.Бүрбаяагийн ...Би 1944 онд төрсөн. 1961 онд Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар 7 жилийн дунд сургуулийг төгссөн. 1961 оноос Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчин, үйлдвэр бригадын туслах ажилчнаар 1980 оныг хүртэл ажиллаж байсан. 1980 оноос 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Барилга, засварын ангид барилгачнаар ажиллаж байсан. Б.Б нь 1975 онд 16 насанд хүрсэн цагаасаа эхлээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажилд орж байсан. 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргээс халагдаж ирсэн. 1983 онд цэргээс халагдаж ирсэн цагаасаа эхлээд нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл 1992 онд тарсан. Нэгдэл тараад Мөнх-Оргил гэдэг компани болсон. Тухайн үеийн нэгдлийн даргаар Цамба, Идэш зэрэг хүмүүс ажиллаж байсан. Б.Б нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1992 оноос хойш Ховд аймгийн Мөнххайрхан суманд мал маллаж амьдарч байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд Б.Б-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Б-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт Б-ийн Б-ийг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ