Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

      2018 оны 06 сарын 25 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00395

                       Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Борт багт оршин суух, ...... дугаарын регистртэй, Б овогт Ц Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 153/2018/00281/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1971 оноос эхлэн малчнаар ажиллаж байгаад 1978 оноос 1981 оныг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1974 оноос 1978 он, 1981 оноос 1991 оныг хүртэл мал маллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Ийм миний шүүхэд гаргаж өгсөн бүртгэлүүдийг үнэлээд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь тус шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Мини бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ц.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Г нь 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6 дугаар хуудас /,

- Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

- Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1037 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1975 оноос 1979 он, 1981 оноос 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 30-47 дугаар хуудас/

-Гэрч В.Гэрэлчулууны ...Би 1954 онд төрсөн. 1962 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1970 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар 1975 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Г нь 1978 оныг хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тусдаа гэр бүл болж Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригададдаа 1994 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Ц.Юмжавын ...Би 1958 онд төрсөн. 1963 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын бага сургуульд элсэн орж 1970 онд 4 дүгээр ангиа төгссөн. Улмаар 1970 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Г нь 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад 1994 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Г-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Ц-ийн Г-ийг 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ