Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, Хөх бэлчир багт оршин суух, ...... дугаарын регистртэй, С овогт О-ийн А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сары 03-ны өдөр 153/2018/00318/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Бага наснаасаа эхлээд эцэг эхийн хамт Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн 3 дугаар бригадад мал маллаж өссөн. 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад малчнаар ажиллаж байсан. Миний бие өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. Миний тухайн үед ажилалж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад ямаачнаар , 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч О.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад ямаачнаар , 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч О.А нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад ямаачнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 981 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадын 1980 он, 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/00587 дугаар шийдвэр /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

-Гэрч Г.Цэвэлмаагийн ...Би 1959 онд төрсөн. 1969 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангийг төгссөн. 1977 оноос 1981 оны хооронд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч эмчээр төгссөн. 1981 оны 07 дугаар сараас 1984 оны 10 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадын эмчээр, 1984 оны 10 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Босго багт эх баригч эмчээр тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. О.А нь багаасаа эхлээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажилд орж байсан. Ямар ч байсан 1985 оныг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан гэдгийг сайн мэдэж байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч А.Э-ын .Би 1976 оноос эхлэн 1992 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализм зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багт мал маллаж амьдарч байна. О.А нь бага залуу наснаасаа эхлээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажилд орж байсан. Насаараа Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багт мал маллаж амьдарч байгаа. Ховд аймгийн Дуут суманд Социализмын зам нэгдэл гэж байсан. Нэгдэл 1992 онд тарсан бөгөөд тараад Таван-Эрдэнэ компани болсон. Тухайн үеийн нэгдлийн даргаар Минжүүр, Батаа, Энхтуяа, Таванцэрэг зэрэг хүмүүс ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан К.Аманбайн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт О-ийн А-ийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад ямаачнаар , 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар О.А-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ