| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00323/и |
| Дугаар | 398 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 398
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00398 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Чацаргант багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Ц овогт Ж-ын М-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сары 07-ны өдөр 153/2018/00323/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.М нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байгаад 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт шилжиж ирээд 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан. Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд намайг 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хоньчноор, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.М нь 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хоньчноор, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 1986 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Мянгад сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүсэлт гаргагчид олгосон дурсамж /хх-ийн 7 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 993 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1990 оноос 1991 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 14 дүгээр хуудас/,
- Хүсэлт гаргагчийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчид Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг /хх-ийн 36 дугаар хуудас/,
-Гэрч Д.Янсанжавын ...Би 1971 оноос эхлэн 1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. Ж.М нь 1968 онд төрсөн. 1984 оны 06 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг буюу 2 дугаар бригадад аав Жамсранжав, ээж Дэлгэр нарын хамт саальчин болж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Н.Хөхийн .Би 1968 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1971 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1974 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад үргэлжлүүлэн малчнаар ажиллаж байсан. Ж.М нь 1968 онд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг буюу 2 дугаар бригадад эцэг эхийн хамт саальчин болж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.М-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц овогт Ж-ын М-ийг 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хоньчноор, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ