| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00334/и |
| Дугаар | 399 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 399
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00399 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******үгээр хороо, овоотын *******угаар гудамж, ******* тоотод оршин суух, ....... дугаарын регистртэй, Б овогт Ч-ийн Т-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 153/2018/00334/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1983 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн ХАА-н техникумд малын бага эмчийн ангид гурван жил суралцаж төгссөн. 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс Ховд аймгийн ******* сумын Алтайн Оргил нэгдлийн Тайган хар буюу 2 дугаар бригадад малын бага эмчээр 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ар гэрийн гачигдлаар Ховд аймгийн мал эмнэлэгийн газрын даргын тушаалаар аймгийн төвд малын бага эмчээр 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Миний ажиллаж байсан үеийн архивын лавлагаа олдоогүй учир миний бие хохироход хүрээд байна. Иймд намайг 1986 оны 06 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ч.Т нь 1986 оны 06 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Алтайн Оргил нэгдлийн Тайган хар буюу 2 дугаар бригадад малын бага эмч, Ховд аймгийн ХПӨТ отрядад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ч.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Алтайн Оргил нэгдлийн Тайган хар буюу 2 дугаар бригадад малын бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн мал эмнэлгийн халдварт паразит өвчинтэй тэмцэх отрядад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Т нь 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Алтайн Оргил нэгдлийн Тайган хар буюу 2 дугаар бригадад малын бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн мал эмнэлгийн халдварт паразит өвчинтэй тэмцэх отрядад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 988 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн АДХ-ийн гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *******9963 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1986 оноос 1988 оны 08 дугаар сард Ховд аймгийн ******* сумын Алтайн оргил нэгдэлд ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг /хх-ийн 18 дугаар хуудас/,
-Гэрч С.*******гийн ...Би 1957 онд төрсөн. 1973 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккумд элсэн орж байсан. 1976 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккуммыг малын бага эмчээр төгссөн. 1976 оноос Ховд аймгийн Дарви сумын Мөрөн бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр 1979 оныг дуустал ажилласан. 1980 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн мал эмнэлэгийн лаборторид лабрантаар ажиллаж байсан. Ч.Т нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккуммыг малын бага эмчээр төгсөөд 1988 оныг хүртэл Ховд аймгийн ******* суманд малын эмчээр ажиллаж байсан. Улмаар Ховд аймгийн мал эмнэлэгийн газрын Халдварт паразит өвчинтэй тэмцэх отрядад малын эмчээр 1994 оныг дуустал ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Д.С-ийн ...Би 1966 онд төрсөн. 1986 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккуммыг малын бага эмчээр төгссөн. 1986 оноос 1989 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалан бригадын эмчилгээ тэжээлийн цэгт цэгийн эмчээр ажиллаж байгаад Ховд аймаг төв рүү шилжсэн. Ч.Т бид хоёр хамтдаа 1986 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккуммыг малын бага эмчээр төгссөн. Сургуулиа төгсөөд 1988 оныг хүртэл Ховд аймгийн ******* суманд Тайгын хар бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн. Бид хоёр хамтдаа нэг сургууль төгсөж нэг газар хуваарилагдан ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Т гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Чунагийн Т-г 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Алтайн Оргил нэгдлийн Тайган хар буюу 2 дугаар бригадад малын бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн мал эмнэлгийн халдварт паразит өвчинтэй тэмцэх отрядад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ч.Тийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ