| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00377/и |
| Дугаар | 401 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 401
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00401 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ..... дугаарын регистртэй, З овогт А-ийн Ш-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 153/2018/00377/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Ш нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хоньчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өөрийн эцэг И.Аюуш эх Пагмадулам нарын хамт хоньчноор, 1987 оны 10 дугаар сарын 07 –ны өдрөөс эхнэр Дуламсүрэнгийн хамт 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажилласан. Миний бие 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарыг хүртэл, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивд шилжиж ирээгүй байдаг байна. Иймд А.Ш намайг ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хоньчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.Ш нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,
- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1090 дугаар албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 7-16 дугаар хуудас/,
-Гэрч Ч.Лхагвын “...Би 1944 онд төрсөн. 1952 онд ******* аймгийн Мянгад сумын бага сургуулийн 4 ангийг төгсөөд ******* аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж эхэлсэн. 1964 онд цэргийн албанд татагдаж, 1967 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1967 оноос 1993 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Сүхбаатарын зам нэгдэлд хэсгийн ахлагч, тоо бүртгэгч, агент, түүхий эдийн эрхлэгч, жолооч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. А.Ш нь 1975 оны үед ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчин болж байсан. 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргээс халагдаж ирсэн. 1982 оноос 1992 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэл 1992 онд тарсан. Сүхбаатарын зам нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. Нэгдлийн даргаар Цогоо, Дэлгэр, Чулуунбат, Сандаг, бригадын даргаар миний бие Ч.Лхагва, Мунтхаа, Янжив зэрэг хүмүүс ажиллаж байсан. А.Ш-ийн аавыг нь Аюуш, ээжийг нь Пагмадулам гэдэг. Аав ээж нь ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. А.Ш-ийн эхнэрийг Б.Дуламжав гэдэг хүн байдаг. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд А.Ш-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Ш-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан З овогт А-ийн Ш-г 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар А.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ