Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

      2018 оны 06 сарын 25 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00405

                    Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ...... дугаарын регистртэй, Х овогт Н-н А-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сары 12-ны өдөр 153/2018/00435/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Баянзүрх бригадад 1977 оноос 1990 оныг дуустал үхэрчин, хоньчноор ажиллаж байсан бөгөөд 1981 оноос 1984 онд цэргийн алба хаасан.

Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1977 оноос 1981 оныг хүртэл ээжийн хамт мал маллаж байсан. Тухайн үеийн цалин хөлс ээжийн нэр дээр бичигдэж байсан. Иймд намайг 1977 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оноос 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 о ны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.А нь 1978 оноос 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 о ны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1191 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадын 1977 оноос 1979 он, 1983 оноос 1987 онуудын 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 8-19 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1981 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

- хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төрийн архиваас олгосон мал тооллогын А дансны лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/,

-Гэрч Ц.*******ийн ...Би ******* онд төрсөн. 1985 онд Ховд аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг, 1986 онд цэргийн албанд татагдаж, 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Улмаар 1988 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Баянзүрх, Давст бригадуудад малчнаар ажиллаж байсан. Намайг 1988 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилд ороход Н.А нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд бид хамтдаа 1995 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Н.А нь тус нэгдэлд ээж, эхнэрийн хамт тус нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн малчин байсан. Түүнээс хойш саалийн үхэр маллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Абайханы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Н-н А-ыг 1978 оноос 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 о ны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Н.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ