| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00362/и |
| Дугаар | 407 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, ...... дугаарын регистртэй, Ш овогт Б-ийн Д-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 153/2018/00362/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тул хохироход хүрээд байна. Иймд намайг 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.Д нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Д нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1081 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын 1980, 1982, 1983 оноос 1990 онуудын 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 5-14 дүгээр хуудас/,
- Хүсэлт гаргагчид Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсдын аймгийн анхдугаар зөвлөгөөнд оролцогч тул олгосон гэрчилгээ /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Манхан сумын Засаг даргаас хүсэлт гаргагчид олгосон Сумын аварга малчин диплом /хх-ийн 16 дугаар хуудас/,
- хүсэлт гаргагчийн 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02/2303 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчид 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан тухай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 33 дугаар хуудас/, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нигүүлсэнгүй үйлст манлай малчин одонгоор шагнасан тухай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 34 дүгээр хуудас/, 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар Ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор шагнасан тухай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 37-49 дүгээр хуудас/,
- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 50 -51 дүгээр хуудас/,
-Гэрч Ж.Тэрбишийн ...Би 1951 онд төрсөн. 1963 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн 4 дүгээр ангийг төгссөн. Улмаар 1969 оноос Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. Тус нэгдэлд 1991 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Б.Д нь 1963 онд төрсөн. 1979 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1982 онд цэргийн албанд татагдаж, 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1991 оныг хүртэл ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Н.Тунгалагийн ...Би 1959 онд төрсөн. 1975 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. Тус нэгдэлд 1991 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Б.Д нь 1963 онд төрсөн. 1979 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьрал нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. 1982 онд цэргийн албанд татагдаж, 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1991 оныг хүртэл ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Дийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт Б-ийн Д-ийг 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ