Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 408

 

2018 оны 06 сарын 25 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00408

                        Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Цагаанбулан багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Ч овогт Д-ийн О-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сары 18-ны өдөр 153/2018/00371/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн. 1973 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1981 оны 06 дугаар сард төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд өөрийн хүсэлтээр малчин болсон. Миний бие 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд өвөө Даваг, ээж Орсоо нарын хамт малчин, саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн цалин хөлсийг 70 дугаар дансанд бичээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Иймд намайг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.О нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1085 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1981 оноос 1985 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

-Гэрч У.Даваажавын ...Би 1955 онд төрсөн. Би 1970 оноос хойш Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Би насаараа мал маллаж байна. Д.О нь 1980 оноос эхлээд өвөө Дагва, ээж Оросоо нарын хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Д.О нь аав байхгүй, ээж өвөө хоёрын хамт амьдардаг байсан. Бага залуу наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Л.Цэвээний ...Би 1947 онд төрсөн. 1959 оноос эхлээд 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Д.О нь 1980 оноос эхлээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бага залуу наснаасаа эхлээд малчин хийсэн хүн байгаа юм. Одоо ч гэсэн Ховд аймгийн Мянгад суманд малчнаар ажиллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Оын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч овогт Д-ийн О-ыг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Оын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ