Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

 

 

 

   2022        04          15                                  2022/ШЦТ/352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ПГд холбогдох эрүүгийн 2211 00065 0106 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн өрөмчин мэргэжилтэй, “Түмэн хүчтэй” ХХК-д харуулын ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж 397 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга 41-11 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: - Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай таслан шийдэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1988 оны 12 дугаар 20-ны өдрийн 257 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 сар 15 хоногийн хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 354 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 768 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт ПГ /РД:.........................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ПГ нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-821 тоотод оршин суух иргэн Г.Амарсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн том мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 11 ширхэг, сур 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, торгон дээл 3 ширхэг, үхрийн мах 30 кг, цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Пагамын Ганбат нь:

согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-821 тоотод оршин суух иргэн Г.Амарсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн том мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 11 ширхэг, сур 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, торгон дээл 3 ширхэг, үхрийн мах 30 кг, цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.464.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед согтуу байсан. Нэг мэдсэн чинь гэрт нь орсон байсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролоо бүрэн  төлж барагдуулсан. Өмнө шоронгоос гараад хань ижилтэй болоод 5 жил нэг ч удаа архи уугаагүй байж байгаад ахын төрсөн өдөр болоод аргагүй уучихсан. Өмнө  хэрэг төвөгт холбогдож байсан боловч ойлгодоггүй байж. Би одоо олж авсан амьдралаа алдмааргүй байна. Хойно үлдэж байгаа эхнэр хүүхэд минь олон жил намайг хүлээхгүй шүү дээ. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Амарсайханы “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-821 тоотод байх манай хашаа байшингийн хойд цонхыг хагалж том мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 11 ширхэг, хөх өнгийн үстэй дээл 1 ширхэг, торгон дээл 3 ширхэг, 30 кг үхрийн мах, бэлтгэлийн хар цүнх 1 ширхэг, бугуйлын сур 1 ширхэгийг тус тус алдсан. Манай цонхыг хагалаад хулгай орсны нөгөөдөр 100 айлаас 2 ширхэг цонх 220.000 төгрөгөөр худалдаж авч өөрсдөө хийсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тэр хүнээс өөрийнхөө эд зүйлсийг тоо ёсоор нь хүлээж авсан мөн зарим байхгүй эд зүйлийнхээ төлбөрийг мөнгөөр нь авсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар тал/,

Гэрч П.Отгонбаярын “ ...Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай төрсөн ээж болох Ц.Пагамынд 13 цагийн үед очсон. Намайг очиход ээжийнд хүргэн ах М.Чулуунбаатар, төрсөн ах П.Чагнаадорж, төрсөн ах П.Г мөн төрсөн ах П.Чагнаадорж ахын найз болох үл таних эрэгтэй хүн байсан. Тэд нар нийлээд архи уугаад сууж байсан 2021 оны 12 дугаар сарын 11-нд П.Чагнаадорж ахын төрсөн өдөр болоод тэмдэглээгүй гээд маргааш нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тэр хэд нийлээд тэмдэглэж байсан. Тэр үед нь би 13 цагийн үед ганцаараа очоод тэднийд байж байсан. Тэгээд 16 цагийн үед манай төрсөн ах болох П.Г гэр рүүгээ явлаа гээд гараад явсан ... манай ээж 17 цагийн үед ах П.Г руу утсаар залгаж ярихад ах такси барьж явж байна одоо л гэр рүүгээ явж байна гэсэн. Ээж тэгсэн чинь яасан удаан явдаг юм бэ гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

Гэрч Б.Цэндсүрэнгийн “...орой 21 цагийн үед гэртээ нэлээд согтуу шуудайтай зүйл барьсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь тухайн үед наад шуудайтай зүйл чинь юу юм бэ гэхэд ах өгсөн юм аа гэж хэлсэн ...миний санаж байгаагаар 2 ширхэг дээл, 1 ширхэг сур, том, жижиг хэмжээний мөнгөн аяга, мөн үхрийн мах 3-4 кг байхаа зэрэг зүйлс байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /Үзлэгээр тогтоосон нөхцөл байдал/ “...уг хаягт ертөнцийн зүгээр урагшаа харсан улаан өнгийн явган болон автомашины хаалгатай хашааны дээд буланд 821 гэсэн тоот хаягтай хашаан дотор ороход хашааны зүүн хойд хэсэгт ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан хаалгатай, урагшаа харсан хоёр вакум цонхтой, хойд талдаа 1 вакум цонхтой 4х6 метр хэмжээтэй, улаан өнгийн дээвэртэй улаан тоосгон хажуудаа хар өнгийн модон гражтай байшин байв. Уг хашаанд үзлэг хийхэд гадаргуу нь цас тогтсон байх ба гутлын мөр хайхад байшингийн цонхноос 3 метрийн зайд шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Еркинжан 1, 2 гэж дугаарлан цасан дээр байгаа гутлын мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийн цааш үргэлжлүүлэн байшингийн хойд талын вакум цонх хагарсан гэх газар үзлэг хийхэд уг цонх нь бүхэлдээ хагарсан тойроод олон тооны шилний хэлтэрхийнүүд байх ба уг байшингийн хаалгаар орж байшингийн вакум цонх хагарсан хэсгийн доор шалан дээр чулуу цонхны цуурсан хэлтэрхийнүүд байх ба хэлтэрхийн дээрээс хатаж наалдсан цус мэт зүйл тогтсон хэсгээс шинжилгээнд хүргүүлэхээр биологийн дээж авч шинжээч хөвөн бэхжүүлэн авав. Уг цонхны дотор дээд хэсгээс гарын мөр хайхад шинжээч гарын мөр 1 бэхжүүлэн авав. Уг байшингийн урд хаалгаар орж том өрөөнд цагийн зүүний дагуу үзлэг хийхэд эд зүйл шалаар хөглөрсөн эмх замбараагүй байдалтай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн 3 ширхэг шаргал өнгийн авдар дээр нь бурханы шашин шүтлэгийн эд зүйлүүд, гол хэсэгт марк тодорхойгүй 21 инчийн зурагт гэр бүлийн жаазтай зураг байрлуулсан байх ба шаргал өнгийн буйдан, өрөөний төв хэсэгт шаргал өнгийн модон ширээ байв. Оролцогч Г.Амарсайхан 13 ширхэг мөнгө аяга бурханы тавиур дээр байсан гэснийг шинжээч А гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тус авдарын товгор хээтэй гадаргуу дээрээс шинжээч гарын мөр 6 ширхэг мөр бэхжүүлэн авч шинжилгээнд хүргүүлэхээр цаасан дээр бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжүүлэн жижиг өрөөнд цагийн зүүний дагуу хийхэд цагаан өнгийн угаалгын машин цагаан өнгийн канистер 2 ширхэг төмрөн угаалгын сав байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг 21 цаг 10 минутанд дуусгав ...” гэсэн ба гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЧД2-22-60 дугаартай тайлангийн шинжээчийн дүгнэлтэнд“... Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.428.000 /хоёр сая дөрвөн зуун хорин найман мянган төгрөг/-өөр үнэлэгдэв ...” гэжээ /хх-ийн 81-82 дугаар тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЧД2-22-80 дугаартай тайлангийн шинжээчийн дүгнэлтэнд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 252.000 /хоёр зуун тавин хоёр мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 88-89 дүгээр тал/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 20-24 дүгээр тал/,

Шүүгдэгч П.Гын “...байшингийн үүдний амбаар нь гаднаасаа цоожтой харагдсан. Тэгэхээр нь хашааных нь урд талаар модон хашааг давж ороод байшингийн урагшаа харсан вакум цагаан өнгийн хуванцар хүрээтэй цонхыг тохойгоороо хагалаад хагарсан хэсгээр нь гараа оруулаад бариулаар нь цонхыг онгойлгоод уг цонхоор дотогш нэвтэрч ороход авдар дээр ил том, жижиг хэмжээтэй мөнгөн аяганууд, сур байсан. Тэгэхээр нь уг эд зүйлсийг гэрт нь байсан хар өнгийн цүнхэнд хийгээд авдарыг нь харахад цоожгүй цүү хэсэгт нь хадаасаар хийж дэвхэдсэн байдалтай байхаар нь хадаасыг нь аваад дотроос нь ногоон, хар, шар, цэнхэр өнгийн нийт 3 ширхэг дээлийг аваад мөн уг байшингаас авсан хар өнгийн цүнхэнд хийсэн. Тэгээд үүдний амбаарт орж үзэхэд шуудай ястай мах байсан. Тэгээд уг махыг аваад эргээд цонхоор нь гараад явчихсан юмаа ... Нийт том 3 ширхэг, жижиг 9 ширхэг нийт 12 ширхэг мөнгөн аяга, торгон дээл 3 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, үхрийн мах 30 кг, сур 1 ширхэг, хар өнгийн цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Мөн хулгай хийх үедээ уг айлын вакум цонхыг хагалж хохирол учруулсан юмаа. Би цагдаагийн алба хаагчид эхлээд том 1 ширхэг, жижиг 8 ширхэг нийт 9 ширхэг, сур 1 ширхэг, торгон дээл 3 ширхэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Харин дараа нь ломбарднаас үлдсэн том 2 ширхэг, жижиг 1 ширхэг мөнгөн аягийг авч мөн цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгсөн. Харин үстэй дээл, цүнх, хагарсан цонх, үхрийн махны төлбөр гэж 1.028.000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан юмаа. Хохирогчийг ямар нэгэн хохиролгүй болгосон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /ххийн 106 дугаар тал/, Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 110 дугаар тал/, “Түмэн хүчтэн” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 111-112 дугаар тал/, таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 118-136 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримт зэргийг шинжлэн судаллаа.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Пагамын Ганбат нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-821 тоотод оршин суух иргэн Г.Амарсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн том мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 11 ширхэг, сур 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, торгон дээл 3 ширхэг, үхрийн мах 30 кг, цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.464.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Амарсайханы мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар тал/, гэрч П.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/, гэрч Б.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр тал/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-24 дүгээр тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 81-82, 88-89 дүгээр тал/, шүүгдэгч П.Гын мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр  тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлсийг нэр төрөл, шинж чанар, элэгдэл, хорогдол, зах зээлийн үнэлгээг нэг бүрчлэн тооцож, мөнгөн үнэлгээ тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 2.464.000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч П.Г нь согтуугаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-821 тоотод оршин суух иргэн Г.Амарсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн том мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 11 ширхэг, сур 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, торгон дээл 3 ширхэг, үхрийн мах 30 кг, цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч П.Гын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Г нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, түүний өмгөөлөгчөөс “...гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Гыг  “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн  цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч П.Г нь хорих ялыг “хоёр жилээс найман жил хүртэл” хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Иймд Шүүгдэгч Боржигон овогт Пагамын Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын 2022 оны 03 дугаар сарын 16-наас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 30 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Шүүгдэгч П.Г нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-821 тоотод оршин суух иргэн Г.Амарсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн орохдоо хулгайлан авсан эд зүйлс болох том мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 8 ширхэг, бор ягаан өнгийн торгон эрэгтэй хүний дээл 1 ширхэг, шар хөх өнгийн торгон эрэгтэй хүний дээл 1 ширхэг, хар өнгийн торгон эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 12 метрийн урттай бугуйлын сур 1 ширхэг, нийт 13 ширхэг эд зүйл /хх-ийн 20 дугаар тал/, жижиг мөнгөн аяга 3 ширхэг зэрэг /хх-ийн 21 дүгээр тал/-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид хүлээлгэн өгснийг дурдах нь зүйтэй.

 Мөн шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын 1.028.000 төгрөгийг хохирогчид өгсөн болох нь Мөнгөн шилжүүлэг /хх-ийн 110 дугаар тал/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ПГыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын 2022 оны 03 дугаар сарын 16-наас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 30 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.  

          5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ